22

2.7K 191 33
                                    


Зохиолчийн талаас:

Гэнэт хатаж хорчийсон нүүрэн дээр нь хүйтэн ус шоб хийтэл цацан удалгүй нэгэн бүсгүй нүдээ удаанаар нээн хаана байгаагаа гайхаж ядна.

Удаа ч үгүй түүний ардах хаалганаас нэгэн залуу орж ирэн бүсгүйг сандалтай нь цуг тийрэн унагаах нь тэр.

Ойр орчимтдоо ч дасаагүй түүнд гэнэтийн байсан тул хэсэгтээ шокийн байдалтай байж байгаад дараа нь түүнд өвдөлт мэдрэгдэж эхлэх нь тэр.

Учир нь түүний дээр саяхан орж ирсэн залуу дээрээс нь яг л хог шаар нядалж буй мэт гутлаараа дэвсэлж байлаа.

" Муу хог шаар " залуу хөлсөндөө дарагдаж ядарсан бололтой халууцсаар дэвсэлхээ болин гараараа өөрийгөө сэвэх бол бүсгүы амьд үхдэлийн хооронд тэмцэнэ.

Залуу ахин түүний өмнө явган суугаад " Яасан гэнэ вэ? Яаж эндээс явах гэж оролдож чадаж байнаа " гэсээр нүүр нүд рүү нь хэд хэд цохиж аваад өрөөнөөс гарчих нь тэр.

•••••¥•••••

Sehun Pov

Өглөөний нар нүдэн дээр тусан дээш өндийхөд орон дээрээ ганцаараа хэвтэж байх нь тэр.

Сүн Иг уурлаад гараад явсан учраас өчигдөртөө нэг их юм бодоогүй ч бүр өрөөндөө ч хоноогүй болохоор Бэкхёнг сэрээх аядаад Сүн Иг асуусан ч тэр ч бас юу мэдэхгүй нь илт байлаа.

Бд хэсэг ярилцаж сууж байгаад толгойд гэнэт л нэг бодол ороод ирэв.

" Арай.. Доошоо? " гэхэд Бэкхён " за арай ч.. " хэмээн үг унагасан ч гэнэт л харц өөрчлөгдөн "очоод шалгацгаая " гэв.

Олон олон бор өнгийн хаалганы дунд ганцхан саарал өнгийн хаалга л байдаг. Гэвч үүнийг бид хэдээс өөр хэн ч үл мэднэ.

Мухарын саарал хаалгатай Өрөөнд орон камернуудыг асаан Сүн Иг эхнээс нь хайж үзлээ.

" өчигдөр өглөөний 11 цагийн хавьцаа л надаас зугтаагаад явчихсан " гэхэд Бэкхён толгой дохин урд самбар дээр Чанёолын өрөөний гадна камерыг харуулсан ч удалгүй булан эргээд л алга болчихсон байлаа.

Бэкхён " тэнд камер байдаггүйг мэдээд албаар Сүн Иг авсан байна. Хэрвээ доошоо.. Хүлээгээрэй " гээд ахин самбар дээр доод хонгилын камернуудыг гаргаад ирэх нь тэр.

" Бэкхён чи яаж?-"

" Хакер гэдэг юм " гэсээр камернуудыг солбин олон олон газрын өнцөг булан бүрийг ээлжлэн гаргаж ирж байлаа.

Sex schoolWhere stories live. Discover now