|5| 1 алхам ойртолт

168 14 0
                                    

Жонгүгийн талаас
Нарны гэрэл нүд рүү тусан нойрноосоо сэрээд хажууд хэн нэгэн намайг тэвэрсэн байгаа нь мэдэгдлээ. Би Хэбинийг харлаа.. Энд унтсанаа таг мартчихаж.. Тэр унтахдаа ч хөөрхөн харагдах юм аа. Бид гэрлээд нэгнийхээ хажууд сэрвэл ч....БАЙЗ!!! ЖОН ЖОНГҮГ ЧИ ЮУГАА БОДООД БАЙГААМ БЭ?!

Би удаанаар түүн рүү ойртон мөрийг нь зөөлхөн үнстэл тэр сэрчихэв. "Ж-Жонгүг?"...би гацчихав.."Н-намайг уучлаарай.. Би юм тэвэрч унтахгүй бол унтаж чаддаггүй юм аа... Эвгүй байсан байх даа..." тэр хэлэнгээ над руу сулхан инээлээ.

Би хурдхан толгойгоо сэгсрэн "Үгүй дээ, нүна. Надад асуудал байгаагүй. Хэрвээ хэн нэгнийг тэвэрмээр байвал намайг тэвэрч байж болно оо.." би тэрэн рүү инээтэл тэр уруулаа хазлан эргүүлэн инээлээ.

"Чи танихгүй нэгэнд ингэж хэлж болдымуу?" тэр намайг шоолсон маягтай инээхэд нь "Үгүй ээ~ Та миний хувьд танихгүй хүн биш. Та надад таалагддаг." намайг ингэж хэлэнгүүт тэрний хацар нь улайлаа. Би яаж тэрэнтэй ингэж ярих зориг гаргаснаа мэдэхгүй ч одооноос хичээнээ.

"Аягүү! Манай нүна ичихээрээ үнэхээр эгдүүтэй харагдах юм аа." би тэрний хацрыг зөөлхөн чимхтэл "Яаа! Өвдөж байна шдээ." тэр чимээгүйхэн амандаа бувтнав.

"Би ах нараасаа илүү таньд дуртай байна аа."би болом гарсан дээрээ тэрнийг тэврээд авав. "Т-тийм үү? Би баярлах ёстой юу эсвэл?" тэр над руу тоглоомоор залхсан харцаар харлаа.

"Би үнэнээсээ хэлж байна шдээ нүна." би тэрнийг чангаар тэврэн "Таны энгэрт байх сайхан юм аа." тэр ичин намайг цохин "Айшш  энэ хүүхэд чинь боломж болгож хараад байна уу даа." би түүн рүү туулайн инээмсэглэлээрээ инээлээ.

"Нүна.. Хоёулаа өнөөдрөөс илүү дотно байж болох уу?" би түүн рүү харлаа. "Юу гэсэн үг юм?" тэр нүдээ хоёр удаа цавчиллаа.
"Үгүй эээ... Миний хэлэх гэсэн зүйл бол бие биенийхээ дэргэд чөлөөтэй байж,уулзаж холбоотой байвал гээл.." би тэвдэнгүй хэллээ.

"Яагаад болохгүй гэж." тэр над руу харан инээлээ. "ҮНЭХЭЭР ҮҮ? ИЙМ БОЛОХООР Л ТА НАДАД ТААЛАГДДАГ." би орон дээр үсрэн түүнийг дахиад тэврээд авав. "Айшш чи намайг тэврэх үнэхээр дуртай байхнээ." "Би таны бүх зүйлд дуртай." би шулуунаар хэлчихэв.

"Вуаа. Үнэхээр үү Жонгүг?" тэр гайхширсан харагдлаа. Би ичингүйрэн толгойгоо дохилоо.
"Чи ч үнэхээрийн эгдүүтэй юмаа. Чи ч гэсэн надад таалагдаж байна. Улам дотно болцгооё за?" тэр над руу тодоор инээн хацрыг минь чимхлээ.

Би толгой дохитол "За Жонгүг аа бэлдэцгээе." "Айн яагаад? Хаачих юм?" тэр над руу харан инээгээд "Чиний ах нарын байгаа өрөөрүү."

Аххх....

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now