Mysterious Four : Invisible

By Arinann

24.4K 2.5K 306

Хайртай зүйлсээ орхин замхарсан тэр өдөр бүх зүйл дуусаагүй. Үнэндээ би чиний хажууд байсаар ирсэн. Хэдий чи... More

'Invisible'
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Last chapter 16

Chapter 8

1.1K 141 27
By Arinann

Нүдээ нээгээрэй.

Алив, тайвшир. Нүдээ нээгээч дээ.

Бурхан минь гэж, галзуурах нь ээ.

Гэнэтийн харанхуйлал үргэлжилсээр. Хэдий надад бүх зүйл дуусчихсан мэт санагдаж байсан ч нүдээ нээе гэхээр нээгдэхгүй байв. Эхэндээ би айж байсан бол сүүл рүүгээ уур минь хүрч эхэллээ.

Чөтгөр гэж! Хурдхан шиг нээгээч дээ!

Тэгмэгц гэнэт огцом гэрэл гарах нь тэр. Гэнэтийн гэрлээс болж нүд минь сохрох шахам өвдөж хэсэг бүрэлзсэний эцэст хэдэн хормын дараа гэхэд би илүү тод харж чаддаг болсон байна. Би аажмаар орчноо тойруулан харвал надаас холгүйхэн Жонгүг, Тэхён хоёр зогсож байх нь харагдав. Тэднийг хараад сая л сэтгэл минь амрах шиг болж гүнзгий амьсгаа авлаа.

Жонгүгийн царай хувхай цайжээ. Тэр доош багахан бөхийн Тэхёны гарыг түшсэн байх бөгөөд хариугүй бөөлжих гэж байгаа мэт харагдана. Тэхён ч тэр сайн харагдсангүй. Бас л шохой шиг цайсан аж. Энэ аялал Тэхёны хувьд хоёр дахь нь, харин Жонгүгийн хувьд анхных болохоор тэр биз. Хачирхалтай нь миний байдал тэр хоёрынхоос дээр байв. Хүн ч биш болчихсон байж шүү дээ. Сэтгэл минь хөөрөн догдолж, баярласандаа дэвхцэх шахаж байлаа.

Тэхён: гайгүй болж байна уу?

Тэхёныг сулхан дуугаар асуухад Жонгүг толгой дохих аядаад цэхрэн зогсов. Одоо ч царай нь зэвхийрсэн хэвээр.

Бид ирээдүйд, Левенорагийн үүдэнд ирчихсэн зогсож байгаа нь энэ ажээ. Надад эндхийн бүх зүйл танил санагдана. Танил агаар, танил бүрхэг тэнгэр, танил тоосгон зам, хааяахан зөрж өнгөрөх хүмүүс ч тэр бүгд танил. Хэдий тэднийг сайн мэдэхгүй ч гэсэн цаанаасаа ч танил, дотно мэдрэмж төрүүлнэ. Эцэст нь би байх ёстой газраа ирсэн мэт санагдлаа.

Жонгүг: Левенора юу даа?

Тэр арай гайгүй болов бололтой арагш эргэж хараад гайхширан дуу алдахад Тэхён амандаа: тийм байна. Гэхдээ би арай өөр газар очих байх гэж бодож байсан юм хэмээв.

Хуучирсан барилгын хажууд гэнэт гарч ирсэн гурав-, өө үгүй ээ, хоёр хүн хүмүүсийн анхаарлыг татаж эхлэхээс өмнө тэр хоёр хурдхан тэндээс холдон алхаж эхэллээ. Явахдаа Жонгүг арагш байн байн эргэж харна. Түүнд Левенорагийн ийм байдал сонин санагдсан бололтой.

Би тэр хоёртой зэрэгцэн алхалсаар удалгүй танил цагдаагийн хэлтсийн өмнө хүрч ирэв. Хэдий энэ газарт хамгийн сүүлд их удаан хугацааны өмнө ирж байсан ч, жаахан ч болтугай өөрчлөгдөөгүйг нь хараад би өнгөрсөнд очих үед энд цаг хугацаа зогсдог гэдгийг сая л саналаа. Тэгэхээр одоо бид ном руу бүхнийг дуусгахаар орж байсан тэр нэгэн өдөртөө буцаж ирсэн аж.

Жонгүг: энэ хаанах вэ?

Тэхён: өмнө нь миний хэлж байсан газар. Би энд ажилладаг юм.

Тэхён Жонгүгийг дотогш урин дохиход би ч араас нь даган оров. Тэгтэл ормогцоо Тэхён үүдэнд зогтусаж: Жимин? хэмээх нь тэр.

Жонгүг түүний зүг гайхсаар ширтэхэд би тэдний араас сугаран гарч ирээд танил хүн ширээнийхээ доогуур ямар нэгэн зүйл хайн бөхөлзөхийг харлаа. Энэ бол уулзаагүй удсан Тэхёны ажлын хамтрагч мөн байв.

Тэр ширээн доороос гарч ирмэгцээ Тэхён, Жонгүг хоёр руу дүрлийн харж,

Жимин: Тэхён? Чи яваагүй байсан юм уу? Би цагаа алга болгочихсон бололтой. Хамгийн сүүлд тайлаад ширээн дээрээ тавьсан л санагдах юм хэмээн үглэлээ.

Тэгээд хэсэг азнаснаа: ингэхэд чи чинь юу өмсчихөө вэ? Бас энэ хүн хэн юм? гэсээр Жонгүг руу дохих нь тэр.

Жонгүг тулгамдсан харагдсан бол Тэхён огтхон ч сандралгүйгээр хуучны зузаан хүрмээ тайлж сандал дээр тохон,

Тэхён: шинийг авсан юм аа. Харин энэ хүн миний хуучны танил байгаа юм. Танилц, Жон Жонгүг гэв.

