17

3.1K 160 27
                                    


Нар мандах дөхсөн ч надад гэртээ харих сонирхол байсангүй.

Энэ залууг дагаж явсаар бараг л мэдэхгүй газраа мэдэж мэддэг газраа энд тэндээс нь мэддэг болж бараг л бэлэн газрын зурагтай болчихлоо.

Тэр над руу эргэж харснаа " гэрт чинь хүргэж өгөх үү? Орой болох нь " хэмээхэд нь толгой бага зэрэг сэгсрээд " гэртээ Гхаримааргүй байна " хэмээгээд урагш харан том том алхалж эхэллээ.

" Тэгвэл... Би чамд гоё газар үзүүлье " гэсээр намайг дагуулаад хаа нэг танихгүй газар луу явна.

Танихгүй залуу.

Тийм ээ. Би түүнийг танихгүй.

Уур дүүрэн өдөр минь гэнэт л гүйгээд гараад ирсэн сайхан бие хаа, царайлаг танихгүй залуу.

Өглөөнөөс хойш түүнтэй ярилцсаны эцэст түүнийг итгэл даахаар эмэгтэй хүнтэй зөв харьцдаг даруу төлөв залуу гэдгийг мэдсэн.

Мэдээж Жунин-с тэс өөр.

Хотын зах тал руугаа ирээд тэр гэнэт л намайг өөртөө татаад уруулыг минь озчих нь тэр.

Би түүний ялдам урууланд үгүй гэж хэлж чадахгүй ч надад энэ нь таатай санагдсангүй, би дорхноо л түүнээс холдчих нь тэр.

- " Кёнсүү яаж байгаа юм? " гэхэд тэр зүгээр л дулаахан инээмсэглэн толгойгоороо тэнгэр лүү заах аж.

Би хөмсгөө атиралдуулсаар тэнгэр лүү харахад .... Гайхалтай...

Нар сар хоёрын солигдох цаг нь ирсэн ч нар яг л би бага зэрэг үзэгслэнгээ гайхуулаатахъя гэж байгаа юм шиг л тэнгэрт олон өнгө татуулсан байх аж.

- " Ийм үзэсгэлэнд ийм зүйл хийхгүй бол болохгүй биз дээ? " хэмээгээд ахин надад ойртон урууланд минь хүрлээ.

Харин энэ удаад би эсэргүүцэхийг огт хүссэнгүй.

Сэтгэл минь бага зэрэг хуваагдаад байх шиг.

••

Гэрийнхээ ойролцоо ирэхэд би түүн рүү ахин эргэж хараад баяртай гэж байгаа юм шиг харц гарган зогсоход түүний ам ахин нээгдлээ.

- " ю-юу бид ахиад уулзалдах болов уу? "

Би түүний асуултанд юу гэж хариулах аа мэдэхгүй эргэлзэн зогсоход ардаас нэрийг минь дуудах дуунууд гараад эхлэх нь тэр.

- " И Сүн И~ "

- " И Сүн И~ "

- " И Сүн И "

Sex schoolWhere stories live. Discover now