26

3.4K 372 106
                                    

Жонгүг чихэндээ итгэж ядсаар хөл алдан доош унах үед үүнтэй зэрэгцэн сургуулийн том зурагтаар Жонгүгийн гиншиж буй бүхий л үйл явц гарч эхлэх нь тэр.

"А-ахаа яалаа гэж вэ? Б-би-..."

"Жонгүг, тийшээ битгий хар! Э-энэ чи биш ойлгосон уу? Хоёулаа одоо гэртээ харьцгаая?"

Жимин тэр даруйд түүний чихийг таглаж аваад чадахаараа аргадах бол Жонгүг одоо ч Тэхёнд гомдох гомдолдоо цурхиран уйлсаар байсан юм.

" Жонгүг, н-намайг сонс-..."

"Амаа тат! Энэ бичлэгээ яг одоо устга!Үгүй бол алчихна шүү!"

Жиминд түүнтэй муудалцаад байх хүсэл байхгүй байх бөгөөд одоо харамсах хүн нь Жонгүг биш Тэхён өөрөө байх болно.

"Наад бичлэгээ яг одоо унтраа!"

Тэхён ганц хашиграад өнөөх бичлэгийг унтрааж орхих бөгөөд шууд л Жонгүгийг тэврээд авах гэсэнд Жимин түүнийг заамдаж аваад сүүлийн удаа ухамсарын шанаа өгөх нь тэр.

"Чи ямар нүүрээрээ түүнд хүрэх гээд байгаа юм! Чи ийм зүйл хийчихээд яаж түүний царайг харж чадаж байна аа! Хүүхдийн тухай март, тэр чиний ачаар аль хэдийн өөд болчихсон! Тиймээс түүнийг тайван орхи! Дахиж нүдэнд нь харагдахгүй бүр мөсөн зайлаад өг! Тэр хангалттай зовсон, харин одоо чиний ээлж! Би сануулчихъя, дахиж түүнд хүрвэл өөрийн гараар ална гэдгээ!"

Жимин Жонгүгийг ухаан алдуулахгүйн тулд байж болох бүхий л арга хэмжээг авах бөгөөд нэг өдрийн дотор хангалттай цочролд орсон тэрээр золтой л дахиад ухаан алдчихсангүй.

" Жимин замаас холд, би түүнтэй ярилцмаар байна!"

" Өө үгүй дээ, тэр чамайг харахыг ч хүсэхгүй байгаа учраас зам зайлаад өгөхгүй юу?"

Жимин Жонгүгийг хөтөлсөөр түүний хажуугаар гарах гэтэл Жонгүг түр азнахыг хүсэв. Тэр магадгүй сүүлийн үгээ хэлэхийг хүссэн байх.

"Би ядаад л үүнийг хийхээс чинь өмнө таныг уучлах гэж байсан юм шүү? Ямартай ч энэ хоёулангийнх нь сүүлийн уулзалт гэж найдаж байна. Тиймээс энэ бөгжөө өөрөө ав даа? Харин эцэст нь гэж хэлэхэд, та хийсэн бүхэндээ харамсах болно!"

Жонгүг уйлахаа больчихсон, харин ч эсэргээрээ өөртөө итгэлтэй нь аргагүй ийн хэлээд хажуугаар нь гараад явчихсанд Тэхён хөл алдан унаж орхив. Юу болоод байна аа?

"Жонгүг, хүлээ л дээ! Намайг сонс-..."

ТАС

Жонгүг түүнийг олны нүдэн дээр хүчтэй нь аргагүй алгадаж хаяаад дахин гар далайх гэсэн боловч чадсангүй. Тэр хэзээ ч хайртай хүнээ гэмтээж зүрхэлэхгүй билээ.

"Ah... Намайг уурлаагүй байгаа дээр эндээс явсан чинь дээр шүү!"

Жонгүг түүнийг газар унасан чигт нь хаяаад явчихсанд уучлалт гуйхыг хүссэн ч тэрээр хэтэрхий ойртжээ. Одоо Тэхён өдий болтол ямар тэнэг зүйл хийж байснаа тархиндаа нэг тунгаах болсон биз.

"Ахаа, арай ширүүдүүлчихэв үү? Тэр өвд-..."

"Больж үз, Жонгүг? Хэрвээ чи ингээд байвал түүнээс хэзээ ч "уучлаарай" гэдэг үг сонсохгүй. Тэглээ ч уучлаарай гэж хэлэхээр нь уучлана гэдэг арай л дэндүү байна! Хэн ч тэгээд хэлчихэж чадна шүү дээ?"

Жонгүг ийм л зөөлхөн сэтгэлтэй нэгэн. Тэр өдий болтол Тэхёнаас зөвхөн уучлаарай гэдэг үг л хүлээгээд байж шүү дээ? Гэхдээ саяны бичлэгнээс болоод Жонгүг түүнийг уучлах үгүй дээ эргэлзэж байна.

"Та ингэхэд энд юу хийж байгаа юм? Юнсог хаана байна? Түүнийг ганцааранг нь үлдээчихсэн л гэж битгий хэлээрэй!"

"Тайвшир, тэр эмээтэйгээ тоглож байгаа?"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now