12

3.8K 187 4
                                    


Дотуур байрандаа орж ирэн хаалга налан доош суухад өрөөнд байсан Жинхэ над руу гайхсаар ирж байлаа.

" яагаад газар суугаад байгаа юм " гээд намайг эрхлүүлэх янзтай хэлэн босоход туслахад надад ярилцах хүн хэрэгтэй байсан учир түүний гараас татан дээш босон орон дээр нь цуг суулаа.

" та Лэе багштай дотно уу? " гэхэд тэр инээснээ " Лухантай болздог болсноосоо хойш л цуг байлаа " хэмээн аажуухан хэлэв.

" та тэгвэл г-гей гэдгийг нь мэдэх үү? " хэмээн сул дуугаар хэлэхэд тэр толгой дохин " Лэе-н тухай ярьж өгөх үү? " гээд хойш хана налан суугаад орон дээр байх Лухан ахын цамцыг аван оролдож суув.

" Би хамгийн анх энд ирээд Лэе г харж байсан юм. Маш залуухан. Бас царайлаг.. Одоо ч царайлаг хэвээрээ л дээ..
Юу гээч. Би яг юу хэлэх гээд байна вэ гэхээр чи магадгүй... " гээд над руу нүдээ бага зэрэг томсгон харахад нь " юу? "

" яагаав дээ нөгөө.. "

" хайр гэж үү? Хахахах юу гэж дээ Онни."

Инээж байгаад гэнэт л шоконд орсон мэт болин нухацтай царайллаа.

Би ер нь яагаад Лэе багшийг гей гэхээр гуниглах гээд байгаа юм? Гэж бодов.

" тэр чинь..."

" тийм гэж санагдахгүй байна уу? Чи энд ирснээсээ л хойш Лэетэй зууралдаж байгаа. Харин Лэе чамайг боль ч гэхгүй хамт зууралддаг " гэх нь тэр.

••

Ширээн дээр сууж буй залуугийн хүзүү нилдээ хөхөрсөн нь сая болсон галзуу бие биенээ санасан сэтгэлээс үүдсэн ул мөр билээ.

Шиүмин Лэе-н хүзүүг үнсэж байгаад гэм хийсэн мэт том цээжин дотор нь орон нуугдчихав.

" чи надад уурлаж байна уу? "

" багахан л " гээд түүний үсээр оролдон хэлэхэд " Шиүмин чи намайг харсан. Чи бэкхёнтой харин би эмэгтэй хүнтэй "

" хонгор минь би зүгээр л чамайг алдмааргүй байна. Тэглээ ч би тэрийг чинь уучилж чадна яг л чи Бэкхён бид хоёрыг уучилсан шиг "

" Шиүмин ! " гээд түүнийг өөрөөсөө салган суулгаад " би - би чадахгүй "

" яагаад? Бид бие биенээ уучилж чадахаар их бие биендээ хайртай биз дээ? Тийм биз дээ? "

" тийм ээ хайртай .... Байсан "

" надад амладаг байсан биз дээ? Үргэлж хайрлана гэж "

" би чамд хайртай. Гэхдээ энэ бүгдийн дараа бид хуучин шигээ байж чадахгүй "

" чи-чи зүгээр л шалтаг хайж байна Лэе. Чи зүгээр л надаас явах шалтаг хайж байна. ... Бид бие биедээ хэрэгтэй чи ч би ч мэдэж байгаа.. Тийм биз дээ" хайртныхаа нүднээс өөрийг нь гэх сэтгэлийг хайн тэнүүчилж явахдаа ийн хэлчхээд инээмсэглэх аж.

" чи өмнөх шигээ л догдлоод байна Лэе "

" над руу харахгүй хэрэг үү? " гээд түүний эрүүнээс барин дээшлүүлэн уруул дээр нь үнсчхээд " би чамайг уучилж чаднаа. Би чамд хайртай хэвээрээ " хэмээв.

***

Sex schoolWo Geschichten leben. Entdecke jetzt