26

2.2K 132 14
                                    


Долоо хоногийн дараа:

Тэхёны талаас:

Хичээлд суухаар өрөөнөөсөө гаран явлаа.
Ангийн үүдэнд очин хаалгыг нь зөөлөн тогшсон болчхоод орон суухад бусад хүүхдүүд аль хэдийн миний энэ занд дассан бололтой огт тоохгүй шинэхэн байрлалдаа анхаарна.

Лэе " Эмэгтэй нь дээр нь гарах нь..." гэсээр баахан зүйл ярих хооронд би харин анги дотор байгаа хүүхдүүдийг нүд гүйлгэн харж байлаа.

" За ингээд ойлгосон байх. Ингээд хичээлдээ орцгоо " хэмээгээд яаран ангиас гүйгээд гарлаа.

Би ч зүгээр л тэд нарыг харах зуур хажууд суусан дөрвөн бүсгүй залуучуудын яриа надад хангалттай сайн сонсогдоно.

1 " харсан уу. Үнэн байгаа биз дээ. Ингэж гүйхийг нь бодвол Сүн И дээр л очиж байгаа "

2 " хөөе тэгээд Лэе багш Сүн И дээр очиж байгаа юм чинь Шиүмин ахаас салсан гэсэн үг үү? "

1 " санаж байна уу Сүн Иг анх ирэхэд л байн байн ямар нэг муу зүйл тохиолдоод л тэгэх болгондоо дандаа Лэе багштай байж байдаг байсандаа "

3 " Гэхдээ Сүн И чинь хэдэн сарын өмнөөс Бэкхёнтой үерхээд байсан биз дээ? "

4 " Киахх энэ Сүн И ч завхайрлын бурхан юмаа "

1 " Тэгээд байнаа. Би саяхан эмчийн өрөөгөөр шагайсан чинь Сүн Игийн нүүр ам нь бүр авах юмгүй болчихсон бие нь энд тэндээ хөхөрчихсөн гар мар нь боолттой байсан. Тэгээд Чанёол эмч ч Сүн Ид халамж тавиад, Лэе багш ч хажууд очиж санаа тавиад, бүр Сэүн хүртэл нүүр амыг нь арчиж өгч харагдсан "

3 " Азтай хүүр юмаа "

2 " Гэхдээ яагаад нүүр ам нь хөхөрчихсөн юм бол? "

4 " Яах юу байхавдээ. Нэг хэрэг төвөгт хутгалдаа л биз. Угаасаа анх ирэхэд нь л би мэдсэн юм. Завхай амьтан байнаа. Яг онгон биш гэдгийг нь "

3 " Тэр ч тийм шүү. Манай сургуульд ирдэг сурагчдийн бараг л бүгд анхныхыгаа л хийж үзэх гээд явж байдаг. Угаасаа тиймэрхүү охидод ямар олиг байв гэж дээ гэсээр шивэр авир хийж байгаа нь таалагдсангүй.

Яагаад ч юм. Би түүнийг ийм байдалд хүргэчхээд байхад хүртэл түүний буруу болох юм уу? Сүн И гэдэг охин хэтэрхий өрөвдөлтэй санагдаж байна.

Хэдхэн минутын хооронд л тэдний ажил эхэлж дүүрэн завхайрлын дуунууд сонсогдоно.

Надад харин хэнийх нь ч тачаангуй, ямар нэгэн байдлаар өөртөө татах хоолой сонсодгсонгүй.

Хэсэг нүдээ анин хэвтэж байгаад дуусах дөхөнгүүт нь ангиас гаран өөрийн өрөө рүү явлаа.

Орой болж нүүр амаа угаачхаад унтах гэсэн ч огт хүсэл төрсөнгүй.

Ядраад байгаа хэрнээ л унтаж чадахгүй байхаар нь гадагш гарж сургуулийн арын талбай дээр очин сандал дээр суун нүдээ анин хамраараа гүнзгий амьсгаа авлаа.

Аз жаргал гэдэг нь энэ бололтой.

Нүдээ нээн шөнийн сарыг харан хэсэг суулаа.

" Сар ийм үзэсгэлэнтэй байжээ? " хэмээн амнаасаа үг хаян санаа алдсаар ахин нэг гүнзгий амьсгалахад хэн нэгэн хажууд суух шиг.

" Надад бол чи илүү үзэсгэлэнтэй байна "

Хажуу тийм харвал өмнө нь огт харж байгаагүй залуу над руу цоо ширтэн сууж байх нь тэр.

" Харцаа ав. Сохорчихно шүү " гэж хэлээд дээш босох гэтэл тэр гэнэт өвөр дээр минь толгойгоо тавин " Чамайг харж л байвал сохорсон ч яахав "

" Юу гэнэ ээ? Босохгүй юу чи? " гэж хэлээд шууд босон сургуулийн хаалгаар гүйн орлоо.

••

Шөнө хангалттай сайхан амарсан болоод ч тэр үү өнөөдөр үнэхээр жаргалтай байна.

Өглөө босон өрөөндөө хэд хэд суниаж аваад хувцасаа солин өрөөнөөс гараад гэнэт цочих нь тэр.

" Эцэг чинь! Хэн бэ! " гэсээр үглэн үсээ янзлах зуур нөгөө залуу хөхөрсөөр нүүрний маскаа аван " Цочих нь хүртэл ийм эгдүүтэй байх юм уу? " гэхэд нь би амаа ангайлган " Ө-Өчигдрийн солиотой залуу? " гэхэд тэр гараа сунган " Жон Жонгүг. Тийм ээ би царайлаг "

" Хэн чамайг царайлаг байна гэсэн юм? Замаас холд. " гэхэд тэр өрөөний минь хаалгыг онгойлгон намайг хүчээр татан оруулж зогсоогоод хананд шахан хаалга хаах зуураа " Танилцъя л гэж байна. Өхөөрдөм янагхан минь " гэх нь тэр.

" Чи юу юу гээд байнаа. Шал танихгүй банди чинь. Яах гээд байгаа юм? Энд ер нь чи ирж болдог үгйүгээ мэдэж байна уу? Би ахлагч шүү. Ахлагчийн өрөөнд дайрч орж ирнэ гэнээ? Хөөгдөхийг хүсээ юу? " гэсээр ар араасаа угсруулан хэлэхэд Жонгүг шуудхан уруул дээр минь үнсчих нь тэр.

Миний нүд гэнэт томрон түүнийг түлхэн уруулаа ар араас нь арчиад " хогийн новш вэ? Түй түй түй түй.. "

" Хөөх? Анхны үнсэлт гэж битгий л хэлээрэй. Юундаа сүржигнээд байгаа юм? Эннээс илүүг хийж үзсэн л байлгүй дээ? " гээд тохуурхах мэт зэвүүн инээхэд миний шар хөдөлсөндөө " Тийм ээ анхных нь тэгээд яах гээд байгаа юм? "

•••

Бэлэг<3

Sex schoolNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