|25| Эмх цэгцгүй байдал

73 4 0
                                    

Намжүний талаас
Тэхёнд яг юу тохиолдсон юм бол? Тэр групп чатанд нэг ч үг бичихгүй байх нь их ховор юмсан.. Тэр гэр бүлтэйгээ их сайхан байгаа байхнээ.

"Намжүн, пд-ним өрөөнд нь хүрээд ир гэнээ." стафф над дээр ирэн хэллээ. "Юу болсон юм?" "Сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг юм болсон бололтой. Тэр яг л дэлбэрэх гэж байгаа хүн шиг л харагдаж байсан."

Би хурдхан өрөөнийх нь үүдэнд ирээд хаалгыг нь тогшин дотогш орлоо. "Пд-ним надтай уулзана гэсэн үү?"

"Суу."

Хэцүү өдөр болох нь дээ..

"Тэхён хаана байна?" тэр уураа хянаж байгаа юмшиг харагдлаа.

Энэ ч муу даа..

"Тэр өөрийнхөө нутаг рүү явсан, пд-ним. Тэр бидэнд бага зэрэг удна гэсэн"

"Нутаг ч гэх шиг. Чи юу болоод байгааг ер нь мэдэж байна уу?" тэрний хоолойны өнгө нь өөрчлөгдөн ууртай боллоо.

"Ю-юу гэсэн үг үү? Тэр ямар нэг хэрэг тариа юу?" "Тэрнээс илүү. Тэр алга болчихсон. Айш би одоо яах вэ? Тэр яагаад гэнэтхэн бидэнд хэлэлгүйгээр гарах шийдвэр гаргасан юм бол." тэр гараараа үсээ барилаа.

Би шоконд ороод хөдөлж ч чадахгүй суулаа. Тэрний хэлсэн зүйл худлаа биз дээ? Тэхён тийм тэнэг шийдвэр гаргах хүн биш биз дээ...

"Пд-ним... Үнэн гэж үү? Та хаанаас олж мэдсэн юм?" "Би стафф-д тэрэн рүү залга гэж хэлсэн юм. Гэхдээ утас нь холбогдохгүй, эцэг эх нь тэрнийг тэдэнтэй хамт байхгүй байна гэсэн. Тэрэнд яг юу тохиолдсон юм?"

Тийм ээ.. Бид хэд хоногийн өмнө ярилцсан. Гэхдээ нээх сүртэй биш гэж бодсон.. Шархалсан сэтгэлийн тухай ярилцсан....

"Пд-ним, би юу болоод байгааг гадарлачих шиг боллоо. Би миний бодсон зүйл зөв бурууг тодруулчихаад таньд хэлье."

Тэр санаа алдан толгойгоо дохиход би гялс бусад руугаа гүйлээ.

Бид ямар ч аргаар Тэхёныг олох хэрэгтэй. BTS гэх групп Тэхёнгүйгээр бүрэн бүтэн биш.

Би тэдэн рүү очтол "Намжүн хён! Юу болсон юм? Сайнгүй харагдаж байх чинь.." Жонгүг Жиминийг урдаасаа түлхэн нааш алхлаа. Бүгд над руу хариу хүлээн харлаа.

"Би Бан захиралтай уулзчихаад ирж байна.... Тэхён гэртээ байхгүй байна. Тэр алга болчихсон."

"ЮУ?!!"

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Wo Geschichten leben. Entdecke jetzt