Special part 2

3.3K 359 65
                                    

"ЮНА БОЛОХГҮЙ ЭЭ! НААД ХААЛГАА БИТГИЙ НЭЭ!"

Тэд хоёул гүйж орж ирээд хашигчиж орхисонд Юна бондгос хийтэл цочих бол цаанаас нь Юнсог гарч ирээд юу ч болоогүй юм шиг аашилж эхлэх нь тэр.

"И-ингэж цочих гэж! Юу вэ? Та гурав хэзээ ирсэн юм? Яагаад муухай чарлаад байгаа юм бэ, миний бяцхан гүнжийг айлгачихлаа?"

Юнсог Юнаг тэвэрсээр доош буугаад хөргөгчнөөс ус аван уух үед хүзүү нь тэр чигтээ улаан нялга болсон харагдана.

"Агаа, таны хүзүүг зөндөө олон шумуул хазчихаж! Уруулыг чинь хүртэл хавдтал нь хазчихсан байна!"

"Ммпхх!"

Юнаг ингэж хэлэв үү, үгүй юу Юнсог ууж байсан усаа тэрүүгээр нэг цацаж орхих бөгөөд энэ үеэр Жонгүг Тэхён хоёр яахаа бодон хий дэмий эргэлдэнэ.

"Заза залуу минь, нялуунаас шулуун нь дээр. Тэр хаана байна?"

Жонгүг нухацтай нь аргагүй ийн асуусан боловч Юнсог түүнээс яаж ийж байгаад зугтаад ерөөсөө болж өгсөнгүй.

"Хэн тэрэв?"

"Хүүхдийн чинь эцэг?"

"Юун хүүхэд?"

"Чи чинь юун хүүхэд яриад байгаа юм бэ? Гол зүйлээ асуугаач?"

Тэхён шоолох уурлах хоёрын голд нилээн нухацтай хэлэх бол Жонгүг яагаад ч юм сандраад байх аж. Юнсог түүний хувьд одоо ч нялхаараа шүү дээ?

"Ү-үгүй ээ, нөгөө юу... Нөхөр чинь! Үгүй ээ, новш гэж, найз залуу чинь гэх гэсэн юм..."

"Тэр яахаараа энд байна гэж?"

"Нуух хэрэггүй Юнсог, бид бүгдийг мэдчихсэн!"

Жонгүг арай л гэж өөрийгөө хянах бөгөөд тэр яагаад ч юм уурлаж босож ирээд өнөөх залууг хөөгөөд гаргах гээд байлаа.

"Юуг мэдсэн гэж?"

"Бид зүгээр л түүнтэй ярилцах гэсэн юм. Тиймээс битгий ай, ийм ноцтой зүйлийг эцэг эхээсээ нуугаад байж болохгүй."

Үл таних залуу хамаг хувцсаа янзалсаар доош бууж ирээд учир зүггүй бөхийгөөд эхлэх бөгөөд өөрийг нь хөөгөөд гаргана гэж бодсон бололтой.

"Хэзээнээс эхэлсэн юм? Яагаад өдийг болтол нууж байсан юм гэж байна!"

"Хонгор минь, тайвшир чи түүнийг айлгаад байна. Би түүнтэй ярилцая?"

Жонгүг савал хийвэл уурлаж босож ирээд байсанд Тэхён арай тайван байсан болоод ч тэр үү, өнөөх хүүг сайн ойлгож байлаа.

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now