Mysterious Four : Invisible

By Arinann

24.4K 2.5K 306

Хайртай зүйлсээ орхин замхарсан тэр өдөр бүх зүйл дуусаагүй. Үнэндээ би чиний хажууд байсаар ирсэн. Хэдий чи... More

'Invisible'
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15

Last chapter 16

1.4K 208 30
By Arinann

Ээж: Амин аа, сэрээрэй. Хичээлээсээ хоцрох нь байна.

Ээж: Амин аа!

Би дэрэндээ нүүрээ наагаад хөнжлөөрөө чихээ дарлаа. Тэгээд үргэлжлүүлэн унтах гэж оролдов.

Хэдэн минутын дараа өрөөний минь хаалга онгойх сонстож, хэн нэгэн хөнжлийг минь хуу татан авах нь тэр. Тэгэхэд л би сая нэг нүдээ нээлээ.

Ээж: одоо босохгүй бол чи харамсана шүү. Хоцорсон гээд нойл цэвэрлэх юм уу, сандлаа өргөөд зогсмооргүй л байвал одоо бос.

Би: ээж ээ...

Нүд өөрийн эрхгүй анилдсаар буцан унтахын даваан дээр ээжийн,

Ээж: Тэхён аа! Охиноо хар даа. Хичээлээ хоцрох гээд байгаа хэр нь босохгүй байна шүү гэх дуу сонстох аж. Зочны өрөөнөөс аавын инээх дуу сонстоход би аргагүйн эрхэнд босож амандаа гомдоллон бувтнасаар ороо хурааж эхлэв.

Ээж: ээж нь өдрийн хоолыг чинь бэлдчихсэн байгаа. Хурдхан нүүр гараа угааж гарч ирээд, цүнхэндээ хийгээрэй. Өнөөдөр таксигаар явчих за юу? Автобус хүлээвэл амжихгүй.

Би толгой дохих аядаад угаалгын өрөө рүү хөлөө чирсээр орлоо.

Овоо сэргэж, дүрэмт хувцсаа өмсчихөөд өрөөнөөсөө гарч ирэх үед аав, ээж хоёр том өрөөний буйдан дээр суугаад зурагт үзэж буй нь харагдана. Би гал тогооны ширээн дээр байсан савтай хоолыг санд мэнд аван цүнхлээд, үүд рүү зүглэхэд ээж аав хоёр нэгэн зэрэг,

Аав, ээж: болгоомжтой яваарай! хэмээсээр үлдэв.

Би: за, явчихаад ирье.

Гэрээсээ гүйн гараад зам дээрээс такси барин сургууль руугаа явах замдаа би хувцсаа янзлан, "Ким Амин" гэсэн энгэрийн тэмдэгээ тэгшлэн заслаа. Тэгээд удсан ч үгүй сургуулийн үүдэнд ирэн зогсоход би бугуйн цаг руугаа байн байн харсаар анги руугаа гүйв. Бурхан минь, яг хоцрох нь.

Галзуу юм шиг гүйсээр анги дотор орж ирэхэд багш аль хэдийн ороод ирчихсэн, тэгэхдээ өөр нэг сурагчтай хамт самбарын өмнө зогсож байв. Өмнө нь харж байгаагүй сурагч ч, нэг л танил царай байх юм. Шинээр ирсэн сурагч юм байх даа?

Багш: алив хурдан ор. Амин аа, чи өглөө бүр хонхны дуутай уралдаж орж ирдэгээ хэзээ болих юм бэ?

Би уруулаа хазлан доош харсаар өөрийнхөө суудал руу хурдхан шиг очин суулаа. Тэгээд самбарын өмнө зогсох шинэ сурагч руу ширтэж эхлэв. Нэг л харсан царай байх юм... Хаана харлаа даа?

Багш: за бүгд анхаараарай. Өнөөдөр манай ангид шинэ сурагч шилжиж ирж байна.

Багш: өөрийгөө танилцуулаарай.

Хүүхдүүдийн анхаарал нөгөөх охин дээр төвлөрөхөд тэр огт сандарсан шинжгүй нүүр дүүрэн инээмсэглэх аж.

Тэр:  сайн байцгаана уу? Намайг Мён Бэгхан/"Visible"-in Kor./ гэдэг. Танилцсандаа таатай байна. Цаашдаа туслаж дэмжиж байгаарай хэмээгээд харцаа над дээр тогтоон нөгөө л гэрэл цацруулсан инээмсэглэлээрээ инээмсэглэлээ.

Мён Бэгхан гэнээ? Ямар гээчийн нэр вэ энэ чинь?

