•I•

48 9 10
                                    

---------------------

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


---------------------

Тэр өдрөөс хойш хэд хоног өнгөрсөн. Жимин түүнийг орхисноос хойш. Тэхён тэр өглөө яаж ч чадаагүй. Тийм ч учраас түүний хэлснээр хүүгээ авахаар явсан юм. Өөрийг нь ашиглаад хаясан тэр хүмүүс рүү.

Мэдээж амар байгаагүй. Хадав аав ээж гэх хүмүүс эсэргүүцэж байсан. Гэхдээ гайхалтай нь Жиминийг өгөөд явуул гээд ганц л утсаар ярихад хүүхдийг Тэхёнд өгчихсөн.

Ингээд бодоход Тэхён тэдэнтэй хэдэн жил хамт байсан ч бараг гэрт нь очдоггүй байсныг гайхах юм алга. Яалт ч үгүй түүнийг ашиглах зорилготой байж.

Тэгээд гарахаас нь өмнө "Сайн зүйл болсон гэж бод. Хэн хэнийх нь ирээдүйд хэрэгтэй учраас" гэж хэлсэнд тэр юу ч хэлэлгүй сүүлийн ёслол хийгээд гарсан юм.

Зүгээр л нэр хүндийн төлөө амьдарчихсан хүмүүс гэдгийг тэр эрт таньж чадаагүй байж. Тэгээд л үеэл ах нар нь мэргэжлээ солих гээд байдаг байсан бололтой. Өөрсдийн хүссэнээ хийх гэж. Хийж чадсан ганц хүн нь Жин ах нь.

Амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг аав ээж гэх хүмүүстээ аль чадахаараа тусалж өөрийн гэрээ хүртэл орхисон байсан тэр энэ удаад өмнө нь амьдарч байсан газраа ирлээ.

Эцэг эхээ хүртэл хаян байж хайраа сонгосон түүнд дахиад л гуниг төрнө. Тэр өдөр аавдаа сайн зодуулж аваад дахиж орж ирээгүй гэр. Хаалганы хонх дарахдаа гар нь чичирч чанга атгана.

Дахин аавынхаа царайг харна гэхээс өмнөх явдлууд бодогдон харамсаад барсангүй. Ямар ч л байсан дахиж харж чадахгүй болохоосоо өмнө хөөгдөөд ч хамаагүй уулзахыг хүссэн юм. Нэг л өдөр Жимин шиг орхиод явж мэднэ гэдгийг тэр сая л ухаарсан аж. Мөн ээж нь түүнд аавынх нь бие сайнгүй байгааг хэлснээс үүдэлтэй.

Хаалганы цаанаас ээжийнх нь хоолой сонстож удалгүй нээх үед өөрчлөгдөж амжаагүй сайхан төрхтэй эмэгтэй угтана. Тэгээд хүүрүү нэг хараад "Эмээгийн хүү" гэж өхөөрдөөд тэднийг оруулав.

Second first Love s2:You ænd Me||Vmin|| Where stories live. Discover now