|23| Бяцхан зориг

75 5 0
                                    

Тэхёны талаас
"Ю-юу?" Хэбиний нүд нь томрон над руу харлаа. Би түүн рүү сулхан инээн далай руу ширтлээ.

"Би дахиж хэнийг ч чамайг өвтгөхийг хармааргүй байна. Би дахиж чамайг уйлахыг хүсэхгүй байна. Би дахиж хэн нэгэн сэтгэлийг чинь шархлуулаасай гэж хүсэхгүй байна."

"Г-гэхдээ яагаад Тэе?...Чи гэнэт яагаад байгаан..."

Би тэрний гарыг нь барин өөрийнхтэйгөө нийлүүллээ.

"Энэ удаан хугацаанд би чамайг бодохгүй байх гэж зөндөө хичээсэн. Би өөртөө худлаа ярин өөрийнхөө сэтгэлийг үгүйсгэсэн. Би энэ сэтгэлээ удирдаж чадахгүй нь. Би чамайг бодохгүй байж чадахгүйнэ. Чиний царай, чиний инээд, чиний хоолой үргэлж бодогддог..."

Би гүнзгий амьсгаа аван өөрт байгаа бүх зоригоо гаргахаар шийдлээ.

"Би аль хэдийн чамд дурлачихсан. Бас би дахиж өөртөө худлаа ярьж чадахгүйнэ. Би чамайг үргэлж бидэнд наалдаж, жоохон хүүхэд шиг аашилж, уурласан үедээ галзуу юм шиг харагддаг гээд бүх зүйлд чинь дуртай. Би анхнаасаа л чиний бүх зүйлд дуртай байсан ч удалгүй энэ нь өөр зүйл рүү эргэж эхэлсэн.

Зогсоож чадахгүй энэ мэдрэмж. Чамайг харах болгонд догдлох мэдрэмж. Чиний нэрийг сонсох үедээ сандрах тэр мэдрэмж. Би сүүлд нь яагаад ингэж байснаа ойлгосон."

Би түүний нүд рүү харан түүн рүү ойртон зөөлхнөөр гараа хацран дээр нь тавьж тэрний зөөлхөн арьсыг иллээ.

.

.

.

"Хэбин аа, би чамд хайртай."

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now