•But•

43 9 9
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




Солонгосчуудын Пак Жимин гэх өөлөх зүйлгүй төгс төгөлдөр гэгддэг энэ жүжигчин залуу одоогийн төгс байдалдаа хүрэх гэж их шаргуу хөдөлмөрлөсөн. Залуу насандаа загварын тайзан дээр гарах боломжоо алдсан нэгэн.

Түүний тод жишээ хүү нь өнөөдөр өсөж том болж байгаа. Тийм ч учраас тэр өөрийг нь ийм хэцүү амьдралд унагасан өмнөх захиралдаа өс санаж явдаг нь үнэн.

Одоогийн компанидаа орох гэж бүхнээ зориулсан түүнд компани ганц л санал тавьсан юм. Энд л орчихвол тэр дэлхийн хэмжээнд тоглож чадахаар байсан ч өөрийгөө зарснаас өөрцгүй гэдгээ мэдэж байлаа.

Түүнд ирсэн санал бол түүнийг хувийн амьдралаа дэлгэхийг хатуу хориглож, юу ч болсон компаний хэлсэн болгоныг хийж, идэж уух унтахаас бусдаар бүгдийг зөвшөөрөлтэй хийх юм.

Анх энэ нь там шиг л санагддаг байсан ч ямар ч нэр хүндгүй тэр авъяасдаа найдаж зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Тэгээд л 5 жилийн дотор 16 кинонд дүр бүтээгээд хамгийн сүүлд гарсан киногаараа шилдэг жүжигчний шагналыг бүгдийг нь авчихсан юм.

Фитнесст дасгал хийн зогсох түүн дээр менежер нь ирж дараагийн хуваарийг сануулаад явлаа. Хөлсөө арчсаар аван харвал далайд очиж хийх зураг авалт гэж томоор тэмдэглэсэн байв.

Хэдийн өвөл болсон байхад далайд зураг авалт хийх эрүүл мэндэд муу ч "Хамгийн сүүлийнх шүү" гэсээр шүд зуун явна. Түүнд бодож санах зүйл хамгийн сүүлд гэртээ хэзээ очлоо гэхээс өөр байсангүй.

4 сар үргэлжилсэн киноны дундуур шагнал гардуулах ёслол, компанийн даалгасан бусад уран бүтээлчдийг дэмжих, сурталчилгаанд тоглох, бусад үйл ажиллагаа гээд үнэхээр завгүй. Шинэ жилийг ч урьдын адил ажлаа хийсээр өнгөрөөсөн.

Машинаас буух үед далайн түрлэг сонсогдож, салхи хүйтэн хэрнээ хүчтэй. Сул биетэй болчихсон тэр ноосон малгайгаа дарж өмсөөд нусаа татан эрэг рүү явав.

Second first Love s2:You ænd Me||Vmin|| Where stories live. Discover now