Энэ бүх зүйлс надад нэг л танил санагдана. Энэ инээмсэглэл, энэ буржгар үс, энэ хачин нэр... Бүгдээрээ нийлээд надад нэг хүнийг сануулах гэж оролдоно. Гэсэн ч тухайн үедээ би санасангүй. Ирим, Тэхён хоёрыг төрсөн цагаасаа авахуулаад л таньж байсан хэр нь энэ нэг хүнийг нэг л санаж өгөхгүй байх юм. Яах аргагүй бид уулзаж байсан. Гэхдээ тэр миний мэддэг байсан тэр хүнээс арай өөр харагдаад байна даа...

Багш: бүгд Бэгханд туслаж, дэмжиж байгаарай. За Бэгхан аа, түрүүн орж ирсэн Амины хажууд хоосон суудал байна. Тийшээ очоод суучих.

Багшийн үгс бодол дундуур минь харван орж ирэхэд би том нүдэлсээр индэрийн зүг харав. Сая түүнийг миний хажууд суу гэсэн үү? Миний хажууд уу? Нэг ширээнд үү?

Шинэ сурагч инээмсэглэн толгой дохиод нааш итгэлтэйгээр алхаж эхэллээ. Тэгээд миний хажуудахь хоосон сандал дээр суугаад инээмсэглэж: танилцсандаа таатай байна хэмээв.

Би: би ч бас...

Үгүй дээ. Тэр миний бодож байгаа хүн байх боломжгүй. Тэр явдлаас хойш хичнээн удаан хугацаа өнгөрлөө дөө? Тэр хүн болсон юм чинь тэр явдлаас хойш өөрчлөгдөж, одоо 20, 30-тай болсон байх ёстой. Тэгтэл ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр яав ч биш.

Хичээл эхлэх үед би эвгүй байдалтай түүний хажууд сууж, харин тэр ямар ч нэрэлхэж, ичсэн шинжгүй зарим зүйлсийг асууж байлаа. Мэдэхгүй хүн бол би шинээр ирсэн сурагч нь, харин тэр энэ ангид олон жил сурч байгаа сурагч байна гэж харахаар.

Хичээл дуусан дуустал энэ эвгүй байдал үргэлжилж, хүүхдүүд ангиас гарч явсны дараа бид хоёр л дэвтэр номоо цүнхэлсээр үлдэв. Дахиад л энэ хачин байдал. Хачин гээчийн нам гүм.

Чимээгүй байдлыг эвдэн тэр эхэлж ам нээлээ.

Бэгхан: чиний бүтэн нэр хэн юм?

Би: Ким Амин.

Бэгхан: Ким Амин?

Би зөөлхөн толгой дохив.

Бэгхан: хөөх. Нэг нэр, нэг хүн, гэхдээ гурван өөр овог. Хачирхалтай юм, тийм ээ?

Надад хэлэх үг олдсонгүй. Миний гурван өөр овогны талаар тэр яаж мэддэг билээ? Хэрвээ миний бодож байгаа тэр хүн л биш бол мэдэх аргагүй. Гэхдээ тэр хүн одоо аль хэдийн том болсон байх ёстой шүү дээ. Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч биш-

Бэгхан: уулзаагүй удсан байна шүү, Амин аа.

Ахлах сургуулийн сурагч байх ёсгүй-...

Бэгхан: чи бүр огтхон ч өөрчлөгдөөгүй байна шүү. Бүр нэр чинь ч өөрчлөгдөөгүй байна. Овогноос чинь бусад нь.

Ахлах-... яаж тэр вэ?

Би түүнийг дахин сайн ажигласны эцэст үл үзэгдэгч охин мөн болохыг мэдэх нь тэр. Хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч тэр өмнө байснаасаа багахан л өөрчлөгдсөн байлаа. Түүнийг харвал 17, 18-тай л юм уу гэмээр. Ийм удаан хугацаа өнгөрсөн байхад тэр яаж одоо ч өсвөр насны хүүхэд шиг харагдаж чадаж байна аа?

Би: үл үзэгдэгч..?

Бэгхан: хөөе, хөөе. Надад нэр байгаа шүү. Одооноос чи намайг нэрээр минь дуудах хэрэгтэй.

Тэр хөнгөхөн инээгээд толгой сэгсэрч: итгэж чадахгүй байгааг чинь мэдэж байна аа. Би өнгөрсөн одоо хоёрын хооронд аяласаар байгаад олигтой нас нэмж чадаагүй. Гэхдээ одооноос хөгширч эхэлдэг юм бил үү гээд л байж байна.

Би гайхаж байсан ч түүний яриа намайг инээлгэчихлээ. Би үнэхээр их баяртай байв. Түүний бүх зүйл зүгээр байна. Бас тэр одоо өөрийн гэсэн нэртэй болж, хүмүүстэй чөлөөтэй харилцан амьдарч байна. Үүнээс илүү түүнд би юу хүсэх билээ?

