•Won't•

44 10 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Гэртээ ирэхэд өчигдөр орхиод гарсан тэр хэвээрээ байлаа. Хүү аавынхаа ажлын өрөөрүү гүйж компьютер асаан тоглож эхлэхэд тэр зочны өрөөнд ганцаараа үлдэв.

Утсаа гаргаж ирэн Жиминрүү мянган удаа залгасан ч хариу ирсэнгүй. Үүнээс л тэдний харилцаа ямар сайнгүй буйг харж болохоор.

Гадаа цаг агаар ч тэр бүрхэг, удалгүй бороо орохоор байлаа. Тэхён цонхоор харан хэсэг хүлээн зогссон ч нөхрийнхөө барааг харж чадалгүй бороотой зэрэгцэн хөшгөө хаав.

Утасны цаанаас Жин ахынх нь инээх дуу сонстож Тэхён түр ч болов яриа өрнүүлэх хүнтэй болжээ. Гэнэт л ах нь нухацтай царайлж

"Тэгээд та хоёр дажгүй юу? Жиминийг сэтгүүлчид дагаад та хоёрыг танихгүй юм шиг зөрсөн гэсэн?"

"Аан зүгээр ээ, анхнаасаа ийм зүйлсэд бэлтгэлтэй байх хэрэгтэй байсан юм. Гэхдээ та хаанаас мэдсэн юм?"

"Инү хэлсэн юм даа. Угаасаа тиймэрхүү зүйл их болдог юм. Үгүй ээ би ч мэдэхгүй л дээ. Ерөнхийдөө Юнги тийм зүйл их байдаг гэсэн"

Тэхён юу хэлэхээ мэдэхгүй чимээгүй болсонд ах нь тайвшруулж буй хэдэн үг хэлээд утас тасарлаа. Удалгүй хацрыг нь даган бүлээн нулимс урсаж түүнд зөвхөн энэ бүх утгагүй зүйл хаанаас эхэлсэн тухай бодол эргэлдэнэ.

1 жилийн өмнө л үргэлж хамт байхаа амласан тэр нэгэн өнөөдөр хаана байгааг мэдэж чадахгүй байна шүү дээ.

Өөрийгөө аргадах янзтай босч хөргөгч ухах ч идэх зүйлс түүнд тус болохоо нэгэнт больжээ. Хийх зүйлээ олж ядсан тэр орон дээрээ дээш харж хэвтэхэд удалгүй Вонүгаас дуудлага ирэв.

Сая л нулимсандаа живэх дөхсөн тэр баярлан дуудлагыг авахад Вонүгийн дөнгөж сэрсэн нойрмог төрх утасны дэлгэцээр тод харагдана. Үс нь сэгсийгээд түүнийгээ өөрөө одоо л харж байгаа бололтой инээсээр янзлах нь тун хөөрхөн.

Second first Love s2:You ænd Me||Vmin|| Where stories live. Discover now