|20| Truth or dare?

78 5 0
                                    

Хусогийн талаас
Би Тэхён руу хөмсгөө өргөн хараад "Юуны тухай?" "Ю-юу ч биш дээ.." тэр гараа тавин Жин ахын дэргэд суулаа.

"Яа! Юу юм бэ? Чи биднийг гарсан байхад Хэбинд ямар нэг юм хийчихсэн юм уу?" би түүн рүү ойртон толгойг нь цохиод авав.

"Ахх хён, та арай шүү. Би хэзээ ч тэрэнд ямар нэгэн зүйл хийхгүй." тэр толгойгоо барин над руу муухай харлаа.

"Тэгэхээр чи миний дүүг хөөрхөн биш гэх гээд байгаамуу?" би тэрэн рүү жуумалзлаа.

"Ү-үгүй ээ. Би хэзээ тэгж хэлсэн юм..Мэдээж тэр хөөрхөн." "Тийм үү? Тэгэхээр тэр чамд таалагддаг байхнээ?" би тэрэн рүү харцаа салгалгүй харлаа.

"Ю-юу! Ү-үгүй ээ..Юу яриад байгаа юм бэ хён?" тэр миний нүд рүү харахаас зайлсхийж эргэн тойрныг харна.

"Аххх чи тэрэнд сайн юм уу? Чи яагаад гацаад байгаа юм? Нэг л сэжигтэй байх чинь." би тэрэн рүү хараад жуумалзан Жин ах руу хартал тэр ч бас адил үйлдэл хийлээ.

"Айшш юу вэ хён? Байж боломгүй зүйл ярихаа болио. Ахх Жонгүг хаана байна аа? Жонгүг~ах хоёулаа тоглоё." тэр хурдхан дээш босоод Жин хён бид 2-ыг орхиод явчихав.

Бид зүгээр л бие бие рүүгээ харан инээлээ. Айшш энэ хүүхэд биднийг аль хэдийн мэдчихээд асуугаад байхад чинь. Жонгүгийн ачаар тэрний сэтгэлийг мэдэж авлаа.

Жонгүгийн талаас
Би өрөөндөө байж байтал Тэхён ах орж ирээд орон дээр унаад өгөв. "Юу тогломоор байгаа юм, хён? Миний залхуу хүрээд байна аа~"

Энэ мөчийг ашиглах хэрэгтэй.

"Ахх Жонгүг аа тоглоё л доо. Би уйдаад үхэх нь." тэр гарнаас минь татан хошуугаа унжууллаа.

"За тэгэхээс дээ. 'Үнэн эсвэл шийтгэл' тоглоё." би түүн рүү харан инээлээ. "За. Тэгье!" тэр их баярласан харагдлаа...

Тэр юутай тулгарах гэж байгаагаа мэдэхгүй л байна даа ;)

"Үнэн эсвэл шийтгэл?" тэр над руу харлаа. "Шийтгэл." надад хийж чадахгүй зүйл байхгүй болохоор яахав2.

"Жиминий өгзөг рүү цохиод 'Жимин хён, би таньд хайртай' гэж орил." тэр инээлээ.

Айшш! Юун нялуун үгс хэлүүлдийм бэ....

Би хурдхан Жиминий өрөө рүү гүйн орлоо. "Өө Жонгүг яасан?" "Хён..таньд хэлэх юм байна." ахх ичиж үхмээр юм..."Юу юм?" тэр хөмсгөө өргөлөө.

"ЖИМИН ХЁН, БИ ТАНЬД ХАЙРТАЙ!" би чангаар хашхирахад Жиминий нүд томров. Би энэ хормыг ашиглан хурдхан өгзөг рүү нь тасхийтэл цохичихов.

"ЯА! Энэ муу золиг чинь. Өвдөж байна шдээ!" тэрнийг чангаар хэлэхэд Жин хён, Хусог хён хоёр яаран ирээд юу болсныг гадарлан инээж эхэллээ.

Намайг гүйн өрөөндөө буцан ороход Тэхён орон дээр хөхөртлөө инээж байв. "Ёоё, элэг хөшихнээ."

"За таны ээлж. Үнэн эсвэл шийтгэл?" "Мэдээж шийтгэл." тэр өөртөө итгэлтэй харагдлаа. Намайг нөгөө хэдийг цохиулах эсвэл тиймэрхүү зүйл өгнө гэж бодсон байх л даа. Гэхдээ үгүй шүү.

"Хэбинийг үнс."

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now