Хамтдаа ангиас гарах үед түүний утсанд дуудлага ирлээ. Утсаар ярьсныхаа дараа тэр над руу инээмсэглэсээр хараад: би одоо явахгүй бол болохгүй нь. Маргааш уулзъя, Амин аа! хэмээж, эргэж харан далласаар явж одов. Түүнийг араас би ч мөн инээмсэглэн далласаар хоцорч, төд удалгүй миний утас ч бас дуугарлаа.

Энэ дуудлага ааваас ирж байв.

Би: байна уу?

Аав: миний охин тарсан уу?

Би: мм, тийм ээ. Одоо сургуулиас гарч байна.

Аав: одоо манайд хэн ирж байгааг таа даа?

Би: намайг таахдаа муу гэдгийг та мэднэ штээ. Хэн юм?

Аав: Жон Жонгүг.

Би үүнийг сонсмогцоо таг хөшиж орхих нь тэр.

Аав: нөгөө залуухан харагддаг хөгшин ах байдаг даа?

Би: мэдэж байна аа.. Яг одоо очиж байгаа гэсэн үү?

Аав: тийм ээ. Болгоомжтой явж ирээрэй. Гадаа хүйтэн байна лээ шүү. Гадуур хувцасныхаа цахилгааныг сайн-

Би: БИ ОДОО ОЧЛОО! ЯГ ОЧИЖ БАЙНА! НАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ!

Би ийн хэлчихээд утсаа шуудхан таслан халааслаад автобусны буудлын зүг ухаан жолоогүй гүйлээ. Өдий хүртэлх хугацаанд би Тэхён, Ирим хоёрыг аав, ээжээ гэж хардаг болж, тэд Ирим гэрт нь хулгай орсноос болоод цагдаагийн хэлтэс дээр очиход танилцаж байсныг мэдсэн ч, үл үзэгдэгч охинтой уулзаж түүнийг энгийн хэр нь онцгой амьдралаар амьдарч байгааг мэдсэн ч, ингэж их гайхширч, догдолж, сэтгэл хөдлөөгүй билээ. Яг одоо миний зүрхний цохилт, баяр баясал, бас багахан айдас, түгшүүр минь гишгэж буй газрыг минь ч донсолгох шиг санагдана.

Автобусанд яаж сууж, гэрийнхээ ойролцоо яаж ирснээ ч би анзаарсангүй. Нэг л мэдэхэд гэрийн ойролцоох дэлгүүрийн хажуугаар өнгөрч явах аж. Амьсгаадсанаас болоод амнаас минь зогсолтгүй уур савсаж, хажуугаар өнгөрөх юмсыг ч үл хайхарна.

Ийн гүйж явахдаа би утсаа унагаачихсанаа мэдсэнгүй. Гэрийн урд ирээд дотогш орохын даваан дээр ард минь хэн нэгэн нэрийг минь дуудах сонстлоо. 

Эхэндээ би хий зүйл сонсов уу гэж эргэлзэв. Гэсэн ч зөн совин минь намайг эргэж харахыг шаардах үед би арагш эргэн харсан юм...

Хэцүү цаг хугацаа ард хоцорч, дахин түүнтэй уулзах үед л бидний жинхэнэ төгсгөл эхэлсэн билээ. Энэ төгсгөл хэр удаан үргэлжлэхийг би мэдэхгүй. Гэхдээ энэ төгсгөл ямар байхыг мэдэж байна. Бидний төгсгөл өнгөрсөн, одоо, ирээдүйг бүгдэнг нь багтаан байх болно.

"Mysterious Four: Invisible"

---

Note: Энэ хүртэл хамт байсан уншигчиддаа бүгдэнд нь баярлалаа.💕💕 Үүнээс цааш юу болохыг бид бүгд мэднэ, тийм үү?👀🙈💕 Ингээд Mysterious Four-ийн маань special бүлэг дуусаж байна. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна аа^^💕 Дараа дараагийн бичвэрүүдээр уулзацгаая!

Love,

Arinann❤

Continue Reading

You'll Also Like

Twenty Six Revenge By Grey

Mystery / Thriller

596K 38.9K 49
Khoon Thant Shein Wah+Sunshine SiThu
109K 3.1K 20
Before Donna Noble, before Martha Jones and Rose, there was one, the very first companion of the Doctor. She too, was a Time Lord, and his very first...
131K 10.5K 33
က်ိန္စာဆိုးမ်ားႏွင့္ျပည့္ႏွက္ေနေသာ ေၾကာက္မက္ဖြယ္ဝိညာဥ္ဆိုးမ်ားျဖင့္ ဆာေလာင္မြတ္သိပ္ေနေသာ "ျမနန္းစံေတာ္" အတိတ္ဘဝရန္ၿငိဳးေတြႏွင့္.. အမုန္းတရားေတြျပည့္...
566K 90.7K 186
Title : Modu/Slient Reading Author: Priest MC: Luo Wenzhou × Feidu myanmar translation Chapters 180+5 extras