|10| Сэжигтэй..

118 9 0
                                    

Хусогийн талаас
Жин хён ингэж Хэбинаас асуухад би ч мартаж орхисон байлаа. Хэбин хөгжилтэй, энэрэнгүй нэгэн гэдгээрээ алдартай ч тэр хэзээ ч эрэгтэй айдолуудтай ойртож байгаагүй.

Би хөвгүүд рүү хартал тэд үнэхээр Хэбинийг нэг өдрийг хамт өнгөрөөгөөсэй гэж хүсч байгаа нь илт байлаа. Хэбин над руу хариу авахаар харахад нь би толгойгоо дохилоо.

Ганц өдөр хөгжилдөж яагаад боллхгүй гэж? Хэбин ядаж л зовлонгоо түр зур ч гэсэн мартах байх.

"Зүгээр биз дээ, Хэбин? Чи надад сурвалжлагчид чамайг бидэнтэй байгааг харсан ч зүгээр гэсэн тэ?" би түүн рүү нүдэн ирмэн инээлээ. Хөвгүүд над руу харахад нь би үнэн мэт толгойгоо дохин тэдэн рүү инээлээ.

Хэбин над руу гайхсан харцаар харж байснаа инээн "Та нарыг дийлэхгүй нь бололтой." тэр шүдээ гарган инээлээ. Гэтэл манайхан бүгд анх удаа хүн инээж байгааг харсан мэт гүйж инээлдэнэ. Би тэдний хүүхэд шиг занд нь инээд хүрэн Хэбин рүү харлаа.

Тэр чангаар инээж байлаа. Ашгүй ингэж нэг юм инээхийг чинь харах гэж....

Тэхёны талаас
Би Хусог хён байнгын Хэбин рүү харсаар байгааг анзаарлаа. Тэд байнга бие биедээ сигнал өгөөд байгаа мэт... Эсвэл би тэгж бодоод байна уу? Гэнэт би Хусог ахыг "Ашгүй инээдээ буцааж авах шив." гэхийг сонслоо.

Би түүн рүү ойртон "Хён, инээдээ буцааж авсан гэдэг чинь юу гэсэн үг юм?" би гэнэт асуутал тэрний нүд томрон амаа дарлаа. "Хён, би таныг аль хэдийн сонссон болохоор хэлэхгүй бол тэднийг дагуулж ирээд бүгдэд нь сонсгоно шүү."
би тэрнийг яриулахын тулд айлгах гэж оролдов.

"За яахав... Бид дээр хоолонд ороход тэрнийг харсан даа? Би тэрнийг нууцаар уйлж байгааг нь харсан юм." "Тийм үү? Би тэрнийг далайн эргийн өмнө байхдаа л уйлсан гэж бодсон" энэ удаад би нууцаа санамсаргүйгээр хэлчихлээ.

"Мэднээ Тэхён аа. Тэр надад чамайг түүний дэргэд байж өгч тайвшруулсан гэдгийг чинь хэлсэн." миний нүд томорлоо.

"Хён! Тэр яагаад таньд энэ тухай хэлсэн юм? Та хоёр энэнээс өмнө нь бие биенээ мэддэг байсан юм уу?" намайг ингэж асуутал тэр сандран амаа дахин таглалаа.

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now