10

4.3K 385 34
                                    

"Б-БАГШАА... Н-НАМАЙГ ЯВУУЛЧИХААЧ Г-ГУЙЖ БАЙНА! М-МИНИЙ ЭЭЖ-..."

Энэ явдалаас 6 цагийн өмнө

"Сайн байна уу? Сөүл эмнэлэгээс ярьж байна, та Жон Дажоны хүү мөн үү?"

"М-Мөн байна... Ямар нэг зүйл болоо юу? Би одоо очих хэрэгтэй юу!"

Жонгүг тэр дороо сандчин гутлаа өмсөж эхлэх бөгөөд тэд лав сайн мэдээ дуулгах гэж утасдаагүй байх.

"Тиймээ, та яг одоо яаралтай эмнэлэг дээр ирэх хэрэгтэй байна. Өвчтөний биеийн байдал хүнд дээрээс нь та сүүлийн хоёр сарын эмчилгээний төлбөрөө хийгээгүй учраас бид түүнийг эмнэлэгээс гаргах-..."

"Б-би яг одоо очих болохоор гуйж байна! Ээжийг минь битгий эмнэлэгээс гаргаач!"

Жонгүгийн амьдралыг түүнээс өөр хэн ч мэдэхгүй. Яагаад үргэлж хичээлээсээ хоцорч, яагаад зөвхөн мөнгөний төлөө амьдрах болсоныг бүр ч ойлгохгүй. Хүмүүс түүнийг өөрийнхөө зугаа цэнгэлийн төлөө энэ бүхнийг хийж байгаа гэж боддог ч, тийм биш. Тэр бол ээжийн сайн хүү!

"Э-эмчээ, надад 7 хоногийн хугацаа өгөөч! Би ямар ч аргаар хамаагүй мөнгө олох учраас э-ээжийг минь харж үзээд н-надад боломж олгооч дээ?"

Жонгүгийн нүднээс том том сувдан нулимс бөмбөрсөөр урд нь суух нь цагаан халааттай эмчээс тасралтгүй гуйж байсан юм.

"Чи наад үгээ хэддэхээ хэлж байгаагаа мэдэж байна уу, Жонгүг? Би чамд зөндөө боломж олгосон. Энэ удаад чадахгүй нь дээ хүү минь?"

"Я-яагаад! Энэ удаад жинхнээсээ, би биеэ х-худалдаад ч хамаагүй мөнгө олох учраас, сүүлийн удаа гуйж байна эмчээ!"

Түүнийг ахлах сургуульд ордог жил ээжийнх бие гэнэт муудаж эмнэлэгт хэвтсэн бөгөөд жил ирэх тусам өвчин нь улам хүндэрч алхаж чадахаа больсон билээ. Үүнээс хойш Жонгүгт асар их үүрэг хариуцлага ирж тэрээр хичээлийнхээ хажуугаар тав зургаан цагийн ажил хийн ээжийнхээ эмчилгээний төлбөрыг арай ядан төлдөг байв. Гэвч амьдрал түүнд тийм ч зөөлөн хандсангүй, түүний олсон мөнгө зөвхөн эм тарианы 10%-ийг эзэлдэг байсан аж.

"Намайг сонс, Жонгүг. Чи одоо залуу байна, чамайг ирээдүйд олон сайхан зүйлс хүлээж байгаа. Тийм байхад чи ямар ч найдваргүй болсон ээжийнхээ төлөө залуу нас, цаг хугацаагаа зарах гэж байна. Би чамд хэлсэн шүү дээ, түүнд ямар ч эмчилгээ байхгүй, дор хаяаад л 3 сарын нас байгаа. Тиймээс түүнийг үлдсэн хугацаанд нь аз жаргалтай байлга. Ээж чинь лав наад шийдвэрийг чинь сонсоод баярлахгүй байх."

Эмч түүний тэнэг шийдвэрийг арай гэж болиулан, сүүлийн удаа боломж олгосон юм. Тэр энэ удаад мөнгө олохын тулд юу хийхээс ч буцахгүй.

"Ээж... та унтаж байна уу? Хүү нь ирлээ, намайг байхгүйд сайн байсан биз дээ? Ойр ойрхон ирж чаддаггүйд уучлаарай..."

"Миний муу хүү бүр турчихаж, хоол ундаа идэж байгаа юм уу? Өөртөө сайн анхаарал тавьж бай, наад царай чинь цонхийгоод нэг л сонин болчихож? Ээж нь яахав ээ, сайн байгаа өдөр болгон эмчийнхээ өгсөн эмийг уугаад хамаагүй дээрдэж л байна."

Жон хатагтай түүний үсийг чихнийх нь араар хийх үед хатаж тунингартсан гар нь юу ч үгүй зүүний сорив тогтсон харагдана. Жонгүг ч уйлчихгүйг хичээн дээш харах бол Жон хатагтай хүүгийнхээ сэтгэлийг үймүүлэхгүйн тулд ярианыхаа сэдвийг өөрчилөх нь тэр.

"За энэ ч яахав, миний хүргэнийг хэзээ танилцуулах гэж байна даа?"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now