30

3.6K 350 93
                                    

"Тэгэхээр хоёулаа танилцая, намайг Ким Тэх-..."

Жонгүг шууд л босож ирээд түүнийг амыг таглаад авах бөгөөд хэрвээ Тэхён өөрийнхөө нэрийг хэлэх л юм бол Юнсог шууд таних болно. Учир нь Юнсог Тэхёнаар овоглодог, тэр түүний нэрийг хэдэн мянган удаа харж байсан.

"Ааваа та чинь яагаад байгаа юм бэ? Түүнийг яриул л даа? Таныг Ким хэн гэдэг гэнэ ээ?"

" Түүний нэрийг мэдээд байх шаардлагагүй, учир нь тэр чиний аав болохгүй. Тиймээс намайг уурлаагүй байгаа дээр эндээс явцгаая! Жимин аав чинь гадаа хүлээж байгаа гараад байж бай?"

Жонгүг Тэхёнтой ярилцахыг хүссэн учраас хүүгээ явуулах нь дээр гэж бодсон аж. Мэдээж тэр түүнд Тэхёныг төрсөн аав нь гэж хэлэхгүй.

"Та яагаад үргэлж Жимин, Жимин гээд байдаг юм бэ! Тэр таны төлөө юу ч хийгээгүй, харин ч таныг хуурч араар чинь тавьсан биз дээ! Тэгсэн хэрнээ та яагаад түүнийг гээд байдаг юм! Одоо тэр хүүхэдтэйгээ хамт намайг хүлээж байгаа л гэж битгий хэлээрэй! Та яагаад энэ бүхнийг зүгээр нүдээ аниад өнгөрөөгөөд байдаг юм бэ? Өдий олон жил болоход тэр таныг нэг ч удаа үнсэж байгаагүй, бүр хүрч байгаагүй. Та хоёр яг л ах дүүс шиг байдаг байсан! Эсвэл... Эсвэл тэр миний аав биш юм уу? Бидэнд ижил төстэй зүйл нэг ч байхгүй харин ч тэнгэр газар шиг өөр! Миний нэг нүд давхараатай, нөгөө нүд давхараагүй бас би дөрвөлжин инээмсэглэлтэй, харин та хоёрын хэн ч дөрвөлжин инээдэггүй биз дээ? Энийг удмын хувьсгал гэж тайлбарлах гэж байгаа бол би хууртахгүй шүү! Энэ толгойг нь ураад авчихсан зургийн эзэн миний аав биз дээ? Та яагаад надаас нуугаад байгаа юм! Би жинхэнэ аавтайгаа уулзмаар байна, тэр ч гэсэн намайг санаж байгаа. Тиймээс маргааш гэхэд намайг энэ хүнтэй уулзуулахгүй бол би өөрөө олоод очих болно шүү!"

Юнсог амьдралдаа хэзээ ч ийм урт зүйл ярьж байгаагүй бөгөөд тэр тусмаа хэзээ ч ийм нарийн ширийн зүйл ярих хүүхэд биш билээ. Одоо тэр яасан нь дээр вэ? Зүгээр л тэднийг танилцуулах хэрэгтэй юм гэж үү?

"Одоо болсон бол миний аман дээрээс гараа авчихгүй юу?"

Жонгүг бараг л түүний амыг амьсгалж чадахгүй болтол нь таглачихсан байх бөгөөд хэт удаан барьснаас болоод Тэхёны шүлс Жонгүгийн гарыг норгож орхижээ.

" Тэр ийм зүйл ойлгочихсон хэрнээ хажуудаа суугаа намайг анзаарахгүй байгаа нь яасан харамсалтай хэрэг вэ? Хэрвээ би түүний өөдөөс инээчихвэл намайг таних болов уу?"

