25

3.5K 396 115
                                    

Жонгүг сургуульд орж ирсэн цагаасаа эхлээд урдахаа ч харахгүй чалчиж явсаар хэн нэгний цээжийг хүчтэй нь аргагүй мөргөөд уначихав. Өнөөх нэгний зүүж явсан шил ч мөн адил газар унан авах юмгүй хагарч орхижээ.

"Яая... Толгой тархи хагаллаа шдээ!"

"Замаа харж яваач, сурагчаа!"

Тэхён түүнийг таньсан хэдий ч огтхон ч танихгүй хүн шиг яваад өгсөнд аль хэдийн түүнийг мартахаар зориг чулуудсан Жонгүгт тийм ч хүчтэй нөлөөлсөнгүй. Гэвч түүнийг харах төдийд зүрх нь базалж өвдөөд амьсгалахад хэцүү болоод байсныг нуух юун. Тархи нь Тэхёныг мартсан ч зүрх нь үгүй бололтой...

"Б-би гэнэт яагаад байна аа! Дахиад үхэх гэж байгаа юм биш биз дээ?"

Жонгүг арай гэж тайвширан ангидаа орж ирэхэд саяхан хүн дайрч алчих гээд байсан хүн хичээл заагаад зогсож байх бөгөөд Жонгүгийг харсан даруйдаа уурлаад эхлэх аж.

" Хэн чамайг орж болно гэсэн юм?"

"Хэн ч таниас зөвшөөрөл асуугаагүй юмсан!"

"Гар гэж байна!"

Тэхён түүнд ойртон ард талынх нь хаалгыг нээж өгөхөд Жонгүг золтой ухаан алдчихсангүй. Түүний зүрх ямар ч учир шалтгаангүй Тэхёныг харах тоолондоо өвдөөд байна.

"Юугаа харсан юм, гараач!"

Тэхён түүнийг яг л үзэн ядаад байгаа аятай аймшигтай харьцах бөгөөд бараг л цохиод авах шахсан юм. Ийм болохоор л түүнийг мартах ёстой.

Тэрээр бүхэл өдөржин ангийнхаа үүдэнд зогссоны эцэст нойл орохоор явах замдаа хэн нэгэн өөрийнх тухай ярьж байгааг сонсох нь тэр.

"Чи мэдсэн үү? Жонгүг эргээд ирчихсэн гэсэн. Тэр ямар нүүрээрээ буцаж ирдэг байна аа? Би лав түүний оронд байсан бол ичээд гэрээсээ ч гарж чадахгүй, хаха!"

" Тэр Ким багштай унтдаг байсан гээ биз дээ?-..."

Жонгүг үүнээс цааш сонсож чадсангүй. Учир нь түүний нүд гэнэт л бүрэлзэн, чих нь шуугиж эхэлсэн юм. Яагаад түүнд одоо болтол Тэхён ингэж их нөлөөлөөд байгаа юм бол?

Тэрээр халааснаасаа эм гаргаж ирж уучихаад гадагшаа гарах гэтэл бүх хүүхдүүд түүнрүү жигшсэн харц чулуудаад эхлэх бөгөөд удалгүй хэн нэгэн түүний араас дуудлаа.

"Хөөе?"

Түүнийг эргэж ч харж амжаагүй байхад өндөг биеийг нь онон дүрэмт хувцасыг нь заваартуулж орхив. Жонгүг юу болоод байгааг ч ойлгох сөхөөгүй зогсож байтал хүүхдүүд гартаа барьсан өндөг, гурил хоосон лааз гээд байж болох бүхий л муухай зүйлсийг түүнрүү шидэж эхлэх нь тэр.

"Чи муу бузар амьтан яаж энд ирж чадаж байна аа! Харахаас ч ой гутаж байна!"

"Ким багштай загас наадуулсан гээд өөрийгөө юу гээд бодчихсон юм!"

" Муу биеэ үнэлэгч яг одоо эндээс зайл!"

"ЭНДЭЭС ЗАЙЛ!"

"БУЗАР АМЬТАН!"

