25

2.5K 130 30
                                    


Нүдээ нээн толгойгоо зөөлнөөр хөдөлгөн эргэн тойрхноо харлаа. Хэн ч байхгүй би ганцаараа эмчийн өрөөнд хэвтэж байгаа бололтой.

Дээш өндийх гэсэн ч бие минь яагаад ч юм нэг л хүнд санагдаж өчүүхэн хөдөлхөд л хамаг биений яс үйрж байна уу гэлтэй өвдөлт өгнө.

Хэр удаан сэрүүн хэвтснээ мэдэхгүй ч нэг л мэдэхэд Сэүн гартаа алчуур хувин барьсаар орж ирлээ.

Сэүн " Oh Сэрчихсэн байсан юм уу? " гэсээр хувингаа хажууд тавин алчуураа аван мушгиад гарыг минь зөөлнөөр арчиж өгч байлаа.

" Б-Бэкхён хайчсан юм. Сүүлд харахад тэр байж байсан биз дээ? " гээд зөөлөн хэлэхэд тэр бага зэрэг санаа зовсон янзтай харж байгаад зөөлнөөр инээмсэглэн " тэр завгүй байгаа. Би чамайг сэрснийг чинь хэлнээ " хэмээгээд гэмгүй инээмсэглэл тодруулна.

Би ч олон долоон юм бодмооргүй санагдаад толгой хөнгөн дохьсон болчхоод нүдээ анин хэвтлээ. Удалгүй хаалгаар эмч орж ирэн " Зиа сэрчихсэн үү " гэсээр Сэүний сууж байсан суудал дээр суулаа.

Сэүн " Одоо эмчилгээ хийнэ биз дээ? "

Эмч " танай хүнийг хэр байгаагаас л хамаарна даа " гээд долоовор хуруунд минь нэг зүйл зүйлгэчхээд өөрөө цаашаа яваад өглөө.

" Би хэзээ эдгэх вэ? " гэхэд эмч том нүдээ улам томсгон харж байгаад " тийм ч хурдан биш шүү хүүхдээ. Ямартай ч танай хоёр найз залуу чинь чамайг ээлжлээд асраад халамж тавиад байх юм чинь гайгүй хурдан л гэж найдацгаая даа " гээд ширээн дээрээсээ хэдэн цаас цуглуулан над дээр ирээд " хмм. Зүрхний цохилт чинь гайгүй болчихож. Ер нь бол дотроосоо бараг л эдгэчихэж. Одоо бол наад хугарсан гарыг чинь эдгээгээд нүүр амны чинь хаванг буулгахад л болох юм шиг байна " гэсээр нүд ам үзээд аманд минь нэг эм хийж өгөөд араас нь ус уулгалаа.

" ху-хугарсаан? " гэсээр том нүдлэн харахад Эмч толгой дохин " чамайг андуурч авч явсан гэж байсан. Яг юу болсныг хэн ч мэдэхгүй байгаа. Аав ээж чинь ч чамайг ийм болсныг мэдэхгүй. Сургуулийн зөвлөл үүнийг их чамдлан нууцалсан...  Би чамд итгэдэг ер нь гайгүй ойр гэж боддог болохоор л хамаагүй ярьж байна. Гомдмоор байгааг мэдэж байгаа ч эмч хүний хувиар хэлэхэд чи эхлээд эдгээд эрүүл саруул болох хэрэгтэй. Тэгж байж тэдэнтэй өрсөлдөнө штээ " гэсээр нүүрэн дээр минь нэг зүйл түрхэж эхэллээ.

Час тас хийж өвдөж байсан болохоор амандаа ёолон хөнжилнөөсөө зуурхад Сэүн гарнаас минь атгаад " санаа битгий зов. Би чиний тал " хэмээгээд ахиад л инээмсэглэлээ.

Sex schoolWhere stories live. Discover now