4

4.9K 353 17
                                    

Сургуулийн хонх дуугарахтай зэрэгцэн Жонгүг хамаг юм аа цүнх рүүгээ чихэж аваад хаа нэг тийшээ яарах бөгөөд замдаа тааралдсан хүмүүсийг дайрах шахам гүйсээр гэртээ орж ирэн шүүгээгээ онхижиод эхлэх аж.

"Хараал ид! Өнөөдөр уг нь ажлын анхны өдөр байсан юмсан. Бүх юм Ким багшаас л боллоо!"

Түүнийг хаалгаар гардагын даваан дээр Ким багш үүдэнд нь зогсчихоод явуулахгүй байсан бөгөөд Жонгүг хичнээн уучлалт гуйсан ч хүлээж авахгүй нилээн удсаны эцэст өөрөө хаа нэг тийшээ яараад явчихсан юм.

Тэрээр шүүгээнээсээ эмэгтэй хүний баахан хувцас гаргаж тавиад алыг нь ч хамаагүй шүүрч өмсөн хэтэрхий гэмээр бариу корсет зүүсний эцэст нүүр будалтын бичлэг үзэж эхлэв.

"Ээ бурхан минь! Юу ч болчихов доо, энэ намайг яг л шулмас шиг харагдуулж байна."

Жонгүг ууртай нь араггүй үгэлсээр хаанаас ч юм урт хар үс гаргаж ирэн зүүх үед яг л эмэгтэй хүн шиг үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.

Жонгүг ууртай нь араггүй үгэлсээр хаанаас ч юм урт хар үс гаргаж ирэн зүүх үед яг л эмэгтэй хүн шиг үнэхээр үзэсгэлэнтэй харагдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Түүний нимгэн цагаан арьс, шүүслэг улаан уруул, тормогор алаг нүд нь эмэгтэй хүний 21 шинжийг өөртөө төгс цогцлоосон байх аж.

" Чи чадна аа, Жон Жонгүг! Энэ тийм ч хэцүү биш!"

Flashback

"Тэгэхээр сүүлийн хүн ороорой!"

Жонгүг бүхэл бүтэн 6 цаг хүлээсний эцэст арай гэж олсон ажлын ярилцалгандаа орох бөгөөд тэр их сургуулиа төгсөөгүй ч гэсэн өөрийгөө тэжээхын тулд ажил хийх шаардлагатай болсон аж.

"Сайн байна уу, намайг Жон Жонгүг гэдэг. Би хараахан сургуулиа төгсөөгүй ч бичиг хэрэг, нарийн бичгийн ур чадварыг хангалттай эзэмшсэн. Харин надад ажлын туршлага байхгүй."

"Их сургуулиа төгсөөгүй гэнэ ээ? Сонирхолтой л юм... Чи сургуулиа төгсөөд ажилд орж болох байтал одоо яагаад заавал хичээлийнхээ хажуугаар ийм хүнд ажил хийнэ гэж? Чамд хэцүү биш үү?"

Захиралын туслах болтой залуу түүнээс ийн асуусанд Жонгүг толгой сэгсэрсээр түүнд мөнгө ямар их хэрэгтэй байгааг тайлбарлаж өгөх нь тэр.

"Тэгвэл чи цагийн ажил хийж болно шүү дээ? Магадгүй чамд арай илүү цаг гарна байх. Чамд хичээлээ бэлдэх хугацаа хэрэггүй гэж үү?"

"Сая хэлсэнчлэн би аль хэдийн нарийн бичгийн ур чадварыг гарамгай эзэмшсэн. Хүсвэл та намайг шалгаж болно шүү?"

Жонгүг нилээн өөртөө итгэлтэй, шийдэмтгий байх бөгөөд нөгөө залууд түүний шулуун шудрага зан таалагдах аж.

"Манайд өмнө нь хэзээ ч чам шиг өсвөр насны хүүхэд ангет өгч байгаагүй л дээ, тэр тусмаа өөртөө итгэлтэй сэргэлэн хүүхэд их ховор байсан юм. Чи магадгүй энэ ажлыг хийж чадах юм шиг байна тийм үү?"

Жонгүг хэт их баярласандаа золтой л уйлчихаагүй байх бөгөөд өөртөө итгэлтэй нь араггүй "тийм" гэдгээ хэлсэн юм.

"Амьдрлын хүнд хатууг туулсан учраас нилээн сэтгэлын хадтай болсоныг чинь ойлгож байна. Гэхдээ нэг болзолтой! Чи эмэгтэй болж чадах уу?"

"Ю-ЮУ! БИ ЭМЭГТЭЙ БОЛНО ГЭНЭ ЭЭ! ГЭХДЭЭ ЯАГААД БИ ЧИНЬ ЭРЭГТЭЙ ШДЭЭ!"

"Тэгэхээр ийм байна, манай ерөнхийлөгч эмэгтэй хүнээс харшилтай. Тэр тэднийг өөрт нь хүрэх юм уу, харах үед биеэр нь юм туурч ухаан алдаж унадаг. Гэвч ажил болон бусад үйл ажилгаан дээр эмэгтэй хүн түүний хажууд байх шаардлага гарах үед та түүний хажууд байх хэрэгтэй. Мэдээж та эмэгтэй биш учраас тэр яах ч үгүй. Гэсэн ч тэр таныг эрэгтэй гэдгийг мэдэхгүй. Түүнийг дахин эрүүл мэндээр нь хохироохгүйн тулд бид ийм арга хэмжээ авсан юм. Мөн тэрээр саяхан захиралын суудалд суусан учир хүн бүрээс жийрхэж байгаа. Та эрэгтэй хүн сонирходоггүй л юм бол энэ саналыг хүлээж авах хэрэгтэй. Цалингийн тал дээр санаа зовох хэрэггүй, бид таны сарын цалинг дөрөв дахин нугалж өгөх болно."

Жонгүг анх удаагаа л ийм тэнэг харшилын тухай сонсож байгаа бөгөөд эхэндээ түүнийг тоглож байна гэж бодсон ч тэр залуугийн царай огтхон ч тоглосон янзтай харагдаагүй юм. Хэрвээ тэр захирал нь эмэгтэй хүнээс харшилтай юм бол Жонгүгт ойртож чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол түүний хувьд асар том боломж.

"Тэгье ээ, би зөвшөөрч байна!"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now