16

4.5K 401 41
                                    

"Жонгүг, би чамайг байгаа газрынхаа хаягийг явуул гэсэн байх аа? Яагаад одоо болтол явуулахгүй байгаа юм?"

Тэхён аль хэдийн машиндаа суучихсан, хаашаа хамаагүй давхиж байхдаа Жонгүг руу залгах бол нөгөөх нь санаа зовсон бололтой огтхон ч дуугараагүй юм.

"Гуйя, хонгор минь! Чи намайг ийм байдалтай үлдээж болохгүй шүү дээ? Ямар нэг юм болоо юу? Би буруу зүйл хийчихсэн хэрэг үү?"

"Ү-үгүй дээ.... Та ирэх хэрэггүй байх? У-учир нь б-би...н-нөгөө..."

Жонгүг ээрч муураад олигтойхон ч яриж чадахгүй байх бөгөөд яг л удахгүй уйлах гэж байгаа аятай хоолой нь чичигнэж байсан юм.

"ХАРААЛ ИД! ЧИ ЯГ ЯАЧИХСАН ЮМ БЭ, ЖОН ЖОНГҮГ! БИТГИЙ МИНИЙ САНААГ ЗОВООГООД БАЙ Л ДАА! ЧИ ДӨНГӨЖ САЯ ЗҮГЭЭР Л БАЙСАН БИЗ ДЭЭ!"

"Учир нь б-би ядуу.... гэр хороололд амьдардаг. Бас миний ээж хүнд өвчтэй тиймээс та ирээд хэрэггүй байх? Би танд төвөг удахыг хүсэхгүй байна."

Жонгүгийн дотор дахиад нэг өөр хүн байна уу, гэлтэй ааш зан нь байс хийгээд л өөрчлөгдөөд байсанд Тэхён уурлахгүй байж чадсангүй.

"Чи намайг дутуу үнэлээд байх шиг байна, Жонгүг! Би чамайг иймхэн зүйлээс болж орхих юм шиг байна уу? Эсвэл чиний ээж өвчтэй болохоор чамаас зугтана гэж бодоо юу? Үгүй дээ, тэнэгхэн минь битгий ийм шалих шалихгүй зүйлсээс болж өөрийгөө зовоогоод бай л даа? Чи хэн ч байсан би чамайг хайрласаар байх болно, одоо надад итгэж байна уу?"

"Үнэндээ та... Яг үнэндээ НАДТАЙ УНТАХЫГ Л ХҮСЭЭ БИЗ ДЭЭ! ҮГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ НАД ШИГ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ АМЬТАНТАЙ ЗУУРАЛДАНА ГЭЖ! ЧИХЭН ДЭЭР МИНЬ ХУДЛАА ЦЭЦЭГ УРГУУЛЖ БАЙГААД УНТАХ САНААТАЙ БАЙСАН  УУ? ТАНД БИ БИШ МИНИЙ БИЕ ХЭРЭГТЭЙ ТИЙМ БИЗ!"

Жонгүг анхнаасаа л түүнийг мэдэж байсан янзтай уурлаад эхлэх бөгөөд саяны хийсэн бүхэн зүгээр л Тэхёныг шалгасан шалгалт байж.

"Жонгүг, тайвшир? Чи зүгээр л хэт их төсөөлөөд байна шүү дээ? Би огтхон ч чиний биеэнд болоогүй-..."

"Тэгвэл... Тэгвэл саяных юу юм бэ! Та ямар ч утга учиргүй намайг хүчилж эхэлсэн! Энэ чинь тэгээд таны хайрын илэрхийлэл юм уу!"

"Би чамайг ч бас надтай адил хүссэн л гэж бодсон...Намайг уучлаарай, миний буруу байж?"

Тэхён уурлаж бухимдалгүй харин ч эсэргээрээ харамсаж байлаа. Тэр Жонгүгтай яг л дуудлагын янхан шиг харьцсан байна шүү дээ?

"Би танд анхнаасаа л энэ харилцааг хүсэхгүй байгаа гэдгээ хэлсэн санагдах юм? Тэгтэл яагаад намайг хүчлээд байгаа юм бэ? Би танд тийм үнэ цэнэгүй хэнд ч хамаагүй биеэ үнэлдэг янхан шиг санагдаад байна уу! Дахиж над руу залгах хэрэггүй, би маргааш гэхэд ажлаасаа гарчихна! Тиймээс дахиж надтай харьцахгүй байвал сайн байна, Ким багшаа!"

"Жонгүг хүлээ л дээ, намайг сонс-..."

Тэхён хэдий дахиж түүн рүү залгасан ч Жонгүг аль хэдийн дугаарыг нь блоклож орхижээ. Ингээд л дуусчихлаа гэж үү? Анх удаагаа хэн нэгнийг хайрлахыг хүссэн ч, тэр өөрөө бүхнийг сүйтгэчихлээ.

~

"Шалгалтын цаг явж эхлэлээ, хэн нэгнээс хуулах гэж оролдвол шууд хөөгөөд гаргана гэж мэдээрэй!"

Тэхён бугуйн дахь цагаа нэг харчихаад саянаас түрүүн хайгаад олоогүй тэр нэгнийг олж харах нь тэр. Жонгүг оройжингоо уйлсан бололтой, нүд нь авах юмгүй хавдчихсан хамгийн хойно сууж харагдсан юм.

"Бүгд шалгалтынхаа материалыг сайн уншиж танилцаарай? Та нарт цаг хангалттай байгаа."

Тэхён хүүхдүүдийн голоор шүлжин явсаар Жонгүгийн хажууд очоод хэсэг зогссоны эцэст хажуу талынх нь суудал хоосон байсан учир сууж орхив. Тэгсэн даруйдаа сул гарыг нь атгаад авсанд Жонгүг цочис хийн гараа татах гэж оролдсон ч амжилт эс олно.

"Надтай ярилцаач, гуйж байна..."

"ХАРААЛ ИДСЭН ГАРАА АВААЧ ДЭЭ!"

Жонгүг тэсэлгүй босож ирээд хашигчиж орхисонд танхимд байсан хэдэн зуун хүүхэд тэдэн рүү эргэж харах нь тэр. Одоо ч өнгөрчээ...

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now