31

3.8K 350 139
                                    

"Уучлаарай... Гэхдээ надад хайртай хүн байгаа. Тиймээс хоёулаа дахиж уулзахгүй байцгаая?"

"Ю-юу гэсэн бэ? Чи худлаа ярьж байна Жонгүг! Тийм байх ёсгүй, чи өөр хэн нэгнийг хайрлаж яасан болохгүй! Би хүүхдийн чинь эцэг, эр нөхөр чинь байна! Тэр надтай уулзахыг хүсэж байгаа? Гуйя, битгий ингэ л дээ?"

Одоо Тэхёны уучлал түүнд хэрэгтэй гэж үү? Энэ бүх утгагүй үгс түүнд тус болох байсан бол тэр аль хэдийн түүнийг уучлачихсан байх биз. Гэхдээ одоо хэтэрхий оройтсон.

"Чи санаж байна уу? Миний чамд хэлсэн тэр үгсийг? Хэрвээ тэр үед л чамд өгсөн асар их боломжийг алдаагүй байсан бол, хүүхдээ өөрийнхөө гараар алаагүй байсан бол, намайг тэгж өвтгөөгүй байсан бол одоо бүх зүйл хамаагүй дээрдэх байлаа. Гэхдээ уучлаарай, би чамд дахиж итгэж чадахгүй нь, Ким Тэхён. Сайн сууж байгаарай?"

"Тэр хүн чинь хэн юм! Яагаад Жимин одоо болтол та нартай хамт байгааг тайлбарлаадах! Миний хүүхдийг тэр өсгөсөн үү, хэлээч яагаад ингээд байгаа юм! Одоо хангалттай нас суусан гэж бодохгүй байна уу? Хоёуланд нь муур хулгана болж тоглох зав цаг үнэндээ байгаа гэж үү? Тиймээс өнгөрсөн бүхнийг мартаад надад сүүлийн удаа алдаагаа засах боломж олгооч дээ?"

"Яагаад гэвэл тэр биднийг чам шиг хаяж яваагүй учраас тэр! Хүүхдийг минь яг л өөрийн юм шиг хайрлан өсгөсөн учраас би түүнд одоог болтол өртэй явдаг. Чам шиг надаар тоглоод хаяагүй учраас тэр одоо болтол бидэнтэй хамт байгаа юм? Ха! Мартах гэнэ ээ? Яаж мартах юм, яаж үхэх шахчихаад, хүүхдээ алдчихаад, хайртай хүндээ доромжлуулчихаад, зүрхэндээ хэзээ ч арилахгүй гүн шарх авчихаад энэ бүхнийг мартаад хүүхдийг нь алсан алуурчинтай хамт амьдрах юм! Би чамгүй болсоор ирсэн цаашдаа ч болох болно Юнсог бид хоёр чамаар дутахгүй. Харин одоо ойлгосон бол зүгээр л өөрийнхөө амьдралыг хөөж үз! Чамд чинь угаасаа запасны янхан олон байдаг биз дээ?"

Жонгүг удаан тэвчиж чадалгүй шууд л босоод явчихсан. Хэтэрхий их санасан болохоор уйлчих гээд, одоо болтол хайртай учраас уучлачих гээд байсан болохоор л тэр.

"Жимин, надад найз залуу хэрэгтэй байна?"

"Аан за-... А-АЙН! Согточихоо юу? Юу яриад байгаа юм?"

"Тэхёныг орлох нэгэн. Миний хүүхдийн эцэг болж намайг хайрлах хүн хэрэгтэй байна. Чи намайг энэ олон жил яаж тэссэн гэж бодоов? Миний дааврын үе жил ирэх тусам илүү хүчтэй болсон. Тиймээс би хяналтаа алдахаасаа өмнө хүнтэй болох ёстой."

𝐏𝐇𝐎𝐍𝐄 𝐒𝐄𝐗 𝐈𝐈Where stories live. Discover now