1. Чамаас болсон!

1.2K 108 14
                                    

Анхааруулга: Харилцан ярианууд болон гол дүр буюу Санагийн бодолд хар яриа гарна шүү. За тэгээд Жонханыг минь хайрлаад өгөөрэй🙆🏻‍♀️♥️

Гадаа аль хэдийн гэгээ тасран, хичээлийн цаг дууссан ч сахилга бат султай болохоор илүү цагаар давтлага авч шийтгүүлэх нь энэ амьдралын нэгээхэн зовлон билээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гадаа аль хэдийн гэгээ тасран, хичээлийн цаг дууссан ч сахилга бат султай болохоор илүү цагаар давтлага авч шийтгүүлэх нь энэ амьдралын нэгээхэн зовлон билээ.

Өнөөдөр ч ийм зүйл болж гэрийн зүг хамт явдаг доод ангийн тайрдас Жихүн, хадаас Жүн нар секунд тутамд залгана. Утасныхаа дууг хаагаад ч нэмэргүй ээ. Тэр хоёрын дуудлагаас болж утас минь дэлбэрэх гэж байгаа аятай чичирч байна.

Яадаг муу хоёр бацаан вэ?

Хажууд суух Жонхан сандлыг минь нэг хөшиглөн" Наад Андройд чинь Дондройд боллоо. Дуудлагаа авахгүй юм бол унтраагаач." гэж шивнэв. Түүнийг дуугүй бай хэмээн нэг нудран утсаа аваад унтраалгүй нөгөө хоёрт учир зүгээ хэлэх гэсэн ч, мессеж бичиж байсан намайг Юүн Жонханы ховч зан багшид утсаа хураалгахад минь хүргэлээ.

Шууд унтраачих юм бол нөгөө хоёр минь гомдчих байх гэсэн биш дахиад бүтэлгүйтчих гэж. Болдог бол Жонханыг үсдээд сургуулийн шалыг угаачих юмсан.

Хичээл ч нэг юм тарж хурдхан шиг сургуулиас гартал хөлдөж үхэх гэж байгаа аятай атиран суух Жихүн ганцаараа намайг угтана. Хурдан гэг чинь очоод" Ээ халгаа, Жүнийг дагаад гэртээ харихгүй яасан юм?" гэж хэлэн ороолтоо түүнд өгтөл ардаас танил дуу сонсогдох аж.

Арагш харахад Жүн гүйж ирсээр" УТСАА АВАХГҮЙ ЯАДАГ ХӨЛДӨӨСӨН МАХАН ТОЛГОЙ ВЭ?" гээд нүүрийг минь цасаар угаав. Баахан хэрүүл болсны эцэст ойлголцоод, дулаахан газарт очиж хоол идэхээр болов оо.

Түргэн хоолны газартаа орж ирэхэд өнөөх Жонхан чинь нөгөө ангийн нэг л их англи хэлээ гайхуулдаг Жисү, тэмээ царайлаад ангийн дарга гэх нэрийдлээр хүнийг дандаа цэвэрлэгээ хийлгүүлдэг Сынчол хоёртой утсаараа тоглож байх нь тэр.

Жүн Жихүн хоёрыг түрүүлээд явуулчхаад юмаа захиалан ширээ рүүгээ алхах замдаа түүний сууж байсан сандлыг нь албаар хүчтэйхэн цохилоо. Түүнийг гайхаж харахад нүдийг нь таглаад" Үх үх үх! Сынчолаа multi skill-ээ ашиглаж энэ муу Fanny-гаа ал." гэх бол Сынчол инээсээр:

"Зөв шүү Сана, тэсч байгаарай. Би чамайг маргаашийн цэвэрлэгээнээс чөлөөлж өгье." ийн хэлж удалгүй нөгөө хоёр нь ялалт байгуулав.

Жонханыг хожигдоход Жисү Сынчол хоёр баярласан даа үсэрч дэвхцэх бол өнөөх чинь нааш муухай хараад" Муу баавгай шиг хүүхэн чинь яаж байна аа. Чамаас болж би дөчин мянга воноо алдчихлаа." гэх нь мэдээж.

Духыг няслаад" Адилтай бол гадилтай. Би ч бас чамаас болж утсаа хураалгасан. Юу юугүй Treasure-н нэг жилийн ой болох гээд байхад чамаас болоод Boy-г stream хийх боломжгүй болчихлоо. Чи манай хөвгүүд дээр очоод зуун удаа мөргө за юу!" гэсээр бид хоёр нэгнээ давж гаран хэрэлдэх бол Сынчол хэрүүлийг таслана.

Тэрээр инээсээр" За тайвшир хоёроо, энэ чинь олон нийтийн байгууллага. Сана би маргааш чиний утсыг аваад өгье. Харин Жонханы хувьд маргааш дахиад тогло. Гэхдээ хөгжилтэй байлгах үүднээс Санатай нэгийн эсрэг нэгээр үз." гэхэд нь Жонхан баахан худлаа инээхтэйгээ зэрэгцэн:

"Энэ булдруу минут ч хүрэхгүй надад хожигдоно хөөе. За яахав тэгье. Бү Сана би чамайг цуст хатуу дайнд дуудчихъя." гэнэ.

Би ч дийлдэлгүй" Үзвэл үзье. Маажилцах уу, үнсэлцэх- биш ээ үсдэлцэхээ өөрөө шийд. Би чамайг Kagura-гаар зүйл дуусгана." хэмээсээр бидний түүх эхэлсэн юм даа.

" хэмээсээр бидний түүх эхэлсэн юм даа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

A/n: Teu-hiii, tteokbokki's.

🌈Ингээд шинэхэн бичвэр болох Сана Жонхан хоёрын хөгтэй хайрын түүх эхэлж байна.🥰

🌈Мөн Сана шиг Boy дуугаа stream хийгээд бас дархлаагаа сайн дэмжээрэй, Teume нараа. Carat-ууд маань Going Seventeen 2021-ээ үзэж дархлаагаа дэмжээрэй.🖤

🌈За тэгээд бас бичвэрээ хайрлаарай. 사랑해 떡볶이💜

___________✍︎︎2021

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

___________
✍︎︎2021.07.27
☺︎︎Written by Park Seol
All right reserved
@Teu_hi
__________

vote☟︎бүү мартаарай

CAWTTH : My An+VilWhere stories live. Discover now