•Wish•

53 7 7
                                    

---------------------------

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

---------------------------

Японы зуны халуун өдрүүд эхэлж үүнтэй тэмцэхээр агааржуулагч хамаг хүчээрээ ажиллана. Тагтан дээр өлгөөтэй байх хонх хааяа нэг дуугарч хаалга онгойхтой зэрэгцэн хүү орж ирэв.

Гутлаа тайлаад "Ааваа, Жибин ирсэн шүү" гэж одоо ч наснаасаа жижигхэн биетэй хүү хэлэх агаад унтлагын өрөөнөөс өрвийсөн үстэй Вонү, гал тогооноос хормогч өмссөн Тэхён хоёр зэрэг гарч ирээд

"Ирчихсэн үү?"

"Ирчихсэн үү?"

Япон руу нүүж ирээд ердөө 1 сарын нүүрийг үзэх гэж байгаа гурав маань ёстой учраа олно гэж дайн болно. Өмнө нь бараг л аав хүү хоёулаа амьдардаг байсан ч үүн дээр Вонү нэмэгдсэн шүү дээ. Одоо дөнгөж 7 наст шинэ орчиндоо дасахгүй хэцүүхэн байхын зэрэгцээ ээж дүү хоёроо санаж байна гэх үе нэлээн бий.

Хамгийн хэцүү зүйл нь энд ч Жиминийг сануулах зүйлс тодоос тод хэвээр. Уг нь шинэ амьдрал зохионо гээд илт шийдэмгий ирсэн ч Тэхён хэвэндээ л байсан юм.

Хүүгээ гар нүүрээ угаа гэж явуулчхаад Тэхён буцан гал тогоо орох гэж байхдаа эргэж харан "Чи ч бас, усанд орсон чинь дээр байх"

"Та усанд орчихсон юм уу? Хөлс чинь их...их урссан байна"

Шанааг нь даган урсах хөлсөө арчаад "Хоол хийчхээд орноо" гээд цаашиллаа. Вонү ард нь зэвүүн инээмсэглэл тодруулан

"Хамт оръё гэвэл алуулах байх даа? Заа Жон Вонү сэрж үз"

[•~•]

Орой болж нар жаргах дөхөн арай нэг өдрийн температур багассан байлаа. Вонү гэрт байхгүй, аав хүү хоёр их нухацтай Япон хэл сурахыг хичээнэ.

"Ямар хэцүү юм бэ тэ ааваа?"

"Уучлаарай, гэнэт Япон явъя гэсэнд. Миний хүү Солонгос сургуульд явж болно гэж хэлсэн шүү дээ"

Хүү бичиж байсан зүйлээсээ харцаа салгалгүй толгой сэгсрэв. Тэрээр Япон сургуульд орсон ба өөрөө ер төвөгшөөдөггүй юм. Тэхён хичээнгүйлэн суух хүүгийнхээ толгойг илэн инээмсэглээд цонхоор харлаа.

Second first Love s2:You ænd Me||Vmin|| Kde žijí příběhy. Začni objevovat