6. Өнөөдөр нь зад авч, маргааш нь зүдэрцгээе!

316 82 7
                                    

Нөгөөх рүү чинь харвал хар хувцсаар бүрхэгдсэн Жүн байх агаад ёолчихсон газар хэвтэх аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нөгөөх рүү чинь харвал хар хувцсаар бүрхэгдсэн Жүн байх агаад ёолчихсон газар хэвтэх аж. Бүр хамаг бүтэхгүй зүйл Жүнээс л гарах юмаа. Хөөрхий Жихүн минь нэг ангид яаж тэсдэг юм болдоо?

Харсан даруйдаа л түүн рүү яаран очоод" Яадаг муу дажтай дамшиг вэ? Би бараг бодолдоо алтан хайрцгаа нээх дөхлөө!" гэх бол тэр надаас түшиж босохдоо:

"Үгүй ээ, харин аюулаас хамгаалах гэж байхад чи хаашаа цохиод байгаа юм бэ? Энэ Жонханы баавгай гээд байсан нь үнэний ортой байж." хэмээнэ. Би ч түүнийг түшиж авсаар Жүний гэрт орох бөгөөд гэрт нь хоёр дүүгээс нь өөр хүн байсангүй.

Жүн бие нь гайгүй болсон бололтой гал тогооноос надад жимсний шүүс авчирч өгөх ба цааш яваад хувцсаа солихоор болно. Намайг чимээгүй суух хойгуур тэдний хоёр дүү хятад хэлээр нэгэнтэйгээ харилцан, үе үе над руу хялам хийж байгаа нь сэв сэв.

Жүн арай гэж том өрөөнд орж ирчихээд дүү нарынхаа яриаг сонссон бололтой тэднийг мөн л Хятадаар загнана. Ичих нүүргүй байсан бол өөдөөс нь Minion-ы хэлээр хэрэлдэх байлаа.

"Танай хоёр дүүд чинь би нэг л хулгайч шиг харагдаад байгаа бололтой?"

Тэрээр өөрийнхөө урд байх шүүснээсээ балгаад" Үгүй ээ, бэр эгч маань яасан царай муутай юм гэж байна. Тэгэхээр нь би яаж ийм царай муутайгаас гадна ааштай юмыг та хоёрын бэр эгч болгодог юм гэж хэллээ." хэмээн хэнэггүйхэн хэлж буйдан дээрээ суув.

Энэ царай одоо яачихсан юм бэ? Сынгваныг төрөхөөс өмнө ээжийн хамаг дажгүй юмнуудыг нь шингээх гэж байгаад дажтайг нь түүчихсэн мэт л харьцах юм. Надад нүд хөмсөг сормуус байвал байгаа шүү!

Би ч хэлсэн зүйлд нь сэтгэл хөдлөлөө нуулгүй шууд л хөмсгөө зангидан" Засс чамайг бодуул миний нүд сэрүүн үгүй нь ялгагддаг юм шүү... За энэ ч яахав, чи намайг яах гэж байсан юм? Би сая өөрийнхөө хамаг эрхтнүүдээ бодлоо шүү дээ." хэмээх ба Жүн ч сая л нэг санасан бололтой:

CAWTTH : My An+VilWhere stories live. Discover now