•Can•

52 10 1
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Оройн 22:00 цаг. Тэхён хүүг унтуулаад өрөөний нэг буланг эзлэх ажлынхаа ширээ рүү очиж суув. Түүний царай баргар байх ба ширээний гэрэлд тун ядарсан төрхтэй харагдана.


Урд байх цааснуудаас нэгийг аван их л уртаар санаа алдаж тайвшрахын тулд нүдээ анив.

Барьсан цаасыг харвал ажлаас чөлөөлсөн тухай хуудас байх ба үүнийг өчигдөр компаниас нь өгчээ. Хамтран ажиллагсад мөн гаднаас ирдэг халах хүсэлт зэргээс шалтгаалан компаний удирдлагууд ийм шийдвэрт хүрч, Юнги хүртэл тусалж чадаагүй юм.

Нулимсаа арчин ширээн дээрх бүх зурж орхисон тоглоомын дүрүүдээ хогийн савруу хийгээд хүүхдийн хажуугаар орон хэвтэв. Бүтэн 5 жил ажилласан байхад зүгээр л хүмүүсийн үгсээс болж халсан байдаг.

Унтаж чадахгүй байсан тул утсаа асаан интернет рүү орвол "Жүжигчин Пак Жиминий хуучин найз охин" гэсэн гарчигтай нийтлэл хамгийн түрүүнд гарч ирж

"Ямар новш нь вэ?" гэсээр ортол Инбигийн зураг байх нь тэр. Гайхахгүй байхыг хичээсэн ч аль хэдийн ам нь ангайжээ.

"Хаанаас мэддэг байнаа? Муу хөгийн новшнууд" гээд Жимин рүү залгав. Олон залгасан ч хариу өгөхгүй байсанд Instagram хаяг руугаа орон харлаа.

"Instagram дээрээ ч байхгүй юу хийгээд байгаа юм бол доо?" их л эгдүүтэй төрхөөр хэлээд хийх юмгүй тул request хэсэг рүүгээ орон зурвасаа шалгаж эхэллээ.

Хэрэгтэй хэрэггүй олон хаягаас ирсэн зурвасыг гүйлгэж байгаад маш царайлаг залуугийн хаяг дээр тогтов. Түүнийг зөвхөн царайлаг гарсан зураг л зурвасыг нь орж уншихад хүргэсэн юм.

Тэхёнтай хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа хагас жилийн өмнөөс л илэрхийлж бичсээр, хамгийн сүүлийн зурвас нь 1 сарын өмнө байлаа.

"Сонирхолтой юмаа, юу хийдэг юм бол?" хаяг руу орон харвал загвар өмсөгч бололтой маш олон төгс зургийн нийлэмж угтан авав.

Second first Love s2:You ænd Me||Vmin|| Where stories live. Discover now