💎10-р хэсэг💎

1.2K 75 4
                                    


Жонгүг хэд хоног манайд байхаар болсон. Laptop дээрээ юм хайж байтал Жонгүг хоёр гадилтай сүү авчираад нэгийг нь өөрөө ууж, нөгөөдөхийг нь надад өглөө.

" Баярлалаа хайраа "

Жонгүг: Миний хайр юу хийж байгаа юм?

Хариуд нь би юу ч хэлэлгүй сүүнээс уулаа.

Жонгүг: Air Mongolia гэнэ үү? Энүүгээр яах гэж байгаа юм?

Би сүүгээ уухаа болин хажуудаа тавиад Жонгүг рүү харав.

" Монгол руу нисэх тасалбар захиалах гэж байна. Яг ганц үлдчихэж "

Жонгүг: Яах гэж?

" Ойлгомжтой биш байна уу? Монгол руу буцъя "

Жонгүг: Я-Яагаад гэнэт?

" Их сургуулиа төгсчихсөн. Энд байх шалтгаан байхгүй шүү дээ "

Жонгүг: Би чиний энд үлдэх шалтгаан биш гэж үү?

" Мөн л дөө. Гэхдээ...сургуулиа төгсчихсөн болохоор миний визний хугацаа ч гэсэн удахгүй дуусна. Бараг 1 сар л үлдсэн байх. Визний хугацаа дуусахаас өмнө эндээс явахгүй бол нууцаар харласан гээд дахиж солонгост ирэх боломжгүй болно шүү дээ"

Жонгүг: Я-Яагаад гэнэт ингээд байгаа юм бэ? Мм? Хайр нь чамайг гомдоогоо юу? Гомдоосон бол хайрыгаа уучлаарай.

" Та намайг гомдоогоогүй ээ....Гэхдээ би таньд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Хоёулаа салъя. Таньд гомдож уурласандаа ингэж байгаа юм биш шүү, зөвөөр ойлгоорой. Энэ хэн хэнд маань дээр"

Жонгүг: Ү-Үгүй ээ...Би салахгүй. Би чамаас салж чадахгүй.

" Таны юу гэх надад хамаагүй ээ. Би явдагаараа явна "      гээд тасалбар захиалах хэсэг дээр дарах гэхэд Жонгүг шууд
laptop-ыг маань унтраачихлаа.

" Яаж байнаа?! "

Жонгүг: Би чамайг явуулахгүй.

" Тэр чинь надад хамаагүй. Би явна л гэсэн бол явна! "      гээд утасаа гаргаж ирээд тасалбараа захиалах гэхэд Жонгүг дахиад л утасыг минь булаагаад авчихлаа.

" Буцаагаад өг! Хамгийн ойрын хугацааны нислэгийн ганцхан суудал үлдчихсэн байналээ. Дуусчихвал яах юм! "

Жонгүг: Сайн л биз.

" Та боль л доо...Яагаад хийсэн шийдвэртээ харамсахад минь хүргээд байгаа юм бэ? Би таньд хайргүйдээ таниас салаад монгол руу явах гээд байгаа гэж бодож байна уу? Үгүй дээ...Одоо л явахгүй бол би дахиж хэзээ ч яг одооных шиг явах зориг гаргаж чадахгүй шүү дээ "         гээд сөхөрч унаад уйллаа. Харин Жонгүг намайг энгэртээ нааж тэврээд аргадахыг хичээж байв.

BE MY LOVER NOT MY FANWo Geschichten leben. Entdecke jetzt