11. Гуйж байна!

314 87 11
                                    

Гюүригийн тусламжтайгаар гурван цагийн турш янзалсан үс минь үнэхээр ТӨГС байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гюүригийн тусламжтайгаар гурван цагийн турш янзалсан үс минь үнэхээр ТӨГС байна. Хэдэн зүйл дурдахад би өнөөдрийн хамгийн ХӨӨРХӨН нь байх ёстой шүү дээ. Хурдхан л Жонхан дээр очиж хэр хөөрхөн байгаагаа гайхуулах юмсан.

Яг одоо харсан хүн болгоноо үнсээд авмаар санагдаад байх юм. Жонханаас бусад нь намайг буруугаар бодож магадгүй. Надад ГАЙХАЛТАЙ зүйл тохиолдохоор би ингэдэг юм л даа.

Өчигдөр яг унтах гээд хэвтэж байтал Вонү над руу чат бичсэн. Бүр үнэхээр ДОГДОЛМООР чат. Тийм ч их онц гойд үгсгүй ч би догдолдог юм. Магадгүй дурлал гэгч нь энэ биз?

everyone_woo
-Сайн уу?

Booo_Nana
-Өө, Сайн уу?

everyone_woo
-Ийм орой чат бичсэнд уучлаарай.

Booo_Nana
-Зүгээрээ, маргааш даа бэлдээд сэрүүн байлаа. Харин чи ийм орой ямар хэргээр?

everyone_woo
-Аан харин.

everyone_woo
-Маргааш үдэшлэгт явах хүн байхгүй бол надтай явах уу?

everyone_woo
-Явах хүн байхгүйгээс гадна тархи зүрх хоёр маань нэг хүн рүү бич гээд болдоггүй.

everyone_woo
-Чамайг байхгүй үед үнэхээр уйтгартай байсан болохоор тэд( тархи, зүрх) хүссэн биз хаха.

Booo_Nana
-Хаха, тийм гэж үү? Үнэндээ надтай ч бас явах хүн байхгүй хэцүү л байлаа.

everyone_woo
-Би маргааш очиж авъя. Хоёулханаа явцгаая. Ганцаараа хүлээж байгаарай.

•••

Хүссэн даашинзаа Гюүригийн хувцасны өрөөнд өмсчхөөд хэсэг өөрийгөө харлаа. Толины өмнө хормойгоороо тоглож, мэддэг бүх бүжгээ бүжиглэх намайг харсан Гюүри инээн" Нэртэйгээр нь наад толиныхоо урд тайлан тоглолтоо хийчхээч. Гучин минут зогсож ийш тийш найгалаа." гэнэ.

CAWTTH : My An+VilWhere stories live. Discover now