5. Сэгсийчхээд салга Сана юм даа!

308 78 4
                                    

"Таны төлбөр бүрэн хийгдлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Таны төлбөр бүрэн хийгдлээ. Дараа дахин үйчлүүлээрэй." худалдагч ийн хэлээд дараагийнхаа үйлчлүүлэгчийн барааг уншихаар боллоо. Бид ч ядарч байгаа гэж жигтэйхэн.

Хоёул хоёр, хоёр тортой машин руугаа явах ба машиндаа суух төдийд л хөл амрах сайхныг мэдэрнэ.

"Ёо, суух гэдэг чинь ийм сайхан дамшиг билүү? Одооноос хичээл дээрээ томоотойхон шиг сууж байя аа."

Жонхан машиндаа суусныхаа дараа" Май хоол чинь хөрчихлөө. Би идэж байх хойгуур чинь жоохон дуг хийе." гээд намайг ч хариулахын өмнө л унтаад өгөв. Би хоолыг нь амтархан идэх ба үүний хажуугаар түүнийг унтаж байгаа төрхийг багахан ажиглаад амжих аж.

Ааш нь л тиймэрхүү болохоос нүднээс эхлүүлээд, хуруу хүртлээ дажгүй дамшиг л даа. За тэгээд, царайны сайханд цай сүлэх биш дээ. Хэтэрхий царайлаг байлаа гээд муухай ааштай л бол өгзөг рүү нь МАЙ! гээд л хөшиглөх хэрэгтэй.

Хоолоо дуусчихсан чинь бас нойр хүрээд байх юм. Унтчихвал яг зогсоол дээр хоночих байхдаа. "Жонханаа, босоорой. Орой болох дөхчхөж. Эртхэн хөдөлцгөөе" гэхэд минь тэр ч шууд босоод түрүүхэн авсан хүйтэн кофеноосоо нэг балгаад замдаа гарлаа.

Сургуулийн хөргөгчид хүнсээ хийж үлдээх ёстой ба өдөр л сийрэг байсан зам одоо бүр бөглөрчхөж. Таван минутанд л ганц хоёр гишгэхээс өөр өөрчлөлтгүй юм чинь бүр л оройтох байхдаа. Сургууль хаачих вий дээ.

Тэрээр түгжрэлд уйдсан бололтой түрүүлж яриа өдөв. Жонхан урагшаа харсан чигтээ" Нээрээ түрүүний залуу чинь хэн юм? Учиргүй л хүн магтаад байсан. Бүр өөрийгөө эрэгтэй хүн ч дурлахаар царайлаг гэж бодоод амжсан шүү."

"Аан дунд сургуульд байхдаа үерхдэг байсан юм. Тэр үедээ их эгдүүтэй, жоохон. Одоо харахад том болох тусмаа тасарчихсан дамшиг болоод байна лээ. Харин тэр чамайг магтсан нь... юу ч биш дээ."

Би өсвөр насаа их тэнэг өнгөрүүлж байгаагаа мэднэ ээ. Жонхан шиг сагсуу юманд шилжээгүй байхдаа нүд унагаад, үхэх гэж байгаа аятай ярьдаг байлаа шт. Нөгөө номыг хавтсаар нь дүгнэж болдоггүй гэдгийг ёстой яс махаараа л мэдэрч явна.

CAWTTH : My An+VilWhere stories live. Discover now