34

3.8K 361 73
                                    

9 сарын дараа

"Тэхён, гэхдээ би айгаад-..."

"Зүгээр дээ, хонгор минь. Тэд чамайг харахыг тэсэн ядан хүлээж байгаа? Бас ач хүүгээ хараад ямар их баярлана гээч?"

Тэд яг одоо Тэхёны гэрийн үүдэнд зогсох бөгөөд Жонгүг дотогш орохоос нэг л жийрхээд байх бол Юнсог шууд л чарлаж ороод эмээ өвөөгөө тэврээд авсан юм.

"ӨВӨӨ, ЭМЭЭ ХҮҮ НЬ ИРЛЭЭ! "

"Хүүеээ, энэ царайлаг залуу чинь хэн бээ? Алив эмээ нь нэг харъя, аавтайгаа яасан адилхан болоо вэ? За тэгэхээр түүнийг яагаад ийм том болчихоод байхад нь бидэнтэй авчирч уулзуулдаггүй билээ Ким Тэх-... Байз, энэ хэн бэ?"

Түүний ээж хэсэг Юнсогийн царайлагийг гайхсаны эцэст Тэхёны ард цүндийсэн гэдэстэй зогсох Жонгүгийг хараад хэсэг гайхсан ч удалгүй нулимс дуслуулсаар түүнийг шууд л тэврээд авсан юм.

Жонгүг ч тэднийг ийм найрсгаар хүлээж авна гэж бодоогүй бололтой нилээн биеэ барих бөгөөд нэг л өдөр хүү нь хүүхэдтэй болчихсон жирэмсэн нөхрөө дагуулаад ирэхээр бараг л хөөгөөд гаргана гэж бодсон аж. Гэвч тэд Жонгүгийн бодсоноос өөр хүмүүс бололтой.

"Хэзээ ирж байгаа юм бэ? Ээж нь чамайг ямар удаан хүлээсэн гээч? Ахх... Үүнийг хараачээ, бараг л төрөх дөхчихөж! Ингэтэл нь биднээс нууж ч байх гэж дээ? Ганцаараа хэцүү байсан биздээ?-..."

"Тэр ганцаараа байгаагүй ээжээ! Би танд сүнс сүүдэр шиг харагдаад байна уу?"

Тэднийг орж ирснээс л хойш Ким хадагтай Жонгүгийг нэвт шувт хараад байгаа аятай ямар хэцүү байсан талаар асуугаад байсан юм. Гэвч тэд мэдэхгүй, Тэхёныг энэ хүртэл хамт байгаагүй гэдгийг, Юнсогийг ганцаараа өсгөж, амьдралыг нуруун дээрээ үүрсэн гэдгийг Жиминээс бусад нь мэдэхгүй.

"Тиймээ, хэцүү байсан. Юнсогийн дүүг алдчихаад сэтгэлдээ байж боломгүй их шарх авчихаад Тэхёнд доромжлуулаад явах надад үнэхээр хэцүү байсан. Гэхдээ би хэнд ч гомдоллож байгаагүй юм шүү. Зүгээр л хүлээн зөвшөөрөөд, Тэхёныг надад сэтгэлгүй гэдэгт бат итгээд энэ олон жил би ганцаараа шаналсан. Гэхдээ түүнийг намайг гээд хүрээд ирэх л юм бол уучлахад бэлэн байхад тэр намайг хүн чинээ тоогоогүй. Юнсогаас болж надтай уулзаж байгаад нь дургүй хүрч гомдсондоо зүгээр л явчихсан. Дахиж түүнтэй Юнсогийг уулзуулахгүй гэсэн амлалт өөртөө өгөөд бүр мөсөн явахдаа би түүнд үнэхээр гомдож байж билээ. Учир нь тэр надаас биш юу ч хийгээгүй бяцхан хүүгээс минь уучлалт гуйгаад л байсан. Үнэндээ хамгийн их шархалж ганцаардсан хүн нь би байхад яагаад намайг үл тоогоод байсныг би одоо ч ойлгодоггүй. Гэхдээ энэ бүхэн одоо тийм ч чухал биш. Учир нь тэр бүгд ард үлдсэн. Би ч тэр, Тэхён ч тэр амьдрал үзэж ухаан суусан, томоогүй бяцхан хүү байхаа больж хариуцлагатай аав болцгоосон. Би түүнийг аль эрт уучласаан. Магадгүй намайг хаяаад явахаас ч өмнө уучлачихсан байж мэдэх юм. Харин миний хүү аавыгаа уучлаж чадах уу?"

Жонгүг түүнд тохиолдсон зүйлсийн дөнгөж хагас хугасыг яриад дуусахад бүгд түүнийг ийм юм ярина гэж бодоогүй байсан бололтой ихээхэн гайхацгаажээ.

"Юнсогийн дүү гэж хэнийг хэлээд байгаа юм? Та миний нас барчихсан ихэрийг хэлж байна уу? Ха! Яагаад одоо л хэлж байгаа юм? Яагаад яг ийм үед тэдний хажууд хэлж байгаа юм бэ? Та намайг юу ч мэдэхгүй гэж бодоо юу? Жимин ах надад бүгдийг дэс дараалалтай нь хэлсэн, Тэхён аав таныг яаж зовоосныг, яаж зүрх сэтгэлээр чинь тоглоод хаясныг, тэр ч байтугай намайг үгүй хийх шахаснийг хүртэл би бүгдийг мэднэ. Гэхдээ юу гээч хэрвээ та энэ бүхнийг надад эртхэн хэлчихсэн байсан бол би түүнийг уучлаж чадах байлаа. Гэхдээ харамсалтай нь миний аав алуурчин! Би нүдээ аниад зүгээр өнгөрөөхийг хүссэн ч чадахгүй нь...БИ ҮНЭХЭЭР ТЭВЧИХГҮЙ НЬ ГЭЖ БАЙНА!"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now