23

3.4K 352 100
                                    

" Нөгөө шинэ нарийн бичгээ яачихаад шинийг аваад байгаа юм? Та хоёр чинь үнсэлцэж үлгэлцээд сүрхий байсан биз дээ, мм?"

"Халчихсан."

"Я-яасан гэнэ ээ! Яалаа гэж тэгж байгаа юм!"

" Хөөе, хөөе тайвшир өмөөрөөд үхэхнээ?"

Тэхён түүнийг ухаан алдахыг өөрийн нүдээр харсан хэрнээ, хэр их гомдсоныг нь ойлгосон хэрнээ зүгээр л орхиод явчихсан. Огтхон ч хайргүй байсан юм шиг, үнэхээр л түүнээр тоглож байсан юм шиг гудамжинд хэвтэх нохойноос ч дор үзээд хаяаад явсан. Харин одоо түүнийг ажлаас нь халчихлаа, дараа нь яахав? сургуулиас нь хөөх үү?

"Тэгвэл та хоёрын дунд хайр сэтгэлийн холбоо байгаагүй гэсэн үг үү?"

"Мэдээж, би хараал идсэн ижил хүйстэн биш!"

"Юуны чинь ижил хүйстэн биш гэж? Тэр чинь эмэгтэй шдээ!"

" Эрэгтэй байсан юм."

Одоо нэгэнт л Тэхёнд энэ бүхэн хамаагүй учраас түүнийг яасан ч харамсаад байх зүйл байхгүй.

"Э-эрэгтэй гэнэ ээ? Чи тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм бэ! Түүнээр дахиад тоглочихоогүй биз? Ямартай ч надад дугаарыг өгөөдөх?"

Жимины нүд тэр дороо томрон Тэхён руу утсаа сунгах үед саяхан л тайван байсан тэрээр уурлаад эхлэх нь тэр.

"Яах гээв?"

" Чамайг ямар нэг сонин зүйл хийсэн эсэхийг шалгах гээд байна!"

"Ха! Одоо түүнийг хүнд итгэнэ гэж санаа юу?"

"Яасан гэнэ ээ?"

"Юу ч биш дээ, май энэ дугаар нь гэхдээ одоохондоо утсаа авахгүй байх. Учир нь тэр ухаан алдчихсан хэвтэж байгаа?"

Тэхён маш тоомжиргүйгээр ийн хэлээд үргэлжлүүлэн утсаа ухаж эхэлсэнд Жимины уур хүрсэн ч тэр юу болсоныг мэдэхгүй шүү дээ, тиймээс уурлаад хэрэггүй байх.

" Тэр одоо хаана байгаа юм?"

_

" Саяхан энд ирсэн ахлах сургуулийн сурагч хаана хэвтэж байгаа юм бол?"

"Аан саяны зүрх нь зогсох шахсан залуугийн гэр бүлээс явж байна уу? Бид түүний гэр бүлтэй холбогдож чадахгүй байсан болохоор их айж байлаа. Тэр бараг л үхэх шахсан эрхмээ? Яагаад ийм зүйл болсоныг мэдэхгүй ч, түүнийг хэтэрхий их өвтгөчихөж. Энэ хүү нэг төрлийн ховор эмгэгтэй юм байна. Хэрвээ түүнийг хэн нэгэн голд нь ортол гомдоовол зүрхэндээ хэт их ачаалал авснаасаа болоод үхэж ч магадгүй. Гэхдээ ийм өвчин маш ховор байдаг учраас сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэх хэрэгтэй. Тэр бие махбодийн биш сэтгэлийн шарх авсан учраас үүнд бид тус болж чадахгүй. Мөн гэдсэнд нь байсан хүүхэд-...."

"Х-хүүхэд гэнэ ээ? Юун хүүхэд яриад байгаа юм! Тэд унтсан байх боломжгүй... Эсвэл боломжтой? Гэхдээ тэр яачихсан юм, амьд гэж хэлээч? ТЭР ХҮҮХЭД АМЬД БИЗ ДЭЭ ГЭЖ БАЙНА!"

" Уучлаарай, эрхмээ? Харамсалтай нь бид хүүхдийн амийг аварч чадааг-..."

