💎7-р хэсэг💎

1.1K 75 1
                                    


" Та тэгээд ирэхгүй юм биз дээ? "

" Хайраа уучлаарай. Тоглолтын бэлтгэл гээд үнэхээр завгүй байна. Уучлаарай хайрыгаа "

" Зааза....3 сарын дараа уулзъя за! "          

гээд утсаа салгаад таксины цонхоор хараад санаа алдлаа.

Онгоцны буудал дээр очин тээшээ өгчихөөд нэг кофе аваад уугаад сууж байтал манай гурван найз ирлээ.


Бёл: Юна~~~~     гээд гүйгээд ирэхэд нь би тэр гуравыг тэвэрч мэндлэв.

Чэвон: Онгоц нь хэзээ хөөрнө гэсэн?

" Одоо 10 минутын дараа онгоцондоо сууна"

Бомсу: Яваагүй байхад чинь санаад эхэллээ.

" Ммм~  Битгий намайг санаарай. Би удахгүй хүрээд ирнэ за юу? "     гээд тэр гуравыг тэвэрлээ.

" Зааза найз нь онгоцондоо сууя даа. Үгүй бол та гуравт сэтгэл минь хорогдох нь байна. Сайн сууж байгаарай."

Чэвон: Сайн яваарай.



*********

Жонгүг ажил ажил гээд намайг явахад минь үдэж өгөөгүйд гомдож байтал хэдийн Улаанбаатар хотод, гэртээ ирсэн байв.

Ээж: За миний охин нэг жил хэр байв даа?

" Их сайн байсаан. Бас их сайн 3 найзтай болсон. Цөөхөн ч гэсэн надад үнэнч найзууд юмдаа."

Аав: Аав нь охиноо их саналаа. Чи минь байхгүй болохоор гэр чив чэмээгүй гунигтай болчих юм.

" Эгч яасан юм бэ? Ирэхгүй байх юм. Ажил нь ийм орой тардаг болоо юу?"

Ээж: Эгч, Төгөлдөр ах хоёр чинь тусдаа гарсаан.

" Хөөх. Намайг байхгүйд их зүйл өөрчлөгдөжээ? Гэхдээ эгч одоо 28 хүрчихсэн юм чинь тусдаа гарсан нь дээрдээ. Хэдий болтол ээж аавдаа эрхлэж амьдрах вээ дээ тиймээ?"

Аав: Тийн. Миний охин тэгээд гэртээ 3 сар сайхан амар даа. Зуны цаг агаарыг харж байгаад сайхан цаг агаартай үед нь хөдөө өвөө эмээ рүүгээ очноо.

" Тэгнээ. Их сайхан сонсогдож байна."

Нэг өрөөнд хамт унтдаг байсан өрөөний хамтрагч болох эгч маань байхгүй болсон чинь өрөө минь нэг л сонин хоосон санагдаж байна...


Утасаа асаагаад монгол дугаараа утсандаа сольж хийгээд хартал солонгосын олон улсын тоотой дугаараас зөндөө залгасан байв. Жонгүг байсан юм. Цаг орой болоход орондоо ороод laptop-оо асаалаа. Instagram хаяг руу минь Жонгүг video call хийх гээд залгаж байв. Чихэвчээ зүүгээд дуудлагыг нь авлаа.


BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now