|15| Үнэнийг илчиллээ

94 8 0
                                    

Хусогийн талаас
"Ч-чи тоглоогүй биз дээ, Хусог?" Жин хён гайхсан харцаар надаас асуулаа. "Үгүй ээ хён. Энэ үнэн. Би тэрний ах. Би энэний дараа нь хэлье за." тэд зүгээр л толгойгоо дохилоо.

"У-убба...уучлаарай.. Та өөрийгөө мэдэгдэхгүй гэж зөндөө хичээсэн ч би баллаад хаячихлаа." Хэбин гэнэтхэн ардаас хэллээ.

"Зүгээр дээ, Хэбин аа. Чиний буруу биш ээ. Чамайг энэ бүх хугацаанд хамгаалж чадаагүйд уучлаарай. Би ч муу ах юм даа." "Үгүй ээ убба..та миний мэдэх хамгийн сайн ах." тэр над руу сулхан инээлээ.

"Баярлалаа дүү минь. Одоо унт даа. Чи амрах хэрэгтэй." тэр инээн толгойгоо дохилоо. Би тэрнийг оронд нь оруулан хөнжлөөр биеийг нь хучлаа. Духыг нь үнссэний дараа өрөөнөөс гарахад нөгөө хэд намайг даган гарлаа.

Бид буйдан дээр сууцгаалаа. Тэд шокноосоо гараагүй хэвээрээ байлаа.

"Т-Тэгэхээр та Жан захирлын өв залгамжлагч... Та чинь нээрээ Жун Хусог... Ойролцоо болгосон байжээ.... Би яагаад анзаараагүй юм бол оо..." Тэхён гайхан дахин уулга алдлаа.
Тэд бүгд Тэхён руу харан юу яриад байгааг нь ойлгохыг хичээв. "Тиймээ... Ойрхон байсан шүү.." би тэрэн рүү харан инээлээ.

"Ч-чи яагаад энийгээ нуусан юм? Жан захирлын өв залгамжлагч байна гэдэг нэр төрийн хэрэг биш гэж үү?" Наижүн хөмсгөө өргөн нухацтайгаар асуулаа. "Би чадахгүй ээ, Намжүнаа. Би өөрийн хүч хөдөлмөрөөр мөрөөдлөө биелүүлмээр байна. Зүгээр нэг нэр хүндээрээ биш."

"Агхх ичмээр юм аа. Ахыг нь харж байгааг ч мэдэхгүй бид байнгын тэрнийг магтаж араас нь гүйлдээл.." Жимин нүүрээ цохилоо. "Би одоо ч энэ бүхнийг ойлгох гэж хичээж байна. Вов Хусог чи биднээс их том зүйл нуужээ." Юнги над руу муухай харлаа. Тэдний нүүр улайж байв... Өөрсдийн яаж аашилснаасаа ичсэн шинжтэй.

Би зүгээр л дотроо инээн Жонгүг руу харцаа чиглүүллээ. Тэр юу ч ярихгүй чимээгүй байгаад байлаа. Тэр миний нүд рүү харахыг татгалзаж бүр над руу харахчгүй байлаа.

"Жонг-" намайг ярьж амжаагүй байтал тэр хурдхан босоод гадагшаа гарчихав.

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now