14. Эмээгийн хүү!

270 85 12
                                    

"Манай муу хар өвгөн, залуу байхад хүн зөв найрч чаддаггүй байлаа шүү дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Манай муу хар өвгөн, залуу байхад хүн зөв найрч чаддаггүй байлаа шүү дээ. Дизайнерын өрөөнд орж ирэхээр л бодон гахай, бодон гахай гээд л. Үнэн хэцүү." эмээ цайгаа даацтай гэг чинь сорсоор ийн хэлнэ. Би ч түүний ярианд минут тутамд мишээх ба их танил сонсогдохоор нь ам нээлээ.

"Хөөх тийм үү? Таны хэлж байсан шиг зүйл надад ч бас тохиолдож байсан шүү дээ. Миний сайн хүн маань намайг дандаа баавгай гэдэг."

"Өө, хайран юмаа."

"Юу хайран гэж, эмээ?"

Тэр гараас минь атгаад" Би чамайг мэдрэмжгүй болохоор сайн хүнгүй гэж бодсон юм. Тэгээд муу зээ хүүгээ шахъя гэсэн чинь. Гэхдээ манай хүү ч гэсэн найз охинтой гэсэн л дээ. Гэхдээ л хайран сайхан бэрээ алдчих гэж." гэх бол би ч тас тас хөхрөнө.

Эмээ чих өвтгөж байна гээд нэг балбахаар нь дуугаа намсган" Мэдрэмжгүй ч гэсэн хүн хайрлахтайгаа байгаа юмаа. Гэхдээ миний сайн хүн үнэхээр зэвүүн. Үерхье үерхье гэдэг мөртлөө сүүлийн хэд хоног утсаа ч авахгүй." хэмээв.

"Тийм хүмүүс ч хэцүү шүү. Эртхэн сэтгэлээ татахгүй бол авч суучхаад хүүхэд... За энэ чамд хамаагүй. Ямар ч байсан хэцүү. Харин миний муу эрхий балай маань-" эмээгийн хөгжилтэй яриаг сувилагч таслах ба тэрээр тариандаа орохоор явах аж. Би ч хийх юмгүй болохоор утсаа гаргаж ирээд гоёлын даашинзууд үзэв ээ. Гэхдээ харахаас хазахын заяатай биш дээ.

Удахгүй Жисүгийн төрсөн өдөр болох учир би шинэ даашинз авах хэрэгтэй байсан юм л даа. Нөгөө богино даашинзыг санаж байвал тэр өнгөрсөн. Сынгван бид хоёр уурандаа хайчилчихсан.

Эмнэлэгт хэвтсэн болохоор Гюүрид даашинз захисан биш ёстой л "Муу хүнийг зар. Зарсан хойноо өр" болсон доо. Гюүри залхуу нь хүрсэн гээд Жүнээр даашинз сонгуулсан гэнэ. Тэр нь бүр бүтэхгүй ээ. Ёстой Жонханы хүсдэг урт даашинз.

Нээрээ Жонхан яагаад яваад байгааг та нар гайхаж магадгүй байх. Нөгөө бид хоёрт чөлөө өгөөд байсан эмч чинь Жонханы авга ах гэнэ лээ.

CAWTTH : My An+VilWhere stories live. Discover now