💎15-р хэсэг💎

1.1K 72 2
                                    

Жонгүг: Би хайрыгаа үлдээгээд явж чадахгүй нь ээ. Чи сэсан фэнтэй таарвал яана?

" Та санаа зоволтгүй дорм руугаа явдаа. Бам миний хажууд байгаа болохоор би зүгээр"

Жонгүг: Бамаа чи яагаад намайг тоохгүй Юнагийн гэдсэнд наалдчихаад салахаа больчихсон юм бэ? Аавыгаа тоо л доо.

" Миний гэдэснээс салдаггүй сайн хамгаалагч байгаа болохоор санаа зоволтгүй явчихаад ир дээ " гээд Жонгүгийг гаргаж өглөө.

Хамтлаг нь шинэ дуу гаргаж байгаа гэсэн. Тэгээд л тэрийгээ бэлдэх гээд дорм руугаа явчихлаа.

" Манай Бам өлсөөд байгаа болохоор л намайг ноолоод байгаа юм уу? Хоол идэх үү? Би чамд хоолыг чинь бэлдээд өгье "

гээд хоолных нь саванд өөрийнх нь хоолыг хийвэл Бам огт идэхгүй байлаа.

" Яасан бэ? Мм? Амтгүй үнэртэж байна уу? Гэхдээ чамд энэнээс өөр хоол өгч болохгүй шүү дээ " гэхэд минь Бам яг л ойлгож байгаа аятай савтай хоолоо хамраараа түлхсээр яг миний хажууд авчирч байгаад идлээ.

" Аан...Хоолоо идэх гэсэн чинь надаас холдоод байсан хэрэг үү? Чи ямар хөөрхөн юм бэ Бам. Эсвэл....Чи арай 6 дах мэдэрхүйгээрээ надад ямар нэг аюул учрах гэж байгааг мэдрээд байна уу?"





" Аххх Бамаа аав чинь яасан оройтож байнаа....Хоёулаа хамт гарч оройн салхилалт хийх үү?"

Бам их ухаантай болохоор миний ярьж байгааг ойлгоод сүүлээ годолзуулан хуцаж эхэллээ.

Гарахдаа хоёр хамгаалагчтай хамт гарлаа. Тэгээд гадаа Бамыг салхилуулаад сууж байхдаа Жонгүг рүү залгатал утсаа авсангүй. Тэгэхээр нь Жимин ах руу залгалаа.



" Байна уу? "

" Байна. Та их нойрмог сонсогдож байх чинь, унтаж байсан юм уу? "

" Тиймээ зурагт үзэж байсан чинь унтчихаж "

" Сэрээсэнд уучлаарай. Та нарын ажил дуусах болж байгаа юм уу? Жонгүг утасаа авахгүй юм. Бүр орой болчихоод байхад. Санаа зовоод болдоггүй ээ"

" Юун ажил вэ?? "

" Юу? Та нар шинэ дуун дээрээ ажиллаж байгаа юм биш үү? Жонгүг тэгээд л сүүлийн хэд хоног дорм луугаа яваад байсан "

" Бид шинэ дуун дээр ажиллаагүй ээ. Бид нар гэр гэртээ байгаа. Дорм дээр Юнги ах Намжүн ах хоёр байж магадгүй. Тэр хоёр хамт дуу гаргана гэж байсан"

BE MY LOVER NOT MY FANTempat cerita menjadi hidup. Temukan sekarang