💎5-р хэсэг💎

1.2K 77 2
                                    

Мэргэжилийнхээ хичээлийг тараад Бёл, Чэвон хоёртой хамт явж байтал Бомсу хүрч ирлээ.

Бомсу: Май хөөрхөн охидуудаа. гээд нэг нэг сүүг бид гуравт өглөө.

" Баярлалаа~" гэж хэлээд сүүгээ цүнхлэлээ.

" Зааза найзуудаа найз нь явлаа шүү за? " гээд явах гэхэд Бомсу гарнаас татаж зогсоолоо.

Бомсу: Та гуай бид гуравыг орхиод хаашаа явах нь уу?

" Ажил руугаа явлаа. Өнөөдөр дэлгүүр дээр ажиллана. Явахгүй бол болохгүй нь "

Чэвон: Ээ л дээ Юна~ Бид нартай хамт явахгүй юм уу?

" Өнөөдөр долоо хоногийн эхний өдөр шүү дээ. Ням гарагт уулзъя. Болж байна уу? Тэгээд дөрөвүүлээ ням гарагт л явж хөгжилдье "

Бёл: Зааза.....Баяртай

гээд тэр гуравыг зөвшөөрөхөөр нь ажил руугаа яарлаа. Яг ч ажил руугаа биш л дээ. Тэднээс холдож хүнгүй газар луу яарсан юм. Учир нь надад сая дуудлага ирсэн. Жонгүгаас ирсэн болохоор ярьж чадаагүй.

" Байна уу? "

" Байна. Яагаад утсаа аваагүй юм? Завгүй байхад нь залгачихсан уу?"

" Найзуудтайгаа хамт явж байсан юмаа.  Тэгээд хажууд нь ярихаас санаа зовоод дуудлагыг нь авч чадсангүй. Та хаана, юу хийж байна? "

" Бид нар одоо хамтлагаараа нэг шоунд үзүүлэх үзүүлбэрийн бичлэгээ урьдчилаад биччүүлчихээд явж байна. Тэгээд одоо бүгдээрээ шинэ дуун дээрээ ажиллах гээд ажил руу явж байна. "

" Хөөх та нар дахиад шинэ дуу хийж байгаа юм уу? Гоё юмаа. Хэзээ comeback хийх юм? "

" Сайн мэдэхгүй байнаа. Ямар ч байсан энэ сардаа дуугаа хийгээд, дуугаа дуулаад бичүүлж дуусна. Дараа нь клипээ хийх болохоор энэ сардаа, эсвэл дараа сарын эхээр л байх. "

" Ммм...тэгвэл их завгүй байгаа
юм байна"

" Өнөөдөр уулзахыг хүссэн болов ч амжихгүй нь...Уучлаарай "

" Яагаад надаас уучлалт гуйгаад байгаа юм бэ? Та бид хоёр угаасаа тийм ч холбоо хамааралтай хүмүүс биш ш--"

" Юна битгий ингэж хэл л дээ. Жоохон л хүлээчих. Удахгүй холбоотой хүмүүс болох болноо....Б-Би чамд хайртай "

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now