9. Бага галзуураарай!

361 82 16
                                    

Дүнтэй зууралдах долоо хоног ч дууссан тул би одоо л Вонүтай ойртож шинэ жилийн хос болох уу? гэдгээ асуух хэрэгтэй

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Дүнтэй зууралдах долоо хоног ч дууссан тул би одоо л Вонүтай ойртож шинэ жилийн хос болох уу? гэдгээ асуух хэрэгтэй. Тэгэхгүй бол ойрд Жисү ч надаас хөндийрчихсөн, Жүн Жихүн хоёртой явахаас хаширч байна.

Дунд ангид байхад Жүнтэй хос болсон биш нөгөөх чинь намайг царай муутай гээд уйлж билээ. Харин Жихүн гэвэл арай өндөрдөөд байна гэнэ шүү. Өөрөө нэг бурхан шийтгэчихсэн юм шиг өндөртэй байж.

Шинэ жилд Вонү бид хоёр үдэшлэгийн хаан, хатан болчих юм шиг санагдаад омогшиж байгаа гэж жигтэйхэн. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр багш Жонхан бид хоёрыг өрөөндөө дуудаж байдаг шүү.

Багшаа, та аягүй бол намайг төрөх гэж байхад ангийн уулзалтыг зохион байгуул гэж хэлэх байх аа...

Жонхан ойр хавьд харагдахгүй болохоор нь түрүүлээд оччихсон бололтой хэмээн бодоод удаанаар алхаж байтал нэг ангийн хаалга онгойн хэн нэгэн татах нь тэр дээ. Цочсондоо муухай хашхирсныг нь яана аа.

Багаасаа л баавгайн заяа гомдмоор муухай хашхирч, инээдэг байлаа. Одоо хоолой бүдүүрээд бүр ч муухай болчихсон.

Жонханаас болж айсан учир түүнийг хэд, хэд балбалж авлаа. Бидний байх ангид ямар ч хүн байхгүй бөгөөд Жонхан хаалга манангаа" Битгий чанга хашхираад байгаач. Төлөвлөгөө нураавал ална шүү." гэж бурдаг гэнэ. Чадах ч юм шиг.

"Хөөе алчих чи! Өөрөө хүн цочоосон байж. Зүгээр л хүрээд ир гэхгүй хүн татаж гэнэ."

"Чи мэддэггүй юм уу? Кинон дээр чинь чухал зүйлээ хийхдээ ингэдэг байхгүй юу. Чи иймхэн ч зүйлээ мэдэхгүй байж яаж хүнтэй сууна даа."

"Засс, чамаас л дээр амьтантай сууна за!.. Энэ хэрэлдэх ч яахав ээ, багш нарын өрөө рүү явъя. Багш хүлээж байгаа гэсэн."

Тэрээр миний зүг үнэхээр жихүүцэм инээн" За хүлээж бай" гэсээр цааш явах ба удалгүй алх барьсаар хүрээд ирэв. Тэр нүдээ байдгаараа томруулсан намайг харчхаад чанга, чанга хөхөрсөөр" Алив ээ, би хэлсэн шүү дээ. Угаасаа зөөлөн эд л гэмтэх байх." гэнэ дээ!

CAWTTH : My An+VilМесто, где живут истории. Откройте их для себя