15

3.4K 159 19
                                    


Мэлээн хэдэн хоногийн дараа:

Аль хэдийнээ хичээлийн 2р улирал эхлэх болж сургуулийн зүгээс бидэнд урьдчилаад 7 хоногийн амралт өгсөн байлаа.

Энэ долоо хоногтоо юу хийх вэ гэж бодож байтал саяханаас найзалж эхэлсэн Ён Солтой цуг хувцсаа янзлан сууж байтал хаалгаар Лэе бас Сэхүн ороод ирэх нь тэр.

Тэр хоёр хоёул над руу харж байснаа Бэкхён Ён Сол руу хараад " чи энд юу хийж байгаа юм? " гэв.

Ён Сол " Та хоёр-... " гэснээ над руу хараад " Аан нээрээ Лэе ах Сүн И хоёр нэг өрөө шт " гэснээ Бэкхен луу хараад " өөрөө энд юу хийж байгаан? "

Би Ён Солын чихэнд ойртоод " таньдаг юм уу? " гэхэд Ён Сол толгой дохин " Дараа тайлбарлаж өгье " хэмээн бувтнахад цаанаас Бэкхён " сонсогдоод байна " гэчхээд Сол руу муухай харснаа над руу харан инээмсэглэлээ.

Ён Сол Бэкхён луу муухай харснаа " та хоёр гарж байж болохгүй юу? Бид хоёр их чухал ажил ярьж байна л даа "

" Тийм ээ гарж бай " би ч бас түүний хэлсэн үгэн дээр хачир нэмж өгөн хамт муухай харахад Бэкхён нүдээ эргэлдүүлсээр " би ядраад салж уналаа " гээд Луханы орон дээр гараад хэвтчих нь тэр.

Лэе ч гэсэн би ч бас гэсээр өөрийнхөө орон дээр гаран хэвтснээ хальт хальт бид хоёр луу хараад байв.

Ён Сол " Тэгээд нөгөө банди чинь яасан гэж? " хэмээн түрүүхэн ярилцаж байсан сэдвээ хөндөхөд нүүр бага зэрэг улайн " т-тэгээд ойлгомжтой штээ " ийн бувтнан хэлчхээд ичээд байснадаа нүүрээ дарахад Бэкхён гэнэт орон дээрээсээ босоод ирэх нь тэр.

Ён Сол " мэдрэл муутай юм уу хаашай юм. Яах гээд яриа таслаад байдаг юм? "

Бэкхён " та хоёр өөрсдөө юу яриад байгаан. " гэснээ над руу хараад " ойлгомжтой мойлгомжтой чихшиг " гээд цаашаа хараад хэвтчихэв.

Ён Сол " Т-тэгээд? "

Би " Тэгээд л... Миний гараас атгасан " сүүлдээ бүр хоолой гарахгүй болоод ч байгаа юм шиг болж ирэхэд " Ёоо тэхдээ ямар мангар зүүд вэ. Би лавдаг мөрөөдлийн залуу маань ингээд зүүдэнд ороод ирвэл өөрийгөө сэрсэн хойноо цохих байх аа. " гэхэд нь толгойгоо хажуу тийшээ болгоод " яагаад? "

" зүгээр бодоод үз л дээ. Миний мөрөөдлийн залуу 2D гэж хэлсэн дээ. Тэгээд ингээд бүр зүүдлээд байхаар чинь.. сэтгэл зүрх улам л шаналана гэж бодож байна " гэв.

" мм тийм байхнээ " хэлэх зүйл байхгү байсан учир аясыг нь дагуулж ийн хэлчхээд сүүлийн хувцсаа эвхэн тээшээ хаачхаад эргэн Сол руу хараад " за явцгаая " гэхэд тэр толгой дохин Бэкхён дээр очиж хөшиглөснөө " манграа бид хоёр явлаа штэ! "

" тэгээд яваач дээ " гэснээ над руу хараад " Миний Сүн И сайн яваад ирээрэй за? " гээд л нүдээ ирмээд эхлэв.

Би " За явья аа би бүр эрх болох нь байна "

Ён Сол " зайл2 ийм юм гэж юу байсы " гэсээр ирэн гарнаас сугадан өрөөнөөс гарлаа.

3 сарын хугацаанд их зүйл болсон энэ сургуулийн коридороор алхан явахдаа нүүрэнд минь яагаад ч юм инээмсэглэл тодорно.

Үзэн ядаж байсан дүрстэй хөшөө баримал одоо бол харин ч тухтай таатай санагддаг болж.

Бүтэн 1 сараа зарцуулж гунигласан хугацаа минь одоо бодоход зүгээр л Лэе-г тавьж явуулах зорилго байсан бололтой.

Хэдэн удаа үерхэж салснаа мэдэхгүй Бэкхён бидний харилцаа одоогийн нүдээр харвал бидний хайрыг улам л гал ассан болгож өгсөн шиг.

Сургуулийн автобусанд тээшээ хийгээд Ён Сол-г тэврэн авчхаад гараа даллсаар суулаа.

Аажим аажимаар сургуулиас холдож харин Ён Сол яг л хэвэндээ над руу харан инээмсэглэн гараа даллан зогсоно.

Удаан явсны эцэст гэртээ ирэн хаалга тогшин зогсохдоо аав ээжийгээ сансандаа бараг уйлах шахна.

Хаалга нээгдэхэд залуухан аав ээж минь биш харин Жилийн өмнө салсан найз залуу минь угтаж авах нь тэр.

" Хайр аа. Ямар их хүлээвээ чамайгаа "

••

За аймр удаж оруулж байгаагаа би нь өөрөө ч мэдэж байнаа. Тийм ер нь тийн. Та нар энэ Сүн Игийн хуучин найз залууг хэн гэж бодож байна даа? Алив хэлцгээ2 дажгүй дүр өгчих юм бол тэрүүгээр чинь биччих ч юм билүү хэн мэдлээ.

Sex schoolWhere stories live. Discover now