"Тэгээд үзээрэй! Би энд чамтай уулзах гэж ирээгүй бас энэ сохор болзоог ч төлөвлөөгүй тиймээс их юм горидоод хэрэггүй. Би чамд түүнийг дахиж харуулахгүй гэж амалсан гэвч алдаа гарчихлаа. Энэ бол чиний түүнийг харж байгаа сүүлийн удаагийнх гээд ойлгочих, тиймээс дахиж санаандгүй байдлаар таарахгүй байцгаая?"

Жонгүг нэг их юм ярилгүй явах гэсэнд Тэхён түүнээс гадаа гарахыг хүсэж, хэзээ ч гуйж байгаагүй уучлалаа, хайртай гэдэг үгээр дуусгасан юм.

"Хэрвээ үнэхээр л сүүлд нь харамсах байсан юм бол яагаад тэр үед намайг тэгж их өвтгөсөн юм бэ? Яагаад надаар тоглосон гэдгээ шууд хэлчихсэн юм бэ? Надад хайргүй байсан ч хайртай дүр эсгэж болох байсан байхад ямар ч бэлтгэлгүй байсан зүрхэнд минь ямар их ачаалал өгсөнөө мэдэж байна уу? Би тэр үед танаас юу хүлээж байсан гээч? Араас минь гарч ирээд зөөлхөн тэврэхийг, хайрын үгс шивнээд уруул дээр минь үнсэхийг л хүлээж байсан. Гэвч та бодсоноос минь өөр хариу өгч миний зүрхийг хэдэн хэсэг хувааж орхисон. Тэр үеийг дахин дурсах төдийд одоо болтол зүрх минь хатгуулан өвддөг. Хамгийн харамсалтай нь би ухаан алдаад сэрэхдээ нэг хүүхдээ алдчихсан байсан... Б-би тэр бяцхан амьтаныг хамгаалж чадаагүй. Яагаад тэгсэн юм бэ? Тэр хүүхэд танд юу ч буруу хийгээгүй биз дээ? Намайг үзэн ядаж байж болох ч хүүхдийг минь яагаад алж байгаа юм бэ? Тэр зөвхөн миний ч биш, таны ч бас мах цусны тасархай шүү дээ?"

Жонгүг тэсэлгүй уйлж эхэллээ, уг нь ингэнэ гэж бодоогүй юмсан... Өөд болсон хүүхдийнхээ тухай ярьж сэтгэл санаагаа үймүүлэхыг хүсээгүй юмсан. Гэвч Жонгүг өдий олон жил үүнийг л түүнд хэлэх гээд гомдоод яваад байж.

" Жонгүг, битгий намайг айлгаад бай л даа? Бидний хүүхэд амьд, тэр дөнгөж сая энд байж байгаад гарсан. Тэр зүгээр ойлгосон уу?"

"Ү-үгүй ээ, та мэдэхгүй байна. Т-тэр ихэр байсан юм? Т-та түүнийг үгүй хийчихсэн ахаа? Та өөрийнхөө гараар хүүхдээ алчихсан!"

Тэхён түүний урд өвдөглөн суугаад гарнаас нь атган уйлж эхлэх бөгөөд амандаа тасралтгүй уучлаарай гэдэг үгийг шивнэж байсан юм. Гэвч одоо хэтэрхий оройтсон, түүнийг ингэж хэллээ гээд тэр хүүхэд босоод ирэхгүй шүү дээ?

"Тэнэг, бардам байсан намайг уучлаач дээ? Чамтай байгаагүй цаг хугацаагаа нөхөхийг зөвшөөрөөч? Хүүгээ хүнтэй суухыг, хүүхэдтэй болохыг нь харахыг хүсэж байгаа учраас хийсэн бүхнийг минь өршөөгөөч? Намайг зодсон ч болно, тэр үед мэдэрсэн өвдөлтөө надад хэд дахин мэдрүүлсэн ч би чиний хажууд үлдэхийн тулд бүхнийг хийнэ. Ганцхан намайг өмнөх шигээ хайрлаж өгөөч?"

"Уучлаарай... Гэхдээ надад хайртай хүн байгаа. Тиймээс дахиж хоёулаа уулзахгүй байцгаая?"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now