"ЭНДЭЭС ЗАЙЛ!"

"БИЕЭ ҮНЭЛЭГЧ!"

"ЭНДЭЭС ЗАЙЛ!"

Хүүхдийн шидэх зүйлс улам түүнийг өвтгөж эхэлсэнд тэр ядах юмгүй чулуу гэдгийг нь мэдлээ. Одоо тэр дахиад л өвдөж байна, нулимс нь урсаж зүрх нь хөндүүрлэнэ.

Удалгүй хаанаас ч юм Жимин гэнэт гарч ирээд тойрон зогсох хүүхдүүдийн дундуур зүсэж орон түүнийг тэврэн авлаа.

"ХАРААЛ ИДЭГ! КИМ ТЭХЁН БОЛИОД ӨГӨӨЧ!"

Жиминыг эргэж харан ганц л орилоход Тэхён тэднийг эртнээс ажиглаж байсан аятай гарч ирээд алгаа ташаад зогсчихов.

"Яасан сайхан хайрын түүх вэ? Та хоёр үнэхээр сайн жүжиглэж байна баяр хүргэе!"

"Амаа татаад энд юу болоод байгааг тайлбарлаадах!"

"Юу, юу болсон гэж? Би зүгээр л Жонгүгт хичээл зааж өгч байна, тиймээс чи хөндлөнгөөс оролцохоо больчихгүй юу?"

Тэхёны хоолойны өнгө, ярианы temp нь яагаад ч юм үнэхээрийн ёжилсон сонсогдох бөгөөд цаанаа л нэг үзэн ядсан өнгө аястай яриад байх аж.

"Яалаа гэж ингээд байгаа юм! Яасан гэж түүнийг зовоогоод байгаа юм бэ! Тэр чамд юу буруу хийчихсэн юм! Чамайг хайрласаных нь төлөө хангалттай зовоочихоод одоо бас яагаад ингээд байгаа юм! Чи хүн мөн юм уу новш минь!"

"Ха! Тэгээд миний буруу юм уу? Би түүнийг анхнаасаа сонирхоогүй, зүгээр тоглоом байсан гээд байхад яагаад ингэж хүндээр тусгаж аваад байгаа юм! Бас би хэлсэн, ижил хүйстэнд дургүй ээ гэж! Тэгэхэд энэ новш надтай унтчихсан! Чи түүнийг үхчихсэн гэж хэлээ биз дээ! Гэтэл одоо яагаад амьд байгаа юм!"

Жимин түүнийг шууд л заамдаж аваад өдий болтол нуусан нууцаа тэр олон хүмүүсийн дунд хэлж орхисон юм.

"Н-новш минь, тэр чинь чиний хүүхэд байсан юм шдээ? Тэр бяцхан зүрх дөнгөж гуравхан хоногтой аавыгаа ч харж чадалгүй дэлхийг орхичихсон! Чи Жонгүгийг тэгж их өвтгөөгүй байсан бол, чи түүний зүрх сэтгэлээр тоглоогүй байсан бол одоо хүүхэд чинь аль хэдийн төрчихсөн байх байсан юм! Юунаас болсоныг нь мэдэх үү? Жонгүгийн мэдэрч байгаа өвдөлтийг тэр бяцхан амьтан өөр дээрээ хэд дахин нугалж мэдэрсэн учраас! Тэгээд түүний бяцхан зүрх удаан тэсэж дийлэлгүй зогсчихсон байх! Жонгүгийн зүрх зогсох хүртэл тэр амьд байсан гэдгийг санаарай!Тэгэхээр чи хүн алах хэмжээний өвдөлтийг тэдэнд мэдрүүлсэн, адгийн амьтан минь!"

Жимин тэвчилгүй уйлж эхлэхэд Тэхён ч тэр Жонгүг ч тэр гацаж орхив.Яагаад энэ бүхнийг одоо л хэлж байгаа юм бэ? Бүхэл бүтэн нэг хүний амь тасарчихаад байхад яаж аавуудаас нь нууж чадаж байна аа?

"Ю-юу гэнэ ээ!... ЖОНГҮГ!"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now