!28!

3.6K 210 61
                                    

Засварлалт дууссан болно!

Хүлээж байсанд маш их баярлалаа. Одооноос эхлэн үргэлжлүүлэн бичих болно. Аль болох шинэ содон санаа гаргаж чармайн бичнээ.

Сүн Игийн талаас:

Энэ өрөөнд бараг л бүтэн сар байх шиг боллоо.

Чанёолын эмчийн өрөө нь давгүй том байсан тулдаа л хоёр том болсон залуугаар өөрийгөө асруулсан байх.

Бэкхён надтай бага зэрэг хөндий энэ бүтэн нэг сарыг өнгрөөсөн. Хааяа хааяахандаа л орж ирэн миний ямар байгааг асуугаад л яваад өгнө. Харин Сэүн. Түүнийг би Бэкхёнтой харьцуулж зүрхлэхгүй ээ. Гэхдээ тэр анх ямар байдаг тэр Сэүн одоогийн Сэүн хоёр тэс өөр. Яг л надад сайн болчихсон мэт.

Чанёол ахин орж ирээд " Тосоо түрхээрэй. Тэгээд ахиад нэг үзье. Дээрдсэн байх " гэж хэлэн өдөр бүр л суудаг газраа суун бичиг баримттай орооцолдоно.

Тэгж байснаа гэнэт " Энэ сард ДОХ (бэлгийн замын халдварт өвчин ) хамаагүй ихэссэн байна. Та хоёр болгоомжтой л байгаарай даа " гээд мушилзах нь тэр.

Сэүн инээд алдсаар над руу харан нэг нүдээ анивчих нь тэр.

Би харин тэдний инээж ханиагаад байгааг нь ойлголгүй чимээгүй л цонх ширтэж байтал хаалгаар нэг охин гүйж орж ирээд Чанёолыг тэврээд авах нь тэр.

Би гайхсаар Чанёол тэр охин хоёр луу харвал Чанёол түүнээс салах гээд хичээж хичээж ашгүй нэг гарыг нь тавиулаад " Инна? Хэзээ ирээв? "

Инна " Юу вэ? Намайг санаагүй байсан юм уу? " гээд өрөөгөөр нүд нь тэнүүчилж байгаад гэнэт над дээр харц нь тусах нь тэр.

" Оппа? Энэ эмэгтэй?-" гэхэд Сэүн " Миний найз охин. Танилц Инна " гээд инээмсэглэх нь тэр.

Би харин гацаж орхилоо.

Гэтэл гэнэт Инна гээд байгаө охин нь над дээр гүйж ирээд " Хөөх би бэр эгчтэй болчхож байгаа юмуу? " гээд намайг дээрээс доош нүд гүйлгэн харснаа одоо л анзаарч байгаа бололтой миний шарх рууд руу ээлжлэн харлаа.

" Гэхдээ ахаа найз охин чинь яагаад хүнд зодуулчихсан юм шиг болчихсон байгаан? " би гэнэт л Сэүний хэлэх гэсэн зүйлийг таслаад " Би машинд мөргүүлчихсэн. Том машинд... Гэхдээ гайгүй л дээ. Энэ зэрэгтээ үлдсэн байгаадаа баяртай байна " гээд хэлчих нь тэр.

Бурхан минь би яагаад худлаа хэлээд байгаа юм бол доо?

Инна " аан тийм байхнээ. Манай Чанёол оппа ч сайхан сэгтэлтэй юм болохоор таньд туслаж байгаа л байх. Гэхдээ бэр эгчээ. Чанёол оппаг минь хараад үзээрэй " гэж хэлээд Чанёолыг хүчээр сугадан авч гарлаа.

Харин би гайхах бантах хосолсон царайгаар Сэүн рүү харахад тэр инээж байснаа гэнэт болин " Жаахан сумтай хүүхэд байгаа юм аа " гээд угаалгын өрөө орчих нь тэр.

Би харин араас нь орилсоор " ТЭГЭЭД НАЙЗ ОХИН ГЭЖ БАЙГАА НЬ ЯАЖ БАЙГАА ЮМ? " гээд хажууд байсан жижигхэн хавчаарыг хаалга руу шидэхэд тэр чимээг нь сонсон гарч ирээд " Яадгийн! " гээд буцаад орчих нь тэр.

Бурхан минь надад тайвшрал айлдаач!

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 06, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Sex schoolWhere stories live. Discover now