7. ТЭГВЭЛ БИ ТӨМС ИДМЭЭР БАЙНА ЗА!

327 80 6
                                    

Зугаалгаас хойш нэг долоо хоног өнгөрсөн байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зугаалгаас хойш нэг долоо хоног өнгөрсөн байна. Тэр зад авалтаас хойш ангийнхан маань илүү дотно болоод нэгэндээ амь амь. Бүр хос ч гараад амжсан шүү. Манай Сынчол чинь агсарч яваад, азтай юм хойно, аягүй хөөрхөн Гюүритэй үерхчихсэн.

Би Гюүритэй танилцаж эхлээд л шууд нэг бие, тасаршгүй амь. Заримдаа Жисү Жонхан Сынчол гурав бид хоёрыг хараад үерхчих вий л гэж боддог байх. Тэр надтай их адилхан. Шүтдэг хамтлагийнхаа бүх бүтээгдэхүүнээр өрөөгөө чимэглэдэг болохоор нэгнээ гэртээ авчраад ч амжсан. Бүр хөөрхөн нь бид хос бугуйвчтай.

Багш бид нарыг ингэж нэг юм нэгэнтэйгээ халуун дулаан уур амьсгалтай байгааг хараад баярласандаа нулимс дусааж ч амжина. Тэгээд хаврын баяр дуусахад дахиад зугаалганд явуулна ч гэж ярина лээ. Энэ удаад бол З/Б болохгүй шүү, Сана-яа!

Харин миний хувьд гэвэл нөгөө үйл явдлын эхлэл болох боол эзний харилцаа өндөрлөсөн ч, тэр өдөр бүр их л дотно харьцаж байгаа нь үнэхээр дулаахан. Бас хичээл тарах, арван минутын завсарлагаанаар удахгүй болох шалгалтанд туслан, зааж байгаа. Магадгүй Жонхан бид хоёр өмнөхөөсөө илүү сайн харилцаатай байгааг илтгэх биз.

Бид өмнө нь мэндлэх, хэрэлдэхээс цаашилдаггүй байсан бол одоо хэрэлдэж, зодоглох нь элбэг. Үнэхээр гал хамууд шүү дээ. Ямар сайндаа өглөө ангид орж ирэхэд Жонхан "Hi bro" гэх вэ дээ?

Хичээлийн хоёр дугаар улирал дуусах дөхөж, хагас жилийн шалгалт бие даалтууд ар араасаа гарч ирэх тул надад Жонхантай байх цаг улам л ихэснэ.

Учир нь тэр тамирын хичээлээс эхлүүлээд, хөгжим хүртлээ бүгдэд нь шилдэг. Гэхдээ энийг хайр гэж ойлговол би биш Жонхан л чамайг булшилна шүү!

Харин Жисүгийн хувьд гэвэл тэр манай гэртэй ойрхон нүүж ирсэн ба бид багагүй цагийг өнгөрөөж, их зүйлийн талаар ярьдаг болсон. Жонхан бид хоёр шалгалтанд бэлдэж байгаа учир Жүн Жихүн хоёртой явах боломж маань үнэхээр багассан гэхэд буруудахгүй. Жисү бол сайн бас тэвчээртэй хүү!

CAWTTH : My An+VilWhere stories live. Discover now