|16| Тэрний жинхэнэ амьдрал

95 9 0
                                    

Хусогийн талаас
Жонгүг намайг үл тоон өрөөнөөс гараад явчихав. Тэд санаа зовсон байдалтай над руу харлаа. Би тэдэнд зүгээр дээ гэхийг толгойгоо дохин илэхрийллээ. "Хэбинийг харж байгаарай за?" тэд ойлгон инээлээ.

Би гаран Жонгүгийг эрэгийн хажууд сууж байхыг харлаа. Би түүн рүү ойртон дэргэд нь суулаа.

"Яах гэсэн юм, хён?" тэр над руу харалгүйгээр хэлэхэд "Уучлаарай, Жонгүг аа. Ах дүүс гэдгээ хэлээгүйд...Бид амлачихсан байсан юмаа."

"Зүгээр дээ хён.... Би ойлгож байнаа....зүгээр л ичээд... Би үргэлж тэрний талаар таньд ярьдаг байсан шдээ..." тэр доошоо харав.

"Юу гээч Жонгүг.. Би чамайг надад үргэлж тэрний тухай ярьдаг байсанд харин ч талархдаг. Чиний ачаар би тэрнийг ямаршуу байгааг нь мэдэж чаддаг байсан." би түүн рүү хараад инээлээ.

"Үнэндээ тэр маш хэцүү үеүдийг давж гарсан. Тэр төгс амьдарлаар амьдарч байгаа мэт харагддаг байж болох ч үгүй ээ. Тэр их сургуулийнхаа нэг залууд бараг л хүчирхийлүүлэх гэж байсан, тэрний найз залуу нь араар нь тавьчихсан, бас ихэнхи хүмүүс зөвхөн тэрний нэр хүндээс болж л тэрэнтэй ойртдог."

"Би чамайг тэр өдөр төөрсөнд их баярлаж байна. Чиний ачаар бид хамтдаа цагийг өнгөрөөж чадсан. Баярлалаа Жонгүг. Үүний дараа ч бас та нар түүнд гэр бүлийн гишүүн шигээ хандана гэж найдаж байна."

Тэр Хэбиний юу туулсныг сонсоод нүд нь томорлоо. "Би тэрнийг ийм хэцүү байдалд байсныг мэдсэнгүй.. Хён, би үргэлж тэрний дэргэд байна аа. Би тэрнийг хамгаалж өөрийн гэр бүл шигээ хандана гэдгээ амлая."

Тэр миний мөрнөөс барихад нь би инээлээ. Би тэрэнд итгэж болохоо мэдэж байна, угийн тэр чинь голден макнэ биз дээ..ХD

Салхи зөөлнөөр салхилахад бид хэсэг нүдээ анин сууж байтал Жонгүг гэнэтхэн над руу харлаа.

"Хён... Та Тэхён ахын талаар сонин зүйл ажиглаагүй юу?" тэр хөмсгөө өргөлөө. "Сонин? Яг юу?" би гайхан асуутал

"Тэхён ах хүнд дурлачихсан юм шиг байна..."

𝘰𝘯𝘦 𝘸𝘰𝘳𝘥 𝘪𝘴 𝘦𝘯𝘰𝘶𝘨𝘩Where stories live. Discover now