💎19-р хэсэг💎

949 59 2
                                    

Гэртээ орж ирэхэд аав ээж хоёр их л гайхсан харагдана. Аргагүй биз дээ... Өрөөндөө орж чимдантай хувцасаа оруулчихаад гарч ирлээ.

Ээж: Юу болсон бэ?

" А-Аан харин гэрээ засаж, нэг өрөөний ханаа будуулсан чинь будаг үнэртээд байхаар нь хүрээд ирлээ "

Ээж: Ээж аавдаа үнэнээ л хэл л дээ миний охин. Бид хоёр Жонгүгийн тухай мэдээг харсан.

" Аан....Харчихаж ээ?....Хэрэлдээд хүрээд ирлээ "

Аав: Жонгүг монголд ирчихсэн хэрэг үү?

" Тиймээ...Тэгээд тэр мэдээний тухай тайлбарласан. Гэхдээ би хэрэлдээд хүрээд ирлээ. Арай л түргэн зан гаргачихав уу даа? гэж бас бодлоо "

Ээж: За тэгээд юу гэж байх юм?

" Тэр эмэгтэй 8, 9 жил найзласан найз нь гэсэн. Тэгээд удаан уулзаагүй байж байгаад таараад хамт ууж байсан л гэсэн. Бас өөр нэг эрэгтэй найзтайгаа хамт гуравуулаа байсан гэж байналээ. Хэдий Жонгүгийг миний араар муухай зүйл хийгээд явах хүмүүжилтэй хүн гэж бодохгүй байгаа ч цаанаасаа уур хүрээд, гомдоод байна. Уг нь надад эмэгтэй найзынхаа тухай хэлсэн бол би ойлгох л байсан. Гэтэл өөрөө л хэлээгүй шүү дээ.... Хэрэлдээд 'Хурим болохгүй' гэж хэлээд хүрээд ирлээ "

Аав: Бид чамд хэлсэн байхаа?! Өөрөөсөө ах, харийн хүнтэй уулзаж учирч байгаад өөрөө л сүүлд нь хохирч үлдэх вий гэж? Одоо тэгвэл цагаандаа гарцгаая! Өнөөдөртөө багтаж Жонгүг энд ирж чамаас уучлалт гуйхгүй бол хуримыг цуцла!

" А-Ааваа...би яг ч хуримаа цуцлах гээгүй юмаа. Зүгээр-- "

Аав: Хурим болохгүй гэж чи өөрөө хэлсэн гээ биз дээ?! Одоо юунд харамсана вэ?!

Ээж: Хөөе хөөе чи охиндоо арай л хат---

Аав: Охин минь зөв хүнээ олж хайрлаж чадахгүй байгаа бол эцэг нь буруу зүйлээс салахад нь туслаж өгье! Гүйцээ! гээд өрөө рүүгээ орчихлоо.

Ээж: За ээж нь аав дээр нь очиж тайвшируулъя. гээд хацарыг минь илээд аавын араас явлаа.

Манай аав их ширүүн хүн л дээ. Мэдээж байнга хатуу ширүүн байдаггүй. Гэр бүлийхнийхээ төлөө гэвэл чулуунаас ч хатуу хүн болчихдог. Жонгүгт хатуурхахгүй байгаад нь гайхаж л байлаа. Одоо л бүх зүйл эхэлж байх шиг байна....

Яахаа үл мэдэн өрөөндөө ороод хэсэг орон дээрээ хөрвөөж байгаад унтаад өглөө. Хэдэн цаг унтаад утсаа оролдоо. Тэгтэл нөгөө Мижү гэгч чинь инстаграм дээрээ пост хийсэн нь интернет дээр явж байв.

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now