3

5.3K 402 22
                                    

"Хараал ид! Унтчихаж-..."

Жонгүг үгээ ч гүйцээлгүй орноосоо үсрэн босож шүүгээгээ онхижиж эхлэх бөгөөд дүрэмтээ хайш яайш өмсөөд нүүр гараа ч угаалгүй гараад гүйчихэв.

"Ядаж байхад эхний цаг Ким багш орох байдаг, би ч өнгөрчээ!"

Тэрээр ухаан мэдрэлгүй гудамж уруудан гүйх бөгөөд золтой л нүүрээрээ газар шаачихсангүй. Тэдний гэр сургуулиас нилээн зайтайн дээр автобусны буудал хол байдаг учраас түүнд алхахаас өөр сонголт үлдэггүй аж.

"Бараг л орлоо-..."

Жонгүг гуч орчим минут гүйсэний эцэст сургуулийн хашаагаар орох бөгөөд хэсэг амьсгаагаа дараад дотогш орохдоо Ким багшид юу гэж хэлэх тухайгаа бодно.

~

"Ким Гүён"

"Байна, багшаа."

"Пак Сүжон"

"Байна."

"Жон Жонгүг"

"..."

"Жон Жонгүг! Өө энэ чинь нээрээ-..."

Түүнийг өгүүлбэрээ гүйцээж амжаагүй байхад ангийн хаалга савагдан онгойж байдгаараа амьсгаадаж, хөлөрсөн Жонгүг өвдгөө тулан зогсох бөгөөд дуугарахыг хүссэн ч хоолой нь үл гарна.

"Та гуай хэдэн цагт ирчихээд хичээл үймүүлээд байгаа юм! Би таныг орж болно гэж хэлээгүй шиг санагдах юм! Яг одоо хаалгаа гаднаас нь хаа!"

Ким багш урьд урьдынхаасаа илүү ууртай байх бөгөөд тэр ихэвчлэн залхсан хоолойгоор "сандал өргөөд зогс!" Гэж хэлдэг ч энэ удаад аймшигтай ихээр уурлан түүнийг хөөгөөд гаргачихлаа.

"Биеийнх нь юм ирчихсэн юм уу, хаашаа юм!"

"Юу гэнэ ээ? Наад үгээ чанга хэлчихэж чадахгүй байна уу? Ноён Жон!"

Жонгүг цүнхээ чирэн гарахдаа ийн хэлж орхисонд анги хэтэрхий чимээгүй байсан болоод ч тэр үү, Ким багш хангалттай сайн сонссон байлаа.

"Уучлаарай, багшаа!"

Тэрээр залхсан янзтай түүнд бөхийсөн болчихоод хаалга саван гараад явчихсанд өнөөдөр яагаад ч юм ууртай байх Ким багш шохойгоо хага базаж орхив.

~

"Яаа! Чи албаар Ким багшийн нүдэнд нь өртөх гээд дандаа хоцроод байдаг юм уу? Яагаад дандаа математикийн цаг дээр унтчихдаг байдаг юм?"

"Амаа тат! Би өнөөдөр хараал идсэн ууртай байна!"

Цайны газарт Югём хоол барьсаар түүний хажууд суух бол Жонгүг нилээн ууртай байх аж. Учир нь өнөөдөр түүний хийсэн үйлдэл сургуулийн ярианы сэдэв болчихсон байх бөгөөд Ким багштай тэгж харьцсан хүн түүнээс өөр байхгүй билээ.

"Сая ёстой солиоруулсан шүү! Чамайг гарсаны дараа Ким багш бүр шохойгоо хага базчихсан гээд л бод! Угаасаа өнөөдөр ууртай байхад нь улам уурыг нь хүргээд чи ч одоо өнгөрсөн байх аа?"

Жонгүг ч мөн ялгаагүй өнөөдөр нэг л ууртай байх бөгөөд өглөө ч гэлтгүй өчигдөр тэр үл таних нэгэн түүнийг зүгээр л орхичихсонд уур нь хангалттай хүрэх аж.

"Чи харсан биз дээ? Ким багш яг л найз охиноо уурлуулчихаад яаж аргадахаа мэдэхгүй байгаа юм шиг бид нарт хамаг уураа гаргаад л! Ер нь тэгээд энэ аашны тулмыг хэн тоохов дээ! Түүнтэй суусан хүн лав энэ дэлхийн хамгийн азгүй-..."

"Яасан, яасан гэнэ ээ?"

Жонгүг нэг мэдэхэд ганцаараа ярьчихсан сууж байх бөгөөд бүх хүүхдүүд түүнийг тойроод зогсчихсон байгаад гайхан эргэж харахдаа золтой л идэж байсан талхандаа хахаад үхчихээгүй юм.

"Тэгэхээр танд миний хувийн амьдрал тийм сонирхолтой байгаа юм биз дээ? За тэгээд үргэлжлүүлээд ярь л даа, надтай суусан хүн яана гэнэ ээ? Тэр хүнийг тэгж их өрөвдөөд байгаа юм бол оронд нь та байвал яаж байна даа, азгүй амьтан минь! Орой надтай эцэг эхээ уулзуулж байж яваарай!"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now