💎11-р хэсэг💎

1K 69 3
                                    


Жонгүгийг ээж аавтайгаа танилцуулах гээд явж байгаадаа нэг л итгэж өгөхгүй байна. Би үнэхээр зүүдлээгүй гэж үү?

Нислэгийн компани болон, Инчон олон улсын нисэх онгоцны арын албанаас бидний нислэгийг маш сайн нууцлаж өгөхийг гуйсан болохоор арай айдас багатай онгоцондоо суухаар явж байна. Аз болж тэнд ямар ч арми эсвэл сэсан фэн байгаагүй.

Жонгүг: Хайраа монгол их гоё уу?

" Миний хувьд мэдээж гоё. Үнэхээр үзэсгэлэнтэй. Гэхдээ миний хайрын ойлгохгүй хачирхалтай соёлын ялгаанууд гарч ирнэ байх. Жишээ нь хөдөө хээр талд бараг л нойл байхгүй. Бид ил задгай газар бие засдаг. Сонин байна уу? "

Жонгүг: Юу?? Гадаа, ил газар бие засдаг гэж үү?

" Тиймээ. Нойл зарим газарт байж магадгүй. Гэхдээ тэр нь модон жорлон. Энэ мэтчилэн олон олон хачирхалтай зүйл гарч ирнэ. Яг очихоороо би танд сайн тайлбарлаж өгнөө. Гэхдээ манай монгол улс корона вирус дэлхий даяар бүрэн устсаны дараа их өөрчлөгдөж, багагүй хөгжсөн."


Жаахан юм ярьж байгаад хоёул хоёулаа унтчихсан байв " Манай онгоц 5 минутын дараа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардах тул та бүхэн суудлын бүсээ бүслэнэ үү " гэж зарлахад нь сэрлээ.

Жонгүг : Хайраа тэнд зөндөө олон уулнууд харагдаж байна!

Цонхонд нүүрээ наах шахам хараад хэлэх түүнийг өхөөрдөн инээгээд " Яасан? Гоё байна уу? " гэвэл тэр хурдан хурдан толгойгоо дохилоо.

Жонгүг: Тиймээ!

29 настай юм байж яг л бяцхан жаал хүү шиг баярлаад л.....

Ээж аавыг онгоцны буудал дээр дуудаж олон хүний нүдэнд өртүүлэхгүйн тулд бид хоёр таксигаар манай гэрлүү явлаа.

Замдаа би " Хайраа манай гэр таньд тухгүй санагдаж байвал хоёулаа хамт зочид буудалд байж болно шүү за юу? Хэцүү байвал санаа зоволтгүй хэлээрэй " гэж түүнд сануулж хэлэв.

Жонгүг: Чамтай хамт байгаа газар бол энэ дэлхийн хамгийн тухтай газар байх болно за юу?     гээд духыг минь үнслээ.

Тэгснээ " Гэхдээ хайраа монголд ийм олон гоё барилгууд байдаг гэж огт бодож байгаагүй ээ. Монгол гэхээр дандаа хөдөө хээр тал, уул, морь төсөөлөгддөг байсан"    гээд инээв.




Чимдантай хувцасаа чирсээр бид хоёр манай гэрт орж ирлээ. Эгч, Төгөлдөр ах хоёр ч ирсэн байв.

BE MY LOVER NOT MY FANWhere stories live. Discover now