3

5.6K 253 6
                                    


Нүдээ нээхэд л хамгийн сүүлд болсон дурсамж толгойд буун аймшигт хар дарсан амьдрал мэт л санагдуулж орхив.

Намайг сэрснийг мэдсэн бололтой доод талаас хүмүүс ирж буй нь сонсогдон удалгүй яг хажууд минь ирэн " зүгээр үү? " хэмээн асуулт тавилаа.

Би үг хэлье гсэн ч хэтэрхий их ядарсан байсан учраас бага зэрэг толгойгоо сэгсрэхэд тэр санаа алдан судасны цохилт үзэж эхэллээ.

Лэе " уучлаарай.. Эмч чөлөө авчихсан болохоор би чамайг өөрөө эмчилсэн зүгээр биз дээ? " гэв.

Би хальт толгой дохих аядан буцан нүдээ хаахад хацар дээр хэн нэгний уруул бууж байгаа нь мэдрэгдэв.

Би нүдээ гэнэт нээн түүнлүү гайхсан харцаар харахад тэр хөнгөн санаа алдаад " өвдсөн биз дээ? Шууд ирээд ийм зүйл болсонд сургуулийнхаа өмнөөс уучлалт гуйя " гээд хөнжил сөхөн хажуугаар орж ирээд намайг тэврээд хэвтчихлээ.

Би арай ядан амаа хөдөлгөн " т-та яагаад байгаа юм? " гэж багахан дуугаар хэлэхэд " чи халуурч эхлэх гэж байна. Би зүгээр чиний халууныг буулгах гэж байгаа юм. Өөр яах ч үгүй " гээд бэлхүүсээр гараа ороон өөртөө чангахан наан хэвтлээ.

Би тэнхээтэй, хүчтэй байсан бол түүнийг түлхээд гүйгээд гармаар байна. Гэвч би одоо үнэхээр хэцүү байдалд байна. Бас ингэж халамж тавих хүнтэй байгаа нь надад бол сайхан хэрэг шиг л санагдаж байна.

Би гүнзгий амьсгаа аван санаа алдчхаад аажмаар нүдээ хаан унтахыг хичээлээ.

••

Хонх дуугарах нь сонсогдож нүдээ нээвэл тэр хажууд хэвтсэн чигээрээ гүн нойрондоо умбаж буй харагдав.

Би түүнийг ойроос, бас удаааар түүний нүүрийг ажсан.

Үнэхээр царайлаг миний сонирхол яг биш ч яахав дөхөх юм.

Тэр нүдээ нээлгүй " одоо сүүлийн хичээл орно " гэж хэлэн нүдээ нээн наашлан ирж нүдэн дээр минь үнсэв.

Би " та хичээлгүй юм уу? " гэхэд тэр толгой сэгсрээд " хичээлтэй гэхдээ өнөөдөртөө чөлөө авчихсан юм " хэмээхэд нь " намайг асрахын тулд уу? " гэж асуув.

Тэр толгой дохиод " багш нь сурагчаа асрах ёстой биз дээ? " гэв.

Би " тэгвэл ганцхан юм гуйчихъя. Би өлсөөд байна " гэхэд тэр аль хэдийнээ мэдсэн царайтай над руу хараад " мэднээ чиний гэдэс саяжингаа дуугарсан " гээд орноос босон хаалганы хажууд байх хөргөгч лүү очлоо.

Би " та унтаагүй байсан юм уу? " гэхэд тэр хөргөгчөө ухангаа " чамайг хажууд байсан болохоор унтаж чадсангүй ээ " гээд үргэлжлүүлэн хөргөгчөө ухан надад идүүлэх зүйл хайна.

Sex schoolWhere stories live. Discover now