|27| Мэдээ

78 5 0
                                    

" Энэ харамсалтай мэдээг хүргэх хэцүү байгаа ч ямар нэг шалтгаанаас болж, манай хамтлагийн гишүүн Ким Тэхён ямар ч тоглолт болон бусад зүйлсэд оролцож чадахгүй ба хэр удаан гэдгийг нь мэдэхгүй байна. Бид та бүхнийг тэрэнд зай тавьж өгч юу ч хийсэн дэмжинэ гэж найдаж байна. Тэхёныг удахгүй өмнөх шигээ инээмсэглэлээр дүүрэн, хүчирхэг байдлаараа эргэж ирнэ гэж найдаж байна. Бид тэрэнгүйгээр ганцаардаж, их санаж байгаа ба Тэхёныг цаг хугацаа өнгөрсний дараа удахгүй өмнөх шигээ буцаж ирнэ гэж хүсч байна. Чамгүйгээр BTS гэж байхгүй, BTS үргэлж 7 гишүүнтэй л байна, их ч биш бага ч биш. Арми нартаа баярлалаа, бас үргэлж та нарыгаа хайрлана гэдгийг маань санаж яваарай."

Хэбин телевизийн өмнө зогсоно. Энэ бүхэн бодит. Тэд чухал биш бол хэзээ ч ийм зүйл зарлахгүй.

Тэр орлуугаа очин доош хэвтэн дээд талын тааз руу ширтэнэ. Тэр ганцаардаж байна, хэн нэгний халамж хэрэгтэй санагдана.. Тэрний дотор Хусогийн хэлсэн үгс бодогдоно.

Тэр хурдхан машиныхаа түлхүүрийг аван ахынхаа дормын зүг явлаа. Тэхёныг өөрөө харах гэж бас юу болоод байгааг асуух гэж. Энэ бүхний шалтгаан тэр гэж үнэн гэж үү гэдгийг...

Тэр ирээд хаалгыг нь онгойлгон дотогш орлоо. Тиймээ, тэр Хусогаас түлхүүрийг нь авчихсан байсан юм, юмыг яаж мэдэхэв гээд..

Чив чимээгүй байлаа. Тэд зураг авалтаа дуусгаагүй байгаа бололтой. Тэр Тэхёны өрөөг хэдэн минут нэгжсээр ширээн дээр нь байх тэмдэглэлийн дэвтрийг оллоо.

Тэрний сэтгэл дахин өвдөнө гэдгийг мэдэлгүй тэр дэвтрийг зөөлхнөөр нээлээ.

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Место, где живут истории. Откройте их для себя