6

4.5K 371 40
                                    

Жонгүг өнөөх үл таних нэгнийг блок хийчихээд компаний хаалгаар орох бөгөөд өсгийтэй гутлан дээрээ яг л эмэгтэй хүн шиг итгэл төгс алхах нь түүнийг хэр сайн бэлдсэныг харуулах шиг.

"Хөөх, түүнийг хараач! Ямар гээчийн гоо үзэсгэлэн вэ?"

"Тэр ерөнхийлөгчийн шинэ нарийн бичиг бололтой!"

"Манай шинэ захирал ч бэлгийн нүд сайтай юм аа!"

Түүнийг компаний хаалгаар оров уу, үгүй юу хаа сайгүй шивнэлдэж, атаархасан харц шидлэх нь Жонгүгийн инээдийг барж орхив. Учир нь тэдний ерөнхийлөгч ижил хүйстэн биш л бол тэдэнд атаархаад байх шаардлага байхгүй. Тэр хараал идсэн эрэгтэй!

~

"Яаа! Чамайг хүчээр энд байлгаж байгааг мэдэх ч битгий ийм унжуу царайлаад бай л даа? Чи огтхон ч компаний захирал биш, харин ч эсэргээрээ цэвэрлэгч шиг харагдаад байна шдээ!"

"Тийм байна уу? Би үнэхээр цэвэрлэгч шиг харагдаж байна гэж үү? Гэхдээ залуус хүртэл мөнгөнд дуртай болчихсон юм уу? Яагаад цэвэрлэгч байсан ч хайрлаж болдоггүй юм бэ? Мөнгөгүй бол хэн ч биш гэж үү?"

Тэхён сүүлийн 30 минут Жиминд утга нь олдохгүй сонин зүйлс ярьсан бөгөөд түүний ярьсанчлан нэг жоохон банди түүнийг мөнгөгүй гэдгийг сонсоод хаячихсан байсан юм. Яагаад тэр мөнгөгүй гэж? Тэхён Солонгосын урдаа барьдаг том компаниудыг удирддаг.

" Чамайг ажилдаа дасахгүй байгааг сайн ойлгож байна. Гэхдээ одоо ингэж суух цаг биш, чиний нарийн бичиг ирж байгаа!"

"Түүнийг миний өрөөнд битгий оруулаарай. Дахиж ухаан алдахыг хүсэхгүй л байна шүү!"

Жимин ч толгой дохисоор гарч явахдаа хэн нэгнийг хүчтэй нь араггүй мөргөөд унагачихав. Шалаар дүүрэн өнөөх нэгний барьж явсан бичиг цаас хөглөрч, Жимин ч сандарсаар түүж эхлэлээ.

"Хэрэггүй ээ, эрхэм ээ би өөрөө."

Жонгүгийн үзэсгэлэнтэй хоолой өрөөгөөр нэг цуурайтаж, Жимин байтугай Тэхён хүртэл эргэж харсан юм. Гэвч Тэхён тэр дороо харц буруулан хойшоо хараад суучихав.

"Ү-Үзэсгэлэнтэй юм аа..."

Жимин уулга алдсаар өнөөх цааснуудыг түүний гарт атгуулах үед Жонгүг талархаснаа илэрхийлээд цааш орох гэтэл тийм зүйл болсонгүй. Тэхён арагш харсан чигтээ түүнийг орж ирэхгүй байхыг хүссэн юм.

"Уучлаарай, гэхдээ өнөөдөр миний ажлын анхны өдөр-..."

" Би гар гэсэн шүү!"

Тэхён учир зүггүй уурлаад байсан учраас Жонгүг яахын аргаггүй өрөөг орхих нь тэр. Ямар хүн гэхээрээ ажлынх нь анхны өдөр хөөгөөд гаргадаг байна аа!

"Ким багшийг санагдуулчихлаа байна! Хичээл дээр ч тэр, ажил дээр ч тэр хоёр аашны туламтай болох шив? Гайхалтай, магадгүй одоо намайг халах байх тийм үү?"

Жонгүг хаачихаа үл мэдэн тэрүүгээр хий дэмий холхих бол Жимин одоо болтол хаалга руу ширтсээр байсан юм.

"Чи сая харсан уу?"

"Юуг?"

"Түүний үзэсгэлэнтэй нүдийг..."

" Дуралчихсан л гэж битгий хэлээрэй! Тэр чамд хэтэрхий гоёдохоор харагдсан?"

"Харагдсан гэнэ шүү! Харсан ч юм шиг! Тэгээд хөөгөөд гаргачихдаг нь яаж байгаа юм бэ? Наадах чинь ажилаа хийг л дээ!"

Жимин ч Жонгүгийг татаж оруулаад Тэхёны өмнөөс уучилалт гуйх бол Жонгүг зүгээр гэдгээ хэлээд өөрийгөө танилцуулахаар урагш харахдаа гацаж орхисон юм.

"Сайн байна уу, намайг Жон Жонг-...гүг...Б-БАГШАА!"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now