17

4.6K 418 53
                                    

" Кан туслахыг дууд, түүнд хэлэх чухал зүйл байна?"

Жонгүг өнөө өглөө шууд л ангиасаа гараад явчихсан учир Тэхён түүнтэй дахиж таараагүй юм. Жонгүг ч энэ янзаараа түүнийг уучлахгүй нь бололтой.

" Та намайг дуудуулсан уу, захирлаа?"

"Тиймээ, Жон нарийн бичиг хараахан ирээгүй байгаа биз дээ?"

Тэхён яаж ийж байгаад түүнийг аваад үлдэх л болно. Эс тэгвээс Тэхён, Тэхён байсны хэрэг юунд байна?

"Түүнийг ажлаасаа гарах өргөдөл өгвөл хэзээ ч битгий хүлээж ав. Бүр компаниас ч гаргаад хэрэггүй. Цалинг нь яаж ч нэмээд хамаагүй, сүрдүүлээд ч болтугай аваад үлд. Хэрвээ тэр явчихвал би та нарыг бүгдийг чинь хална гэж мэдээрэй!"

"Ойлголоо захирлаа, гэхдээ яагаад-..."

"Тэр чамд хамаагүй. Намайг хий л гэсэн бол хий, битгий өөдөөс олон долоон юм асуугаад дургүй хүргээд бай!"

Тэхён яагаад ч юм өнөөдөр ууртай байх бөгөөд захирлын суудалд сууснаасаа хойш огтхон ч уурлаж байгаагүй түүнийг харсан ажилчид нь ихээхэн гайхах аж.

" Тэгээд бас ээжийнх нь эмчилгээний зардлыг хийхээ мартав. Нэгэнт л төлбөрийг нь хийчихсэн юм чинь илүү дээр эмнэлэгт хэвтүүлж, эрчимт эмчилгээний тасагт шилжүүл. Мөн хажууд нь хоёр хамгаалагч зогсоож, хэрэгтэй гэсэн бүхнийг бэлдэж өг. Хэрвээ энэ бүхнийг хэн хийгээд байгааг асуувал "Хүргэн хүү чинь хийж байгаа болохоор санаа зоволтгүй, биеэ сайн тэнхрүүлээд аваарай?" Гэж хэлээрэй. Бас миний явуулсан мянган сарнайг өдөр болгон бэлэглэж байхаа мартав. Хэрвээ Жонгүг намайг уучлах юм бол бид хамт очих болно гэдгийг хэлээрэй. Бас энэ бүхнийг Жонгүг мэдэх ёсгүй шүү, ойлгосон уу?"

"Гэхдээ эрхмээ, Жонгүг гэж хэн билээ? Та Жонмины тухай ярьж байна уу?"

Тэхён түүний эмэгтэй нэрийг аль хэдийн мартчихсан байх бөгөөд саянаас түрүүн Жонгүг, Жонгүг гээд байсан болохоор Кан туслах ойлгохгүй байсан байх нь.

"Тиймээ, би уг нь Жонми гэх гэсэн юм... За миний хэлснийг ойлгосон бол явж ажлаа хий дээ?"

Кан туслахыг гарч яваад арван минут болов уу, үгүй юу Жонгүг зөрж орж ирээд үгийн зөрөөгүй халагдах өргөдлөө нүүр лүү нь шидчихээд гарах гэсэнд хаалга түгжээтэй байлаа.

"Жон хатагтай жоохон тайвширвал яасан юм, ммм? Наашаа суугаач, хоёулаа кофе уунгаа ярилцацгаая?"

"Хаалгаа онгойлго!"

Тэхён автомат удирдлагаараа гаднаасаа ч тэр, дотроосоо ч тэр онгойхооргүй цоожилчихсон байх бөгөөд тэр даруйд өнөөх түлхүүрээ цонхоор гаргаад шидчихсэнд Жонгүг золтой л галзуурчихсангүй.

"Oops, гар хальтарчихлаа? Одоо яадаг билээ?"

"oh, санаа зоволтгүй дээ, би ийшээ үсэрчихье!"

Жонгүг 168 давхар өндөр байшингаас үсрэх хүртлээ Тэхёнд дургүй болчих гэж.

"Намайг тэгтлээ үзэн ядаад байгаа юм уу? Надтай байснаас үхсэн нь дээр гэж бодож байгаа юм биз дээ? За яахав, тэгээд үсэр л дээ?"

"Намайг чадахгүй гэж бодоо юу!"

Жонгүг үнэхээр л өнөөх том цонхыг онгойлгох гээд үсчээд байх бөгөөд харамсалтай нь түүний өндөр цонхны бариуланд ч хүрээгүй юм.

"Ууртай бяцхан туулай юм биз дээ? Өөрийгөө хичнээн эгдүүтэй харагдаж байгааг мэддэг ч болоосой, бурхан минь..."

Тэхён өнөөх цаасыг юу ч үгүй болтол нь урах явцдаа өөртэйгээ ярин инээх бол Жонгүг эргэж хараад гараа хумхиад зогсчихсонд Тэхён золтой цус харавчихсангүй. Хүн яаж ийм эгдүүтэй байж болдог юм бэ?

"Энэ чинь нээгдэхгүй байна шдээ! Жоохон доор хийчихэж болоогүй юм уу! Алив онгойлгоод өг, тэгвэл би бананатай сүү өгнө шүү?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Энэ чинь нээгдэхгүй байна шдээ! Жоохон доор хийчихэж болоогүй юм уу! Алив онгойлгоод өг, тэгвэл би бананатай сүү өгнө шүү?"

"Ю-юу гэнэ ээ? Пахахаха!"

Жонгүг саяхан л уурлаад хаалга эвдчих гээд байсан хэрнээ хэдхэн секундын дотор жоохон хүүхэд шиг болох нь ид шид гэлтэй.

"Юундаа хүн шоолоод байгаа юм! Май, энэ бананатай сүүг аваад онгойлгоод өг заюу?"

Тэхён инээдээ барьж дийлэхгүй эвхэрч хэвтээд хөхөрч эхлэх бол Жонгүг одоо ч түүнийг бананатай сүүг нь авахыг хүлээсээр байх аж.

" Энэ нээрээ бүтэхгүй ээ! Бүтэхгүй тэ?"

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now