Жимин чихэндээ ч итгэсэнгүй. Итгэхийг ч хүссэнгүй. Түүний тэнэг найз яаж явж байгаад эрэгтэй хүн жирэмсэн болгочихов оо? Тэр ч болоогүй анхны хүүхдээ өөрийнхөө гараар үгүй хийчихэж....

"Аав нь л мэдээгүй гэж хэлээч? Гуйж байна, ийм мэдээг зүрх муутай хүнд шууд хэлж яасан ч болохгүй?"

" Бид үүнийг хэлэх үгүй дээ эргэлзэж байсан юм. Хэрвээ та тэр хүүхдийн эцэг нь биш юм бол бид төрсөн аавтай нь уулзах хэрэгтэй байна."

Жонгүг одоохондоо юу ч мэдэхгүй байгаа, тэр тусмаа бие давхар болсон гэдгээ ч мэдээгүй байхдаа хүүхдээ алдчихсан гэвэл жинхнээсээ галзуурах биз.

" Үгүй дээ, эрхмээ би э-эцэг нь мөн. Тиймээс нөхөртэйгээ уулзмаар байна?"

Жимин тэр бяцхан амьтны төлөө золтой л уйлчихсангүй. Энэ бүхний дараа тэр Тэхёныг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

"Umm... Сайн уу, Жонгүг аа? Чи намайг танихгүй байж магадгүй л дээ, гэхдээ би чамайг танина? Бас юм яримааргүй байгааг чинь мэдэж байна аа, тиймээс өөрийгөө хүчлэх хэрэггүй. Над руу харахгүй байсан ч болно. Би зүгээр л чамд хань болох гэж ирсэн юм."

Жонгүг цонх ширтсэн хэвээр түүнрүү огтхон ч эргэж харахгүй байх бөгөөд бараг л ярьсан зүйлсийг нь сонсохгүй байх аж.

" Энэ бүхний дараа чамд хэн нэгэн хэрэгтэй шүү дээ? Үгүй бол чи үүрд сэтгэлийн шархтай үлдэх болно? Би чамайг түүнээс болж шархлаатай гэж хүсэхгүй байна."

"Намайг ингэж байхаар зүгээр алчихгүй яасан юм бэ? Яагаад тэнд нь орхичихож болоогүй юм бэ! Тэгсэн бол одоо хамаагүй бага өвдөх байлаа... Чи ер нь хэн юм! Яагаад энд байгаа юм? ХЭРВЭЭ ДАХИЖ НАДААР ТОГЛОХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЯГ ОДОО ЗАЙЛ! БИ ТА НАРЫН ТОГЛООД ХАЯДАГ ХҮҮХЭЛДЭЙ БИШ!"

Жонгүг энэ янзаараа уурлаад байх юм бол тэр дахиад л ухаан алдаж унах болно. Гэвч Жимин Тэхёнаас ялгаатай нь тэр энэ бүхнийг зүгээр хараад сууж чадахгүй.

"Намайг сонс, Жонгүг? Уйлахаа болиод тайвшир л даа? Гуйя, уйлахаа боль... БИ УЙЛАХАА БОЛЬ ГЭЖ ХЭЛСЭН ШҮҮ!"

Жимин түүнийг дахиж ухаан алдаж унахыг хармааргүй байгаа учраас зүрхэнд нь ачаалал өгч зүрхэлсэнгүй.

"Ө-өвдөөд байхад я-яаж уйлахаа болих юм бэ? А-аймшигтай ихээр хоосон оргиод байхад яаж г-гомдохгүй байх болж байна аа? Т-та миний оронд байсан бол энэ их өвдөлтийг т-тэвчиж чадна гэж үү?"

Жонгүг ихэр татсаар өөрийгөө ч хянаж чадахаа болин амандаа даавуугаа зуун мэгшиж гарсан юм. Жимин түүнийг ийм байдалтай удаан харж үнэхээр чадсангүй. Хүнийг яаж ингэтэл нь гомдоочихоод, хүүхдээ үгүй хийчихээд юу ч болоогүй юм шиг явж чадаж байна аа? Ким Тэхён ч үнэхээр араатан юм даа!

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now