10. Би бол Жонхан team!

307 85 25
                                    

"Манай ээж айлын ганц байхгүй юу

Oups ! Cette image n'est pas conforme à nos directives de contenu. Afin de continuer la publication, veuillez la retirer ou télécharger une autre image.

"Манай ээж айлын ганц байхгүй юу. Тэгээд өвөө маань Хан овгоо хүн болгонд мэдүүлэхийн тулд дүү бид хоёрын нэрэнд шингээчихсэн. Жон дээр нэмэх нь ээжийн овгийн Хан. Тэнцүү дэндүү царайлаг Жонхан."

"Хөөх, нээрээ л санадаг санаа байна шүү." ийн хэлэхэд минь Жонхан ойртож ирээд зальтай нь аргагүй инээснээ:

"Чи хүсвэл хоёулаа ч бас хүүхдийнхээ нэрэнд энэ аргыг ашиглаж болох юм." гэдэг байна шт. Давардаг дамшиг вэ?

Би түүнийг чангахан чимхэн" Юуны чинь бид хоёрын хүүхэд. Би чиний хүүхдийг ч гаргахгүй. Чамтай ч гэрлэхгүй." хэмээлээ.

"Охин гарвал миний Хан, чиний Наг нийлүүлээд Хана гэж нэр өгье."

Би гэж гэнэн юм дотроо байсан бодлоо шуудхан л хэлдэг юм хойно түүний яриаг үгүйсгэсэн" Үгүй ээ, би эрэгтэй хүүхэд төрүүлээд заавал Мину гэж нэрлэнэ." гэв.

"Яагаад охин биш гэж?"

"Охин бол хортой. Ээжээсээ нүүр буруулдаг, аавдаа хайртай гэсэн. Аягүй бол чамайг дуурайгаад-" би гэнэт л юу ярьж байгаагаа санаад Жонханаас хурдтай холдон" Юун чамайг дуурайх вэ? Чи ийм зэвүүн штэ. Дандаа хүн гэнэдүүлнэ." гэсээр гал тогоо руу том томоор дэвсэлж алхав. Тэрээр ардаас ёстой бах нь ханасан бололтой чанга, чанга хөхөрсөөр үлдэх нь бүр ч уур хүргэмээр.

Тийм ээ, Жонхан бид хоёр хичээлээс чөлөөтэй учир түүнийг асарч байгаа. Яагаад арван долоотой хүүг асарч байгаагаа мэдэхгүй ч аав томилолтоор явсан учир ээж гэрийн босс нь. Тэгээд л намайг гэрээсээ хөөчихсөн. Цонхоор толгойгоо гаргачихаад хэлсэн үг нь бүр ч цочроомоор.

"Ирэхдээ Юн хүргэнийг минь дагуулаад ирээрэй."

Гал тогоонд удахгүй болох хоолоо амсаж байх зуур Жонхан тэргээ түрсээр орж ирэх ба намайг ууртай байгааг минь мэдлээ. Хажууд минь ирснээ" Өнөөдөр ээж ээлжтэй гэсэн. Харин Жина болохоор болзоот залуутайгаа шинэ жилийн үдэшлэгт өмсөх даашинзаа сонгож байгаа." ийн хэлэх нь намайг далд ор гэсэн цаад утгатай биз.

CAWTTH : My An+VilOù les histoires vivent. Découvrez maintenant