Жимин: Тэхён, бид дунд сургуулиасаа хойш хамт байсаар ирсэн. Чамд миний мэдэхгүй хуучны танил байдаг хэрэг үү?

Жимин нааш ойртон ирээд Жонгүгтай гар барин инээмсэглэхдээ Тэхён руу харалгүй ийн хэллээ. Харин цаадах нь нүдээ эргэлдүүлж,

Тэхён: тэр надтай нэг цэцэрлэгт явдаг байсан танил минь байгаа юм хэмээгээд ширээнийхээ цаах нь байх шкафнаас солих хувцас бололтой зүйл гаргаж ирэв.

Жонгүг: танилцахад таатай байна.

Жимин: Жимин гэдэг. Надад ч бас таатай байна.

Тэд гар барьсаны дараа ширээ рүүгээ эргэж,

Жимин: би одоо харьлаа. Миний цагийг олвол хэлээрэй гээд хариу ч хүлээгүй намайг нэвтлэн гараад явчихлаа.

Жонгүг сая л тайвшрав бололтой гүнзгий амьсгаа авахад Тэхён сая гаргасан солих хувцсаа ширээнийхээ урд тавин Жонгүг руу дохилоо.

Тэхён: энийг солиод өмсчих. Тэгээд өнөөдөртөө эндээ хоносон нь дээр байх. Харин маргааш би ах нарын чинь өвлөж авсан компанийг судлаад өгье. Жимин өглөө эрт ирэхгүй болохоор санаа зоволтгүй.

Жонгүг зүгээр л толгой дохиод хувцсыг аван буйдан дээр суулаа. Би буйдан руу харангаа өнөөдөр тэр үүн дээр унтах байх гэж бодов. Харин би аль нэг сандал дээр нь суугаад түүнийг харсаар хононо байх. Гэхдээ одоо түүнд яг ямар санагдаж байгааг би мэдэхийг хүсч байна. Танихгүй газар эвгүй санагдаж байгаа болов уу? Эсвэл тэр аль эртнээс сэтгэлээ бэлдсэн байсан учир тийм ч хэцүү биш байна уу? Миний талаар бодож байгаа болов уу?

Тийм л байгаасай.

Жонгүг цагаан футволк, бэлтгэлийн хар өмдийг сольж өмссөний дараа Тэхён ч гэр рүүгээ явах хэрэгтэй байгаагаа хэлээд гарлаа. Эцэст нь Жонгүг бид хоёр хоёулхнаа үлдсэн нь энэ.

Би Тэхёны сандал дээр суугаад түүнийг ажиглангаа түрүүхэн биед нь хүрсэн талаараа бодов. Би түүний ханцуйнд хүрсэн. Тэр ч мэдэрсэн байх ёстой. Гэхдээ намайг гэж бодоогүй байх л даа. Хамгийн гол нь би яаж түүнд хүрэв ээ? гэдэг байна. Өмнө нь ч тэр Левенорагийн хаалганд хүрч, мэдэрч байсан. Яг ямар үед ингэж таараад байна вэ? Юунаас болж ийм зүйл болоод байна?

Нэгэнт л энд ирсэн болохоор одоо үүний хариулт тайлагдах байх. Би энэ бүх зүйлсийн учрыг, ийм байдлаасаа гарах аргыг олох хүртлээ Жонгүгтай хамт байх болно. Харин учир нь олдох үед ямар ч аргаар хамаагүй буцаж ирнэ. Түүн дээр. Түүнд чөлөөтэй хүрч чаддаг болчихоод.

Ингээд Жонгүг орон дээр байсан нимгэн хөнжлөөр хөлөө хучаад дээш тааз ширтэн хэвтлээ. Түүний юу бодож байгааг таахын аргагүй юм. Царайд нь ямар ч хувирал алга. Би бүх анхаарал, бодол санаагаа зөвхөн түүнд л төвлөрүүлэн суусаар, эцэст нь тэр нүдээ анихад сормуус нь хэрхэн дэрвэн хөдлөхийг хараад санаа алдав.

Ирээдүйд ирэх үед бүх зүйл сайхан болчих юм шиг санагдаж байсан ч огт үгүй ажээ. Ирээдүйд ирснээс хойш л бүх зүйл эхлэж байна.

Note: Энд нэг жижигхээн "хинтэнцэр" байгаа шүү XD. Хэрвээ чи олж чадсан бол "Тийм ээ! Чи чадлаа хүү минь! Сайн хүү байна!"

/Олж чадаагүй бол одоо яахав дээ. Тэгээд зохиолчтойгоо хамт төмс царайлаад дараагийн хэсгээ л хүлээж дээ😖😂👌/

Continue Reading

You'll Also Like

566K 90.7K 186
Title : Modu/Slient Reading Author: Priest MC: Luo Wenzhou × Feidu myanmar translation Chapters 180+5 extras
131K 10.5K 33
က်ိန္စာဆိုးမ်ားႏွင့္ျပည့္ႏွက္ေနေသာ ေၾကာက္မက္ဖြယ္ဝိညာဥ္ဆိုးမ်ားျဖင့္ ဆာေလာင္မြတ္သိပ္ေနေသာ "ျမနန္းစံေတာ္" အတိတ္ဘဝရန္ၿငိဳးေတြႏွင့္.. အမုန္းတရားေတြျပည့္...
52.7K 2.9K 30
- მიყვარხარ? სისულელეა
568K 48.8K 21
Kookv yaoi fanfiction Language - Myanmar (unicode+zawgyi) Topkook/Vottom Started Date ~ August 11 , 2019 Ended Date ~ October 23 , 2019 Sorry if so...